Мянганы Сорилын Корпорац Монгол дахь авилгалын талаар байр сууриа илэрхийлсэн
манайх өрсөлдсөн 60 гаруй улс орноос ядуу буурайгаараа баахан рекламдаж байж өндөр босгыг даван их сангаас хишиг хүртэх 16 орны тоонд орох хаалгыг амархан татсан. Харамсалтай нь шалгуурт тэнцэх бүр босго нь улам өндөрсөж манайхны жинхэнэ мөн чанарыг шалгах нь ихсэж Мянганы сорилд манай төр засгийнхан хэдэнтээ бүдрээд, төсөл нь буцаад багагүй санадаргаад байгаа. Тусламж авах боломжтой орноор сонгогдсон тохиолдолд тухайн орон нь өөрийн орны бодлогыг МСС-ийн шаардлагуудыг хангахуйц түвшинд явуулах ёстой байдаг.
Тус сангийнханы бас нэг тавьж байгаа том шаардлага бол авилгал. Авилгалын асуудал нь тухайн орон Мянганы Сорилын Данснаас (МСА) тусламж авах боломжтойд тооцогдох зайлшгүй шалгуурын нэг юм. Энэ нь шаардлага хангасан орон нь уг Данснаас тусламж авах боломжтой орнуудын тоонд багтаж үлдэхийн тулд өөрийн өрсөлдөгч орнуудын групп дотроос дундажаас дээш үзүүлэлттэй байх хэрэгтэй юм байна.
Ту сан манай оронд авилгал газар аваад байгааг онцгойлон анхааруулаад хэрэв үүндээ анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй бол Мянганы сорилын сангаас тусламж авахад гарын үсэг зурсан байлаа ч цуцлагдах болно гэдгийг анхааруулаад авсан.
Хэрэв МСС-ийн Удирдах Зөвлөл нь тухайн орны бодлого гажсан, эсвэл шалгуурт нийцэхгүй бодлого, үйл ажиллагааг тогтмол явуулж байна гэж тогтоовол МСС нь тусламж авах боломжтой гэсэн эрхийг нь түтгэдзүүлэх буюу хүчингүй болгох, эсвэл Гэрээг дуусгавар болгох хүртэл шийдвэр гаргаж болдог гэнэ.
Энэ тухайд
Мянганы Сорилын Корпорац нь нийгмийн харилцаа нь хууль, шудрага ёсыг дээдлэх зарчим дээр бат
бэх үндэслэсэн, ард иргэдцээ хөрөнгө оруулалт хийх, чөлөөт эдийн засгийг дэмжих бодлого явуулах зэрэг чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн орнуудад хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор байгуулагдсан. Яагаад гэвэл эдгээр нөхцөлүүд бүрдэж байж хэмээн уг тусламжийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах гэсэн зорилго биелэгдэх боломж нь ихсэх юм.
Авилгалын асуудал дээр МСС-ын байр суурь тууштай байгаа бөгөөд тусламж авах боломжтой орнууд
нь бодлогын тал дээр энэхүү шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Энэ утгаараа МСС нь тухайн орон ард иргэддээ хөрөнгө оруулах, эдийн засгийн чөлөөт байдлыг хангах, сайн засаглал хэрэгжүүлэх зэрэг шалгууруудаар тогтвортой амжилт гаргасан эсэх дээр анхаардаг. Тиймээс авилгалын асуудал нь Мянганы Сорилын Данснаас (МСА) тусламж авах боломжтойд тооцогдох зайлшгүй шалгуурын нэг байсаар ирсэн.
Авилгал нь маш нотттой асуудал бөгөөд Монголд авилгал байгаа тухай судалгааны үр дүн мэдээллүүд
нь МСС-ийн анхаарлыг улам их татаж байгаа талаар МСС нь Монголын Мянганы Сорилын Дансны Үндэсний Зөвлөлд анхааруулсан билээ. Авилгал улам газар авбал энэ нь Монгол Улстай байгуулах Гэрээг үр өгөөжтөй хэрэгжүүлэх явдалд саад тотгор учруулахаас гадна Мянганы Сорилын Данснаас тусламж авах цааш цаашдын боломжийг аюулд учруулж болзошгүй юм.
АНУ-ын ОУХА-аас саяхан хийсэн судалгааны дүн нь Монгол Улсын Мянганы Сорилын Данснаас
тусламж авах явдалд нөлөөлөхгүй хэдий ч Монголын саналыг судлах явцад авилгал нь МСС-ийн анхаарах нэн чухал асуудал байх болно.
Хэрэв авилгалын байдал доройтсоор байвал энэ нь Монгол Улсын Мянганы Сорилын Данснаас
тусламж авах асуудалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Энэ нь санал боловсруулах, өргэн баригдсан саналыг судлах явц, эсвэл Хэрээг хэрэгжүүлэх явц зэрэг аль ч үе шатанд тохиолдож болно.
Хэрэв Монгол улс авилгалын асуудал дээр тусламж авах боломжтой гэсэн эрхийг авах шалгуурт
тэнцэхгүй бол Монгол Улстай байгуулах Мянганы Сорилын Дансны тусламжийн Гэрээнд гарын үсэг зурсан байсан ч уг хөтөлбөрийг түтгэлзүүлэх эсвэл бүрмөсөн зогсоож болно.
Иймд, Монголд газар авч эхлээд буй авилгалтай тэмцэх асуудал дээр үр өгөөжтэй, шийдэмгий
алхмуудыг хийхийг МСС нь Монголын Засгийн Газарт онцгойлон зөвлөж байна.
гэсэн байна.
Ж.Алт
Оллоо.МН