Бушийн Монголд айлчлах mов тодорч, хотод балчирдсан нэр дэвшигч сойгдсон өдрүүд

Дэлхийн хамгийн нөлөө бүхий орны Ерөнхийлөгч жижигхэн Монголд маань ирэх сарын 21-нд хөл тавих юм. Ж.Буш манай Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийж, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж түүнд бараалхах аж. АНУ-ын Ерөнхийлөгч Монголын ард түмэнд хандан үг хэлэхээр төлөвлөжээ. Тэрбээр Азийн бүс нутгаар айлчлал хийх бөгөөд түүний сонгосон орнуудын тоонд Япон,Солонгос, БНХАУ-аас гадна Монгол багтсан нь энэ. Юутай ч хагас сайнд монголчууд эхний америк зочноо угтаж авлаа. Америкийн батлан хамгаалахын сайд Дональд Рамсфелд бямба гаригт Төрийн ордны их танхимд зогсоод, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчидтай уулзахдаа, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Аззаяа, Самбуу-Ёндон нарыг нэрлэж зогссон. Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа тэрбээр илэрхийлсэн юм.

С.Дэмбэрэл хогоо шүүрдүүлэх гээд хог түүв
Гадны хөрөнгө оруулалтад шүтэж ирсэн төрийн бодлогод хувьсгал гарч эхэллээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Хөрөнгө оруулагчдыг гадаад дотоодоор нь ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх болно хэмээн мэдэгдлээ. Дотоодын хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл Ерөнхий сайдаар хогоо шүүрдүүлэх –ийг хүсээд Хүссэн юм хүзүүгээр татах гэгч л боллоо. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Бизнесийн хөгжлийг олон жил чөдөрлөж тушсан хүнд суртлын хогийг шүүрдэх хүсэлтийг нь газар дээр нь биелүүлж эхлэв. Тэрбээр Гаалийн ерөнхий газраас үйлдвэрлэсэн 63, Татварын ерөнхий газрын 10 гаруй чөдөр тушаа-г бизнес эрхлэгчдийн нүдэн дээр урж, загатнасан газар нь маажих шиг болов. Түүнтэй хамт мөнөөх гайт цаасыг уралцах хүсэлтэй хүмүүс ч тодорсон. Харин танхимын дарга хогийн саванд хаясан мөнөөх цаасуудыг түүж аваад, дурсгал болгон хадгалахаар шийджээ. Хүнд суртал, авилгал хоёр ихэр юм шиг л хамтдаа яригдаж байна. Өнгөрсөн лхагва гаригт Төрийн ордонд болсон Авилгалын эсрэг хэлэлцүүлэгт хамгийн дэггүй нөхдийг ч урьж оролцуулсан байлаа. Засгийн газраас санаачилсан уг хэлэлцүүлэг Монгол телевизээр шууд нэвтэрсэн бөгөөд Ерөнхий сайдыгаа улаан нүүрэн дээр нь шүүмжилж, нийгэмд дуу хоолойгоо сонсгох боломж олгосон нь Засгийн газрын зүгээс хийсэн зоримог алхам байсныг хэвлэлүүд хүлээн зөвшөөрсөн.

ДОХ-ын 14 дэх тохиолдол илэрлээ
Камеруны хоёр хар-аас биеэ үнэлэгч бүсгүй ДОХ авсан мэдээлэл тархсаны дараа биеэ үнэлэгчдээр үйлчүүлэгчдийн тоо эрс цөөрсөн мэдээ бий. Харин ар араасаа цувран мэдээлэгдэх болсон ДОХ-ын тохиолдлууд түгшүүрийн харанга болж чадаагүйг бэлгийн замаар дамжих халдварт өвчин өмнөхөөсөө нэмэгдсэн дүн мэдээ харуулна. Аль хэдийн 14 хүн ДОХ-ын халдвар авсан хэмээн албан ёсны тоо гараад байна. ДОХ ядуурлыг гааруулдаг нь Африкийн зарим орны туршлагаас харагддаг. Эрүүл мэндийн зардлынхаа 60 гаруй хувийг зөвхөн ДОХ-д зарцуулж байгаа Африкийн орнуудын жишээ удахгүй ядуурал, авилгал дээр ДОХ ч бас нэрмэх вий гэсэн түгшүүр төрүүлнэ. Хөл хүндтэй эмэгтэйгээс хүртэл ДОХ илэрсэн. Удахгүй Монголд ДОХ-ын халдвартай анхны хүүхэд мэндлэх нь.

Хотын даргад нэр дэвшигчийг олон нийт сэтгэл дундуур угтлаа
Хот гэдэг их айлыг тулхтай хүн тэргүүлээсэй гэж хүсэн хүлээсэн олон хүн урам хугарсан долоо хоног байлаа. Хотын даргын суудал горилогчдын нэрс дунд М.Энхболдын халаасны хүн хэмээх тодотголтой цохиж явсан Ц.Батбаяр ялагчаар тодорлоо. М.Энхболдын татаас, МАХН-ын Удирдах зөвлөлийн түлхээсээр хотын даргын зөөлөн суудалд тухлах энэ эрхэм гараагаа барцадтай эхлэв. Ерөнхий сайдын анхны асуултад бүдэрсэн Багахангайн дарга, хот гэдэг их айлыг авч явах үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж ирэх гэрийн даалгавар аваад Ерөнхий сайдын албан тасалгаанаас буцлаа. ОНРТ-ийн Удирдах зөвлөлийг толгойлох болсон Н.Содномдорж, Хотыг удирдахаар нэр дэвшээд буй Ц.Батбаяр зэрэг сүүлийн үеийн томилгоо нь МАХН-ын Удирдах зөвлөл юм бүхэнд хошуу дүрж, боловсон хүчний бодлого нь дампуурсан-ыг илтгэж байна гэж хэвлэлүүд оношлох болов.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-10-24 2555)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button