С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр гадаадын шинжээчид ирнэ
ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хурлаар 26 асуудал хэлэлцсэний нэг нь С.Зоригийн аллагатай холбоотой хэрэг байжээ. ОУПХ энэ хэрэгт гадаадын шинжээчид томилж, зардлыг нь тус холбоо даахаар тогтоол гаргасан аж. ОУПХ –ны ерөнхий нарийн бичгийн дарга нь С.Зоригийг таньдаг хүн байсан агаад Их нээлттэй хүн байсан хэмээн дурссан гэнэ. Тэрбээр Бид ямар ч байсан туслана гэж Д.Лүндээжанцан даргад хэлсэн юм байна.
Б.ХИШИГ
(өдрийн сонин 2005-10-25 256)