Хайрт чинь бэрхшээлд сөхрөх үү?
1. Та түр хугацааны ,өндөр ашигтай ажлын төлөө цалин багатай тогтмол ажлаа орхиж чадах уу?
A. Мэдээж/1 оноо/
B. Цалин хөлс ,ашгийн хэмжээг харж байж болно./2 оноо/
C. Yгүй ,ийм алхам хийхгүй.
2. Тань руу хүн тарни уншиж элс цацвал яах вэ?
A. Элдэв сүжиг тоодоггүй болохоор огт тоохгүй?/1 оноо/
B. Сэмхэн өмнөөс нулимаад цааш явна. /2 оноо/
C. Холуур тойрч явна./3оноо/
3. Хүн доромжлоход ямар хариу өгөх вэ?
A. Гомдлоо дотроо хураадаг./3 оноо/
B. Тайлбар өгөхийг шаардана./1 оноо/
C. Сонсох чадвартай хүн болгонд сэтгэлээ нээж ярина. /2 оноо/
4. Гэрээт хань ижилтэйгээ хамт баяр тэмдэглэнэ гэдэг таны хувьд юу вэ?
A. Өөр хувилбар байхгүй бол яагаад болохгүй гэж?/3 оноо/
B. Тайван амрах мугүй боломж./2ионоо/
C. Ойр дотныхоо хүмүүстэй харьцах сайхан боломж/ 1 оноо /
5.Аймшгийн кино танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
A. Сэтгэл гижигдээд л өнгөрдөг. /1 оноо/
B. Өөр төрлийн кино үзэх дуртай./2 оноо/
C. Айдас,сэжиг төрүлдэг болохоор үзэхгүй байхыг хичээдэг. /3оноо/
6. Та даргадаа хэрхэн ханддаг вэ?
A. Тэр тусдаа, би тусдаа хүн/2 оноо/
B. Хүйтэн ханддаг. /1 оноо/
C. Хүндэлдэг./3 оноо/
8. Анхны хайрын талаарх дурсамж танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
A. Сэтгэлд өег байдаг./2 оноо /
B. Нэг их хүчтэй сэтгэгдэд төрүүлдэггүй. /1 оноо/
C. Харамсах сэтгэл төрүүлдэг./3 оноо/
Хувилбар тус бүр дээр авсан оноогоо нэгтгээд тайллыг анхааралтай уншаарай.
7-10 оноо
Та өөрийнхөө байр суурийг хамгаалж чадах , зоригтой шийдэмгий хүн байна. Гэхдээ заримдаа хүмүүст бүдүүлэг ,хэт шулуун гэсэн сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг хэлэх хэрэгтэй.Магадгүй ингэж бодох шалтаг үнэхээр байгаа ч юм билүү? Дэргэдээ байгаа хүнд илүүтэй анхаарал , халамжтай хандлаа гээд алдах зүйлгүй. Харин ч илүү аз жаргалтай болно гэдгийг бодолцоорой.
11-15 оноо
Та хэт их зүйл шаардаад байдаггүй,Тайван хүн байна. Өөрийн болон өөрөөлийн жинхэнэ үнэ цэнийг мэдэрдэг. Саад бэрхшээлийг бодитойгоор үнэлж чаддаг болохоор тулгарсан тохиолдолд барьц алддаггүй . Таны дэргэд байгаа хүн энэ бүхнийг харж,мэдэрдэг болохоор тантай хамт байх нь таалагддаг. Та урт хугацааны бат бэх харьцаа үүсгэх чадвартай.
16-21 оноо
Өчүүхэн төдий саад. бэрхшээлийг хэт эмзэг тусгаж авдаг болохоор тэр бүр тэдгээрийг давах хүч,зориг гаргаж чаддаггүй нь харамсалтай. Ийм хүний дэргэд байх тун хэцүү. Өөрийгөө өөрчлөх талаар илүүтэй анхаарсан нь дээр байх.
Хувийн соёлсонин