Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого хөдөөг чиглэлээ

Тус яамныхан анх удаа ЖДҮ-ийг дэмжих үндэсний хэлэлцүүлгийг хот, хөдөөд зохион байгуулж бизнес эрхлэгчдийн санал бодлыг тусгасан хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, дарга нарын амьдралаас тасархай үзэл бодлыг тусгаагүй бизнес эрхлэгчдийн хүсэлт, санал бодол дээр тулгуурласан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэсэн үг. Тиймээс 2010 хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжих ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр-ийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашигт нийцсэн, жижиг дунд үйлдвэрлэлийг хөл дээр нь баттайгаар босгочих сайн хөтөлбөр гэж хувийн хэвшлийнхэн өөрсдөө ярих юм билээ. Үйлдвэр, худалдааны яамнаас санаачилсан Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт хөгжлийн сан нь жижиг бизнес эрхлэгчдэд үр өгөөжөө өгч байгаа сурагтай. Учир нь тус санг хамгийн бага хүүтэй, урт хугацаатай зээл олгодог гэдгээр нь бизнес эрхлэгчид аль хэдийнэ андахаа байж. Мөн ҮХЯ-наас саяхан нэгэн товхимол, CD хэвлүүлсэн нь бизнес эрхлэгчдэд ихээхэн таалагджээ. Энэхүү товхимол, CD-дээ бизнес эрхлэхэд шаардлагатай лиценз, зөвшөөрлийг хаанаас, ямар хугацаанд хэзээ авч болохыг тодорхой өгүүлсэн байснаас гадна Европын холбооны хөнгөлөлтийн системд хамрагдаж гаалийн татваргүйгээр 25 улсын зах зээл дээр гаргаж болох бараа бүтээгдэхүүний жагсаалт орсон тул эрж сурсан хүмүүс нэлээд тааралдсан. Энэ мэтээр ҮХЯ жижиг, дунд үйлдвэрийг босгох, их зүйл хийж байгаа бололтой. Саяхан хөдөлмөрийн баатар, зохиолч Л.Түдэв нэгэн ярилцлагадаа Сүүлийн үед Үйлдвэр, худалдааны яам жижиг, дунд үйлдвэрүүдийг нэлээд анхаарч энэ салбарт үүр цайх шинж орж буйг хэлсэн нь цагаа олсон дүгнэлт юм.
Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Пратиба Мехта Бусад улсын үйлдвэр, худалдааны яамд ихэвчлэн дунд, том аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагаа, худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулаад жижиг үйлдвэрлэлүүдээ орхигдуулдаг. Харин Монголын үйлдвэр, худалдааны яамнаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн хөтөлбөр гарган тэдний үйл ажиллагааг бүх талаар дэмжиж байгаад талархалтай ханддаг тухайгаа Монголд үйлдвэрлэл хөгжүүлье төслийн үеэр ярьж байсан. Тэгэхлээр ҮХЯ-ны жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гэсэн бодлогыг гадаад, дотоодын нэр нөлөө бүхий хүмүүс сайшааж байгаагаас гадна явуулж буй үйл ажиллагааг нь олон түмэн мэддэг болжээ.
Тэгвэл одоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, энэ салбарынханд өөр нэг баяртай мэдээг дуулгья. Энэ бол Монголд үйлдвэрлэл хөгжүүлье төсөл. Сэтгэлд дулаахан ийм нэртэй, үйлдвэрлэлийн эрин үеийг даллан дуудсан уг төслийг ҮХЯ, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлэх болсон тухай хэвлэлийн бага хурал болов. Уг хурлыг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, дэд сайд Ц.Энхтүвшин, НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Пратиба Мехта нар хийлгэснээс харвал нэлээд ач холбогдол өгснийх бололтой. Тэд Монголд үйлдвэрлэл хөгжүүлье төслийн хүрээнд бизнесийг хөгжүүлэх бүс нутгийн стратегийн төв болох Enterprise Mongolia төвүүдээр шалгарсан байгууллагуудыг олон нийтэд зарлалаа. Эдгээр байгууллагуудыг ҮХЯ нээлттэй сонгон шалгаруулалтынхаа аргаар сонгосон аж. Ингэж хэлэхийн учир гэвэл ҮХЯ-ны удирдлагууд хэл ам татлаад байдаг лиценз зөвшөөрлийг энэ жилээс эхлэн шударга өрсөлдөөний дагуу олгодог болсоноос үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, тэд энэ аргаа Монголд үйлдвэрлэл хөгжүүлье төслийг хэрэгжүүлэх багийг сонгон шалгаруулахад бас хэрэглэж. Сонгон шалгаруулалтанд 12 аймгаас 28 байгууллага оролцохыг хүссэн тендерийн материалаа ирүүлжээ. Тэднээс дараахь байгууллагууд шалгарсан аж. Төвийн бүсэд Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ-Итгэл-Ажил олгогч эздийн холбоо, Хангайн бүсэд ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн их сургууль, Зүүн бүсэд Хэнтий аймгийн Хэрлэн бизнесийг дэмжих нийгэмлэг, Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн Залуучуудын хөгжлийн Полиси төв ба Бизнес эрхлэлтийг дэмжих хүрээлэн тус тус шалгарсан байна. Харин баруун бүсэд хэрэгжүүлэх байгууллагын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа учир ялагч нь одоохондоо тодроогүй гэнэ. Монголд үйлдвэрлэл хөгжүүлье төслийг орон нутагт хэрэгжүүлэх Enterprise Mongolia бизнесийг дэмжих төвийн байршлыг монгол улсын бүсчилсэн хөжлийн үзэл баримтлалын дагуу сонгосон гэж Үйлдвэр, худалдааны сайд мэдэгдсэн.
С.Батболд сайдын хэлснээр бол Энэ төслийн гол зорилго нь хөдөө, орон нутагт, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулах, тэдгээрийн эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ойртуулахад оршино гэсэн.
Энэ төслийн хүрээнд Орон нутгийн бүлгийг бий болгох хөтөлбөр, Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн хөтөлбөр нь орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготойгоор дэлхий даяар хэрэгжиж байгаа хөтөлбөр бөгөөд анх Япон улсын Ойто мужид 1980 оноос нэвтэрч эхэлсэн түүхтэй. Одоо дэлхийн 20 гаруй оронд хэрэгжиж хүрээ хязгаараа тэлж байгаа нь энэ юм. Манай орон ч бас үүнд хамрагдаж хамгийн анх Баянхонгор аймгийнхан Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод ҮХЯ-ны санаачлагын дагуу гаргалаа. Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн гэдгийг тодруулж хэлбэл, нэг газар нэг бүтээгдэхүүнээрээ л алдартай байхыг хэлж байгаа аж. Манайхан Уянгын гэр, Булганы айраг, Дарьгангын хийц, Завханы тойхуу эдлэл гээд л ярьдаг даа. Үүнтэй адил нэг аймаг, сум бүр, цаашлаад баг хүртэл нэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ алдартай болгох бодлогыг яамнаас явуулж байгаа нь энэ аж. Уг төслийг удирдаж буй ҮХ-ны дэд сайд Ц.Энхтүвшин Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн–д хамрагдах бүтээгдэхүүнүүд нь өвөрмөц, хүний анхаарлыг татахаас гадна өрсөлдөх чадвартай, дотоодын төдийгүй олон улсын зах зээлд гарах боломжтой, орон нутгийн иргэд өөрсдөө сонгон дэмжиж байх зэрэг шалгууруудыг хангах ёстойг онцолсон.
Ийнхүү жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, дэмжих, санхүүжүүлэх, боловсон хүчнийг нь сургах, Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн-ий дотоодын болон гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засаг дахь жижиг, дунд үйлдвэрийн оролцоог нэмэгдүүлэх зорилттой Монголд үйлдвэрлэл хөгжүүлье төсөл үйлдвэр, худалдааны салбарт хэрэгжиж эхэллээ. Санаачлагч нь ҮХЯ, санхүүжүүлэгч нь НҮБ-ийн суурин төлөөлөгчийн газар. Удирдагч нь Үйлдвэр, худалдааны дэд сайд Ц.Энхтүвшин. Хэрэгжих хугацаа нь гурван жил. Үр дүнгээ өгвөл мэдээж үргэлжилнэ гэсэн.

М.БАТ
(өдрийн сонин 2005-10-24 2555)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button