Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Австралийн Їйлдвэр, аялал жуулчлал, нөөцийн сайд ноён Ян Макфарлейн бараалхав.
Ерөнхийлөгч ярианыхаа эхэнд улс орны эдийн засгийн хөгжлийн талаар товч танилцууллаа. Монгол Улс өнөөдөр гадны томоохон хөрөнгө оруулалтыг дэмжин, шинэ техник, технологи нэвтрүүлэх ингэснээр нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын төлөө ажилаж байна. Сүүлийн хэдэн жилд гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж, саяхан гэхэд л дэлхийд нөлөө бүхий Австралийн BHP Billiton компани төлөөлөгчийн газраа нээлээ. Энэ нь манай хөрөнгө оруулалтын хууль, баримталж буй бодлого зөв байгаагийн тод илрэл хэмээн онцлов.
Мөн ноён Ян Макфарлейний энэ айлчлал Монгол-Австралийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид уул уурхай, боловсрол гээд бүхий л салбарт хөрөнгө оруулан хамтран ажиллах бүрэн бололцоо байгааг тэмдэглэв.
Ноён Ян Макфарлейн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар өөрийн байр сууриа танилцууллаа. Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжих, австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө байна. Ялангуяа газрын баялгийг ашиглах талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

ВАШНГТОН ТАЙМС –Д ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын нөлөө бүхий хэвлэлийн нэг Вашингтон таймс сонины сурвалжлагчид ярилцлага өглөө.
Тус сонины батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал хариуцсан сэтгүүлч Билл Гэрц монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явц, олсон амжилт, учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар лавлаж дэлгэрэнгүй хариулт авлаа.
Мөн гадаад бодлого, хөрш орнууд, бүс нутгийн хэмжээнд явуулж буй харилцааны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч тус сонины тавьсан асуултад хариулав.
Сэтгүүлч Билл Гэрц олон улсын байдал, АНУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын талаарх гол гол хэвлэлүүдэд нийтлэл, өгүүлэл хэвлүүлдэг сэтгүүлч бөгөөд FOX NEWS телевизийн улс төрийн тоймчоор ажилладаг байна. Тэрээр цаг зав гарган ярилцлага өгсөнд талархаад хамгийн сүүлд туурвисан Тэрслүү хэрэг номоо өргөн барилаа.

Д.РАМСФЕЛЬД БАРААЛХАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Энхбаярт АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Д.Рамсфельд бараалхаж хоёр талын цэргийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-ын Батлах хамгаалахын сайдын манай оронд хийж буй анхны айлчлал хоёр орны амжилттай хөгжиж буй цэргийн харилцааг цаашид улам эрчимжүүлэхэд бодитой түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гээд айлчлалынхаа хүрээнд Иракийн эрх чөлөө олон улсын цэргийн эвслийн ажиллагаанд болон Афганистаны Їндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрт оролцсон манай цэргийн албан хаагчидтай биечлэн уулзсанд талархал илэрхийлэв.
Мөн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд НЇБ-ын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх, АНУ-ын батлан хамгаалахын салбарын их дээд, сурууль, коллежи-д сурах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, цэргийн мэргэжилтэн солилцох чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа хэлээд зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд цэргийн төв госпиталын эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд дэмжиж ажиллахыг хүслээ.
Ноён Д.Рамсфелд Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох чадавхийг бэхжүүлэх, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажилллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалт элэгсэг дотно уур амьсгалд болж өндөрлөв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button