Хадгаламж зээлийн хоршоодыг шүүхэд шилжүүллээ

Тэдний хууль бус үйл ажиллагаанаас хохирсон иргэдийн гомдлыг барагдуулахаар Монголбанк хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ч Хоршооны тухай, Аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай, Төв банкны тухай хуулинд үүнтэй холбогдох харилцааг зохицуулах заалт бүрэн тусгагдаагүйгээс хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах ажилд бэрхшээл учруулж буйг Монголбанк онцолж байна.
Дашрамд дурдахад хамгийн сүүлийн мэдээгээр 570 гаруй хадгаламж зээлийн хоршоо бүртгэгдээд байгаа аж.

Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-10-25 256)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button