З.Энхболд саналуудаа дэмжүүлэв

Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2006 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх үеэр мань эр хэдэн тоо оруулахаар мачийв. Үндсэн чиглэлд орон сууц барина, агаарын бохирдлыг бууруулна, мэдээлэл харилцааны мэргэжилтэн бэлтгэнэ гэх мэтээр ерөнхий заасныг тэрбээр Тодорхой зорилт тавих хэрэгтэй гэж зүтгэсээр байгаад жилд 10 000 орон сууц барина гэх мэтээр тоо оруулахаар болж, гишүүдээр дэмжүүлж дөнгөв. Мэдээлэл харилцааны чиглэлээр 5000 мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн саналаа бас Гишүүдээ гараа өргөөрэй дэмжээрэй гэсээр байгаад дэмжүүлж амжив. Хотын утааг багасгах гэсэн заалтын ардах тоог ихэсгэсэн нь дээр гэж тэр үзжээ. Хоёр саналыг нь дэмжсэн нь хангалттай гэж гишүүд үзэж, энэ тоог ихэсгээд ч Засгийн газарт шахалт болж чадахгүй хэмээн тайлбарлаж байсан ч Мятаршгүй гишүүн өөрийнхөөрөө зүтгэсээр байлаа. Эцэст нь байнгын хорооны хурал даргалж байсан М.Энхсайхан гишүүн Эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж дэмжье дээ хэмээн дуугарч гишүүд хөхрөлдсөөр гар өргөцгөөв. З.Энхболдын санаа ч амрав.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-10-25 256)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button