Ховдчууд аймгийнхаа удирдлага руу босчээ

Аймгийнхаа барааны захад лангуу түрээслэн амьдарч байсан иргэдийг Засаг дарга Г.Нямдаваагийн шийдвэрээр өнгөрсөн баасан гаригт үйл ажиллагаа эрхэлж байсан газраас нь цэрэг цагдаагийн хүчээр хөөн гаргажээ. Ингэхдээ аймгийн Засаг даргын өгсөн үүрэг хэмээн дүрэмдэж баруун бүсийн төв захын гурван хаалгыг хүмүүс цуглахаас өмнө буюу өглөөний 08.00 цагт цоожилж бүтүүмжлээд цагдаа нараар харуул тавьсан байна. Үүний улмаас тус захад лангуу түрээсэлж байсан иргэд болон уг захаар үйлчлүүлж буй олон мянган иргэд хохирч байгаа талаар манайд мэдээлэл ирлээ.
Аймгийн Засаг дарга иргэдийнхээ амьжиргааны эх үүсвэр болсон төв захыг яагаад хаах болов. Уг нь энэ зах нь баруун хэдэн аймгийн төв зах юм байна. Гэтэл аймгийнхаа Нарантуул болсон захыг гэнэт хааж олон иргэдийг өөр тийш нүүхийг шаардсан нь ямар учиртай юм бол. Энэ бүхний цаана хувийн эрх ашиг явж байгаа гэнэ. Аймагтаа байтугай баруун бүсийн төв зах болсон газар байсаар, үйл ажиллагаа нь тогтворжсон атал хаах болсон нь аймгийн удирдлагууд өөрсдөө шинэ зах байгуулсантай холбоотой аж.
Ховд аймагт Авто засварын төв хэмээх том обьект байж. Түүнийг хувьчилж авсан аймгийн мэргэжлийн хяналтын албаны дарга Отгонбаяр гэгч зах болгон хувиргажээ. Тэрээр шинэ зах нээсэн ч түүнээр нь үйлчлүүлэх, түрээслэх хүн олдоогүй аж. Ингээд л баруун бүсийн төв захыг хааж тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг татах операцийг эхлүүлсэн байна. Өнгөрсөн онд тэрээр аймгийн удирдлагууд болон өөрийн ажил албаараа далайлган байж төв захаас нэлээдгүй хүнийг урвуулж чадаж. Гэтэл 60-аад жил авто засварын газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан шинэ захын хананаас нь тос нэвчин, эвгүй үнэр гарч юун хүнд үйлчлэх юм болжээ. Тэгээд ч уг захаар үйлчлүүлэхээр хэн ч очихгүй байснаас хүчээр нүүж очсон иргэд буцан төв захаа бараадсан байна. Уг байдал үүгээр дууссангүй. Отгонбаяр даргын шинэ захад аймгийн Засаг даргын шийдвэрээр захыг өргөтгөх зориулалттайгаар 30 саяын хөрөнгө оруулалтыг зээл нэрээр хийгджээ. Баруун бүсийнхэн байнга эрчим хүч цахилгаангүй болж, аливаа үйл ажиллагаа эрхлэхэд хүндрэлтэй болдог. Гэтэл аймгийн удирдлагууд зайлшгүй хэрэгтэй асуудалд хөрөнгө зарахын оронд хувийн захад хөрөнгө оруулалт хийж байх юм. Шинэ захад хөрөнгө оруулалт хийсэн дарга нар төв захыг хүчээр хааж, энд үйл ажиллагаа явуулж өдрийн хоолоо залгуулж байсан аймгийн иргэдээ гудамжинд хөөн гаргажээ. Баруун бүсийн төв захыг нь хүчээр хаасан юм чинь бидний шинэ захад ирэхгүй хаачих юм гэсэн байдлаас хандаж байсныг иргэд ихээхэн эгдүүцэн хүлээн авчээ. Хэрвээ зах зээлийн жамаар шударга өрсөлдөөнөөр асуудалд хандвал өөр хэрэг. Гэвч аймгийн удирдлагууд хувийн байгууллагад хүчээр, хууль бусаар халдан зах зээлээс шахан зайлуулах зохион байгуулалттай ажиллагаа явуулж байна хэмээн иргэд үзжээ. Ингээд баруун бүсийн төв захад лангуу түрээсэлдэг, үйлчлүүлдэг иргэд аймгийнхаа удирдлагын хуудуутай үйл ажиллагааны талаар гомдол саналаа төр засагтаа хүргүүлж байгаа аж. Ховдчууд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир нарт хандаад байгаа юм байна.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-10-24 2555)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button