Алтаагын яриа
-За миний найз, наад хүнээ л алдаж болохгүй шүү. Ёстой л хөлд нь суугаад, юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй. Наад хүн чинь чамд тус болно шүү
-Тийм ш дээ тийм, Монголчууд ёстой хэрэггүй. Манай залуус шатаана уу гэхээс
-За чи аан, наад хүнээ лхамаг л ид шидээ үзүүлж, барих хэрэгтэй, үгүй нээрээ, найз нь санаа зовоод утасдахгүй болохоор чинь бүр яачхав гэж л бодлооаанн
-Болж, болж миний муу найз. Наад хүн чинь чамд туслана. Наадуул чинь манайхан шиг татганахгүй ээ. Нэг сайн хүндээ юу ч харамла
-Овоо доо миний муу найз. Овоо
-Тийм ш дээ тийм. Монголд байсан бол биднийг хэн харж үзэх юм бэ. Би чамд хэлээгүй юу. Эхэндээ хэцүү байна гэжхүн амьтантай танилцаад ирвэл дажгүй гэж хэхэ
-Одоохондоо тустай байгаа. Удахгүй хамт амьдрах байх аа.
-Авгай нь аль дивангарт үхчихсэн юм. Хүүхдүүд нь тусдаа.охин, хүү
-Охин нь 27-той.
-За хүүг нь мэдэхгүй. Зургыг нь л харсан.
-Аанн тэр үү, нэг хөгшин авгайтай хамт амьдардаг, одоохондоо, тэр нь тэгэхдээ удахгүй өөр хотод очиж амьдарна.
-Хэхэхэнээрээ мартснаас ээжийн чинь бие сайн биз дээ. Ноднин нөгөө
-Аанн. Одоо сайн л гам хийх хэрэгтэй дээ. Дүү нар чинь байгаа гайгүй байлгүй дээ.
-Тэрийг би сайн мэдэхгүй байнаа.
-Чи уул нь энд ирсэн бол
-Харин тийм
-Манай бойфрэнд уул нь туслая гэсэн л дээ.
-Яг үнэн. Тийм хүн дахиж олдохгүй шүү. За ёстой, өөрөөсөө түлхэсэн юм л хийж болохгүй. Охиноо хүртэл авчрах хэрэгтэй шүү дээ. Монголд одоо юу
-Харин тийм, манай охин Сараа эгч явахаасаа өмнө манайд ирсэн гэж яриж байсан.
-Өө за, заби харин цаадахыг чинь загвар өмсөгчийн дугуйланд яв гэсэн юм.
-Тийм ш дээ. Эмэгтэй хүүхэд одооноос л гоо сайхандаа анхаарахгүй бол, маниусын үе өнгөрсөн байна ш дээ.
-Ямар ч байсан Шаамарт байснаас л дээр…
-Одоноо нээрээ хэдтэй билээ. Манай охиноос хоёроор эгч ш дээ.
-Яанаа, тэр үеэс хойш 14 жил өнгөрчихлөө гэж үү. Удахгүй эмээ нар болох нь л дээ. Хэхэхэ..
-Чи тэгэхэд л тэр Америктай явах байх байсан байхгүй юу? Тэгсэн бол
-Итгэмээргүй юм. Цаг гэж
-За тэр муу новшийн хүүхнийг одоо яриад яадаг юм.
-Найз нь бол үеэрхэлдээ үнэнч ш дээ.
-Болж болж миний найз
-Миний муу найз, овоо ч ш дээ.
-Гандан буурахгүй шүү. Бид юунд нь хоцорсон юмгялалзана шүүчи ч сэргэлэндээ
-Өө миний муу найзза чи аан, ганц боломжоо алдав. Юу хүснэ, бүгдийг нь хийх хэрэгтэй.
-Тийм ш дээ. Тэгэж л байж л бид хүнээс дутахгүй амьдарнахоёулаа гандан буурахгүй ээ.
-Овоо ш дээ, миний муу найзби бүр санаа зовоод лза чи ёстой
2005.10.16
Х. Эрдэмбилэг