Чанаргүй арматураар баригдсан барилга нурж болзошгүй

Эдгээрийн дийлэнх нь цутгамал төмөр бетон каркасан хийцлэлтэйгээр баригдах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор төмөр бетон бүтээцийн ган туйван буюу арматурын эрэлт хэрэгцээ мөн нэмэгдэж байна. Үүнийг гадаад дотоодын компани аж ахуйн нэгж иргэд соргогоор мэдэрч энэ салбар руу олноор орох болсон. Гэтэл барилгын гол даацын бүтээцэд хэрэглэгддэг арматурын үйлдвэрүүд нь чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хийж байжээ. Чанаргүй барилгаас үүдэж гарах хор хохирлыг тоочиж баршгүй бөгөөд энэ талаар урьдчилан сэргийлж, арга хэмжээ авч эхэлсэн талаар Улсын мэргэжлийн хяналтын газраас өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Арматурын үйлдвэр нь ихэвчлэн төмөр зам дагасан суурин газруудад байрлаж байгаа бөгөөд Улаанбаатарт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 30-аад үйлдвэр байна. Өнгөрсөн жил арав хүрэхгүй шахам байсан бол өнөө жил энэ тоо ийнхүү хоёр дахин өссөн нь барилгын салбар өргөжин тэлэн хөгжиж буйтай холбоотой болов уу. Хан арт, Да-Ен, Асралт дөл, Жин Хө, Хос чандмань трейд, Ван Шин Да, Жю Шин, Хэ шин зэрэг 21 аж ахуйн нэгжид шалгалт хийхэд чанарын баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ хангаагүй, бүтээгдэхүүний шинж чанарыг тодорхойлох лабораторигүй, үйлдвэрлэлийн технологийн заавар байхгүй, заавал мөрдөх улсын стандарт норматив баримт бичиггүй зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илэрсэн төдийгүй стандартын шаардлага хангахгүй уг бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байгаа нь тогтоогдсон байна. Барилгын гол даацын бүтцэд хэрэглэгддэг арматур нь чанаргүй бол тухайн барилга газар хөдлөлтийн чичирхийлэлт, үл ялиг доргилтоос ч нурах эрсдэл ихэсч байгаа юм. Төмөр бетон бүтээцийн ган туйван (арматур)-ын химийн найрлага, геометр хэмжээс, бат бэхийн хязгаар, харьцангүй суналт зэрэг үзүүлэлтүүдийг MNS JIS G 3112-2002 стандартад тодорхой заасан байдаг. Шалгалтын явцад авсан сорьцууд нь стандартын үзүүлэлтүүдийг хангахгүй байгаа нь эрх бүхий лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Иймд барилга угсралтын, аж ахуйн нэгж иргэдийг дээрх ямар ч баталгаагүй, тохирлын гэрчилгээгүй, стандартын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж буй үйлдвэрүүдээс арматур төмөр авахгүй байх, барилга байгууламжид хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь жилдээ 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай, Японы техник технологиор үйлдвэрлэлээ явуулдаг чанарын баталгаатай юм байна.
Улсын мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудыг дээрх үйлдвэрүүдээс хураан авсан чанаргүй арматураа өөр бусад аж ахуйн нэгжид шахах гэсэн ташаа мэдээлэл сонстох болсон. Энэ талаар тэднээс тодруулахад Хураан авсан бүтээгдэхүүнийг улсын орлого болгодог. Үүний дагуу хураагдсан арматурыг дуудлага худалдаагаар түүхий эдийн зориулалтаар зарна гэв. Нэгэнт баригдаж ашиглалтад орсон барилгыг чанаргүй арматураар боссон үгүйг нэгэнт мэдэх аргагүй болжээ. Тиймээс үүнээс хойш барилга байгууламж шинээр ашиглалтад орох үед ямар чанарын арматураар баригдсан эсэхийг сайтар нягтлаж байж эрхийг олгож байхаар тогтжээ.
Энэ шалгалтын сацуу төмөрлөг боловсруулах үйлдвэрүүд байгаль орчиндоо хэр хохирол учруулж байгаа эсэх талаар бас шалгасан байна. Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын албанаас төмөрлөг боловсруулах үйлдвэрүүд их хэмжээний хорт утаа орчинд хаяж орчныг бохирдуулж, үйлдвэрийн хашаанд хог хаягдал ихтэй, орчныг их хэмжээгээр бохирдуулж байгаа, ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усаа зайлуулахдаа газрыг дур мэдэн хөндөж, ухсан нүхээ бохир усаар дүүргэж хөрсийг бохирдуулж байсныг илрүүлсэн байна.

Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2005-10-26 257)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button