Солиорсон цифрүүд
Ийм тохиолдолд түүнийг инээдэмтэй, эсвэл эмгэнэлтэй явдал дагалдах нь бий. Аль ч амьдрал адил байдаг болохоор тэр зүдэргээ, адармаа төрийн ажилд, улс төрд бас адил учирдаг ажээ. Үүнийг бид жил жилийн улсын төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед харж болдог. Одоо УИХ-ын чуулганаар 2006 оны төсвийн төслийг их уур уцаартай марзан сэтгэл зүйгээр хэлэлцэж харагдана. Эрхэм гишүүн бүр өөрийн тойрогтоо атга чимх юм хаяулчих санаатай элдвээр үзэж байна. Зарим нь сүрдүүлж айлгах байдлаар царайгаа мэнчийлгэн, нүдээ эргэлдүүлж, шүлсээ үсчүүлэн дүрэмдэж байхад нөгөө нэг нь сул дорой дуугаар элдэв учир зовлон тоочин хүн хүнийг царайчлан гөлөн гөлөн хийж сууна. Гэвч цаад сан хөмрөг нь дэндүү нимгэн болохоор айлгадагт нь ч, аргаддагт нь ч өгөөд тараагаад байх юмаар хомс бололтой. Саин хуваагч өөртөө гэсэн монгол үг байдаг. Магадгүй энэ үг хувиа хичээгч, бэртэгчин санаа, арга зүйг өдөөж өргөмжилсөн байж болох юм. Ямартай ч ирэх жилийн төсвийн хуваарилалтыг анзаарч харвал Засгийн газар маань өөртөө Саин хуваагч болсон байна. Жишээлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөв энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр, 675 сая төгрөг болж байгаа юм.
Гэтэл энэ нь 2006 оны төсөвт бараг дөрөв дахин өсч 2,8 тэрбум төгрөг болон тусгагдсан байна. Эдгээр тоог амьдралыг бодитой илэр-хийлсэн математик утга гэхээсээ харин солиорсон цифр, ердөө л цифр гэмээр. Засгийн газар яаж ингэж сайн хувааж чадаж байна аа.
Манай хүн амын 36,1 хувь нь ядуу буюу нэн ядуу гэнэ. Гарах жилд төсвийн цалин, тэтгэвэр тэтгэмжииг арай ядаж 10 хувь нэмэх гэж чухам гэдсэндээ хөлөө хийлцэж байна.
Гэтэл Засгийн газар нь өөртөө зориулсан төсвөө ингэж дөрөв дахин нэмж байдаг.
Засгийн газар, Сангийн яам төсвийг хэрхэн яаж сайн хувааж байгааг өөр нэгэн жишээгээр өгүүлье. Гаалийн болон Татварын Ерөнхий газруудын албан байр, өрөө тасалгааны засварт зориулж таван тэрбум төгрөг хуваарилсан нь эрхэм гишүүдийн уур чухалыг хөдөлгөв. Эх орон нэгтнүүдийн маань гуравны нэг нь өлсч, даарч бор хоногийг арай ядан өнгөрөөж байхад нэгэнт болоод бүтээд байгаа зүйлийг улам тансаг гоё болгох гэж татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж болохгүй гэж зарим гишүүн хэлж харагдана. Дээрх хоёр ерөнхий газар төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг хэдий ч, тэр орлого угтаа тэдний юм биш. Энэ мэтээр төсвийн хэлэлцүүлэг олон буруу гажуу зүйлийг ухаж олж байгаа аж. Төсөв нь татвар, төрийн мөнгөний бодлоготой холбогддог. Манай татвар төлөгчид татварын хүнд дарамтад байна гэж үглэдэг. Улс төрчид тэр дарамтаас салганаа та нарыг гэж шоуддаг. Гэтэл татваргүй бол төсөв гэж ямар элэнцэг нь байх билээ. Татвар дор төр оршмой гэж эртний нэгэн мэргэн хятад хэлснийг манайхан улигладаг.
Татварын багц хуулийг шинэчлэхээр УИХ-ын ажлын хэсэг гараад байгаа юм. Тэр хэсгийн ахлагч, эрхэм гишүүн Н.Баяртсайханы хэлснээр бол одоо авч буй татварын нийт хэмжээ 70 орчим тэр бум төгрөгөөр буурах юм байна. Ингэсэн тохиолдолд угаас Аманд ч үгүй, хамарт ч үгүй байгаа төсвийн дутууг яаж аргацаах вэ гэдэг хоолойд тээглэсэн яс болох аж.. Уг нь татварын хуулийн шинэчлэлийг төсвийн хэлэлцүүлгийн өмнө авч хэлэлцэн тооцоо судалгаа гаргачихсан бол маргаашийн битүү, тодорхойгүй байдал арай бага байх байжээ. Хэлэлцэх асуудлын дарааллын энэ зөрчил УИХ хэр зэрэг бодлоготой ажиллаж байгаагийн бас нэгэн баримт болж байна. Эрхэм гишүүн Л.Гүндалай нэг удаа УИХ бол юу ч хийдэггүй дэмий сул газар. Гишүүд нь авилга хүлээж, хувийн бизнесээ төрийн утсаар амжуулж суудаг юм гэж хэлж байсан.
Угтан ирэх он жилүүдийг ажиглавал манай төрөөс мөнгө нэхэж алга тоссон гарын арзгар сарвуу л харагдана. Хэцүү байгаа биз. Ирэх жил манайх гадаад зээл ба түүний хүүгийн төлбөрт 71.6. тэрбум. төгрөг төлөх юм байна. Авсан бол буцааж өгдөг нь хүний хорвоогийн хууль. Төсвийн байгууллагуудын хооронд өрийн сүлжээ дахин үүсч буй нь ноцтой байдал гэнэ. Ийм гаж явдлыг өмнөх Засгийн газар нэгэнт цэвэрлэж шийдвэрлэсэн байлаа. Гэтэл тэр өвчин ахин илэрчээ. Завхан, Говь-Алтай, бас хоёрын зэрэг яам өрөнд баригджээ. Эдний удирдлагын тухайд тэд наад зах нь менежмент мэддэггуй мануухайнууд юм гэж саарал ордонд дургүйцэн ярьж байна. Нэгэнт байдал хэцүү байхад хэн нэгэн дээр нь нэрмээс болж өр алдаж буй нь дэндүү урагшгүй хачин явдал ажээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан. УИХ-д үг хэдэхдээ Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд ирэх онд 35 тэрбум төгрөг гаргах хэрэгтэй, бас боломжтой гэж ахмадууд төрийн тэргүүнтэй уулзахдаа хэлсэн. Гэтэл ирэх оны төсөвт энэ арга хэмжээнд 12,5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Иймд аль аль нь миний зөв гэж зүтгэхгүйгээр боломжит дундын хувилбарыг тооцож төсөлд тусгахыг хичээх хэрэгтэи. Цалин тэтгэвэр нэмэхдээ хамгийн бага цалин тэтгэврийг түлхүү нэмэгдүүлэхээр арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна гэж онцлон анхааруулж хэлсэн. Ерөнхийлөгчийн үгэнд орсон 35 тэрбум гэсэн цифр Сангийн сайд Н. Алтанхуягийн нүдэнд мэн л солиорсон мэт харагдаж байгаа бизээ. Үүнийг харгалзаж үзсэн Ерөнхийлөгч боломжит дундҗшп ңь олох тухай сануулж хэлсэн байна. Тэрхүү боломжит дундаж нь чухам хэд байж болох вэ. Иргэдээ инфляцаас хамгаалж цалин, тэтгэврийг түүнээс түрүүлүүлж байх нь сайн засаглалын нэгэн шинж аж. Манайх энэ тал дээр сайны зэрэглэлд орж чадахгүй байгаа аж. Сайн болохын тулд ямар алтан дундажийг олох вэ?.
Энэ онд манайд инфляц 10 орчим хувьтай гарах төлөвтэй байгаа аж. Энэ нь 2006 онд өмнөхөөс арай жаахан буурч 7-8 хувь болох тооцоо хийжээ. Энэ болгоныг харгалзан үзвэл тэтгэврийн доод хэмжээг нэмэхийн тулд наад зах нь 21 тэрбум төгрөг төсөвлөх хэрэгтэи юм байна. Тэгвэл ирэх оны долдугаар сарын нэгнээс тэтгэврийн доод хэмжээг нэмэхийн тулд 12,7 тэрбум төгрөг төлөвлөсөн нь инфляцтай харьцуулахад тэмээний дэргэдэх ямаа шиг ажээ. Ерөөс төсвийг бүрдүүлэх, түүнийг хуваарилах арга зүйд ямар ч өөрчлөлт гаралгүй арваад жил болжээ. Уг нь чухам энэ асуудалд дэлхий дахины шинэхэн ололтыг шингээж, шинэ арга зүйг ашиглаж байх учиртай юм байна. Иймээс эрхэм гишүүд Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг тал талаас ноолж ихэд голж байгаа авн, түүнийг хэрхэн яаж сайжруулах тухайд шинэ санаа оноо хэлж буй нь өдрийн од шиг цөөн байгаа бололтой. Тэдгээр эрхмүүд нийгмийн халамж болоод өөрийн тойрогт оногдож буй мөнгө бага хомс байгааг л мэдэж байгаа болохоос биш төсөв зохиох арга зүйн тухайд шинэ санаа оноо хэлэх тамиргүй байцгаадаг ажээ. .Иймээс ч тэд Солиорсон цифрүүд бичиж дуудаж, түүгээр өвчилж буйгаа төсөв хэлэлцэж байна гэж итгэж байгаа ажээ.
Ш.ЦЭРЭНПИЛ
(өнөөдрийн монгол 2005-10-25 122)