Нийслэлийн засаг даргыг батламжиллаа

батламж бичигт гарын үсэг зурлаа.
Ц.Батбаярын Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны хөтөлбөртэй Ерөнхий сайд танилцаад, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын газрын харилцааны элдэв маргаантай асуудлууд цэгцэрч, газар олголт хуулийн хүрээнд шударга явагддаг болохын зэрэгцээ ажлын байр ихээхэн нэмэгдэж, нийслэл дэх ядуурал үлэмж хэмжээгээр буурахаар байгааг онцолж бодит үр дүн гарна гэдэгт найдаж байгаагаа дурдав. Түүнчлэн, нийслэлийн үргэлжийн тулгамдсан асуудал байсаар ирсэн хог хаягдал, агаарын бохирдол арилан, зам талбайн удирдлага сайжирч, ногоон бүсийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлд багагүй өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн ач холбогдолтой болжээ гэлээ.
Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярыг шууд ажилдаа орохыг зөвлөж, ард иргэдийн эрх ашгийг гол болгодог байх шаардлага тавьж ажиллаарай гэв. Засаг даргын дэвшүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилтэд бус нутгийн хөгжлийн бодлогыг эрхлэн ажилладгийг хувьд Шадар сайд Ч.Улаан байнга хяналт тавьж ажиллах болно гэдгийг Ерөнхий сайд дурдаад, өөрийн зүгээс тогтмол харьцаатай байж, уулзаж ярилцан, хамтран ажиллаж байхаа илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр өндөр үүрэг хариуцлага ноогдуулж байгааг ухамсарлаж байгаагаа дурдан, нийслэлийн ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Засаг даргыг батламжлах арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ш.Түвдэндорж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болормаа нар байлцлаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

/Olloo.MN/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button