Ж.Батзандан Монголын улс төрд цус сэлбэлт хэрэгтэй болжээ

-Танай хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүнийг эргүүлж татах, эх орны баялгийг иргэдэд хувьцаа хэлбэрээр хүртээх гэсэн хоёр асуулгаар 500 мянган хүний саналыг авах гарын үсэгт одоогоор хичнээн хүн зурж хэдэн хувьтай явна вэ?
-Одоогоор нийслэлд 120 мянга гаруй, хөдөө орон нутгийнхтай нийлээд 200 мянга шахаж байна. Энэ бол нэг сар илүү доторх хугацааных юм. Арванхоёрдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд 500 мянгад дөхнө гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын гишүүдээс аваад жирийн иргэд маш идэвхтэй оролцож манайхан ч сайн ажиллаж байгаа. Бид гол нь Монгол хүн эх орондоо эзэн шиг байж, өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн үндэсний их баялгаасаа удахгүй хувьцаа хэлбэрээр хувь хүртэх юм. Мөн худал амласан, хууль зөрчсөн, авилга авдаг, төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох эрх Монголын ард түмэнд бий болно. Ийм хоёр зорилготой. 500 мянган хүний гарын үсгийг Монголын ард түмний хүсэл зориг гэж үзэхгүй байх эрх Монголын төр, засагт байхгүй байхаа.

-Заавал 500 мянган хүний гарын үсгийг авах шаардлага юундаа байна вэ?
-Уг нь хөгжилтэй орнуудад арван мянган хүний гарын үсэг авахад л аливаа хуулийг санаачлан өргөн барихад л хангалттай байдаг л даа. Ингэж байж эрүүл саруул, ардчилсан нийгэмд төр, засаг нь ард түмнийхээ хүсэл зоригийг байнга сонсож, асуудалд уян хатан хандаж, ухаалаг зөв шийдвэр гаргадаг.
Харин манайд төрийн дарангуйлал, хүнд суртлын систем амь бөхтэй зууралдаж байгаагаас ийнхүү бид олон мянган хүний гарын үсгийг илүү цуглуулж асуудлыг дэвшүүлэх нь үр дүнд хүрэх боломжтой юм гэж үзсэнийх. Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуульд ялахдаа 400 мянган хүний саналыг авсан гэдэг шүү дээ.

-Монголын газар доорх баялгийн ашгаас 30 хүртэлх хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр яаж хүртээх гэж байна вэ? Нөгөө 1990-ээд оны эхэн үеийнх шиг өмч хувьчлалын цэнхэр тасалбараар түгээх замаар уу, эсвэл одоогийн Хөрөнгийн бирж дээр ХК-иуд хувьцаа гаргаж байгаа шиг олгох уу?
-Заавал хувьцаа хэлбэрээр гэж ойлгож бас болохгүй л дээ. Ногдол ашиг маягаар хүртээх юм. Монгол Улсын иргэн л бол түүнд автоматаар олгогдож хүртээгдэнэ гэсэн үг. Ингэхдээ заавал тэр эрүүл мэнд, боловсролын салбарт гэж ялгавартай хандахгүйгээр тухайн иргэн хүн эрүүл ч бай, өвчтэй ч бай, боловсролтой ч бай, боловсролгүй бай ч хүртэнэ. Кувейт, Саудын Араб зэрэг орон газрын тосныхоо ашгаар сан бүрдүүлж иргэддээ бүгдэд нь хүртээдэг шүү дээ.

-Таныг болон танай хөдөлгөөнийхнийг сүүлийн үед шар хэвлэлээр Хятадын зэвсэгт бүлэглэлийн гар хөл, Хятадын эрлийзүүд байгаа юм гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Та Тан Луу-гын гэгдэх хятадуудыг өмгөөлж байсан уу? Дээрх мэдээллүүд үүнтэй тань холбоотойгоор гарсан болов уу гэж бодож байна. Та үүнд ямар хариу өгөх вэ?
-Би хуульч хүн, өөрийн хууль зүйн болон өмгөөллийн товчоотой. Бидэнд Канад хүн ОХУ руу өмгөөлөл хийлгэмээр байна гэх мэтээр гадаад, дотоодын олон хүн ханддаг. Өмгөөлөгч хүний үүрэг бол өөртөө хандсан хэн бүхнийг ялгаварлахгүйгээр хувь хүн, хуулийн этгээдэд манай улсын болон олон улсын хуулийн дагуу хуулийн зөвлөгөө өгч, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ёстой, тийм ч эрхтэй байдаг. Үүний дагуу Танлуу-гийн гэгддэг хэдэн хятад хүн хандаж байсан. Манай сайн өмгөөлөгчдийн нэг Цэрэндоржоос тэд хуулийн зөвлөгөө авч байсныг би санаж байна. Түүнээс биш Монголын өмгөөлөгч Хятадын мафи болоод зэвсэгт бүлэглэлийн гар хөл болсон зүйл байхгүй. Шар хэвлэлээр биднийг гүтгэсэн мэдээлэл байнга гардаг. Бид нэр бүхий тэр сонинуудыг шүүхэд дэс дараатай өгч хариуцлага тооцуулж хүлээлгэх болно. Энэ бол удаа дараагийн үйлдэл юм.
Хятадын эрлийз гэдгийн тухайд 1990 оноос эхлэн анх Ерөнхийлөгч П.Очирбат, дараа нь М.Энхсайхан, Буян-ийн Б.Жаргалсайхан, Баабар нарын нөлөө бүхий улс төрчдийг эрлийз хурлийзаар дуудан гүтгэн доромжилж дайрах үйл ажиллагаа эхэлснийг хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Ганц МАХН-д эрлийз байдаггүй юм шиг загнадаг. Зохион байгуулалттай энэ гүжир гүтгэлэг өнөөдөр бид нар руу чиглэж байх шиг. Гэхдээ үнэнийг хэзээ ч харлуулж чаддаггүй гэсэн амьдралын филосиф байдаг шүү дээ. Баабар ингэж хэлүүлснээр аав, ээждээ л санаа зовох юм гэж хэлж байсан санагдах юм.

-Та бүхнийг улс төрийн нам байгуулах гэж байна гэсэн сураг бий. Үнэн бол яагаад нам байгуулах болов оо?
-Монголын улс төрд генерацийн буюу цус сэлбэлт хэрэгтэй болжээ гэж би бичиж байсан. Энэ үүднээс нийгмийн шинэ бодлогыг шинэ хүмүүс л хэрэгжүүлэх болно. Өнөөдөр Монгол Улс нийгмийн ёс суртахууны хямралд, материаллаг болон сэтгэлгээний ядууралд орчихоод байна. Товчхон дүгнэж хэлэхэд эмэгтэйчүүд нь янхан, эрэгтэйчүүд нь архичин болчихоод байна. Гэтэл бид XXI зуунд алхаж байдаг, гэсэн мөртлөө дэлхийн хөгжлөөс хол хоцорчихсон явж байна. Энэ бүх ядуурал, хоцрогдлын гол шалтгаан нь Монголын төр, нийгмийн эрүүл бус тогтолцоотой шууд холбоотой. Ялангуяа энэ нь эх оронч бус, амин хувиа бодсон, увайгүй улс төрчдийн хууль бус үйл ажиллагаа, хуйвалдаанаас үүдэлтэй. Иймээс бидэнд нээлттэй, хяналттай, хариуцлагатай төр, нийгмийн тогтолцоог бий болгохын төлөө ажиллах шаардлага байна. Энэ бол өнөө үеийн манай нийгмийн захиалга юм. Үүнийг өнөөгийн манай нэг хүний болон нэг компанийн намууд бүхий, аль эсвэл өв залгамжилан суугаа УИХ-ын гишүүд бүхий улс төрийн хүчнүүд хийж чадахгүй, хангаж чадахгүй байна. Иймээс Монголын өнөөгийн нийгмийн шаардлагыг хангах цоо шинэ улс төрийн хүчнийг байгуулах асуудал одоо ид яригдаж байна. Намын бодлого, стратеги зорилтуудыг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Гэхдээ энд Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн нам байгуулах гэж байна гэж ойлгомгүй байна. Хөдөлгөөн байдгаараа байна. Цөм нь хөдөлгөөн байж бусад хүчин, намуудын эрүүлээр сэтгэдэг хэсэг, залуучууд голдуу нэгдэж байгааг хэлэх хэрэгтэй байх.

-Шинэ нам ямар үзэл бодол дээр суурилж юуг баримтлах нь сонин байна?
-Баруун төвийн үзэл дээр суурилна. Энэ нь нэгд, эх оронч үзлийг баримтлана. Үндэсний үзэл биш юм шүү. Монгол Улсад Монгол хүний эрх ашиг нэгдүгээрт байна гэсэн үг. Хоёрт, хууль дээдлэх ёсон дээр суурилсан шударга ёс үйлчилнэ. Ардчилсан төрийн үзэл баримтлалыг хүндэтгэж үүн дээр тулгуурлан иргэний нийгмийн үзэл санааг эх орондоо хэрэгжүүлнэ гэсэн үг. Ард түмний төлөө ажилладаг хяналттай, хариуцлагатай төр, засаг байна. Эдийн засгийн хувьд либерализм буюу хувийн хэвшил дээр тулгуурлаж эдийн засаг хөгжинө. Төр хувийн хэвшлийг хамгаалах, төрийн үндсэн үүрэг нь эдийн засгийн харилцаанд оролцогч субьектуудын харилцааг шударга өрсөлдөөний эрх зүйгээр ханган бүрдүүлж монопольчиллыг халахад чиглэсэн байна.

-Танай хөдөлгөөнийг анх тавьж байсан Иргэдийн түр хурал байгуулах, авилгатай тэмцэх зэрэг хүчтэй шаардлагуудаасаа няцаж, Төрийн ордон руу улаан лооль шидэж, торх нүдэж байсан хурц тэмцлүүд нь мохож үгүй болж ингэснээр тэмцэл нь суларсан, энэ нь улс төрийн хүчнүүдээс мөнгө авсан байх гэсэн хардлагатай уялдан гарч ирдэг. Гэтэл одоо нам байгуулж нөгөө л шинэчлэгдэж чаддаггүй улс төрийн хүчнүүдтэйгээ адил болох нь ээ гэсэн яриа олны дунд бий нь нууц биш. Эцсийн зорилго тань энэ байсан гэж үү?
-Хөдөлгөөн бол манайд тодорхой эрх зүйн статус болж чаддаггүй, тийм эрх зүй Монголд байдаггүй. Гэтэл манай хөрш ОХУ-д гэхэд Едийнная Россия хөдөлгөөн төр, засгийн эрхийг барьж Думд олонх болж байх жишээтэй. Унгар улсад Залуучуудын ардчиллын холбоо хөдөлгөөн 1998-2002 онд төр барьж байлаа, одоо ч хүчтэй хэвээр байна. Тиймээс одоо бид гудамжнаас биш дотор нь орохоос аргагүй болжээ. Анх бид нийгмийн шинжтэй шаардлагуудыг тавьж байсан. Хангагдсан нь ч бий, биелсэн нь ч бий. Одоо бид үзэл бодолд хүрч. Тиймээс улс төрийн шинэ зохион байгуулалтад орохыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Төр, засаг бидний шаардлагыг хүлээж аваагүй бол бид өнөөдрийнх шиг ингэж нам байгуулах тухай ярихгүй ч байсан юм билүү. Биелэгдсэн шаардлагуудын тухайд гэвэл анх биднийг гарч ирж байхад төр, засаг Монголд авилга байхгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байсан. Бид АНУ-ын ЭСЯ-тай хамтарч судалгаа хийж гаргаад ирэхэд сая хүлээн зөвшөөрч энэ талаар ярих боллоо. Үүнийгээ өнөөдөр мөн Мянганы хөгжлийн зорилтуудтай холбож байна. Бидний тавьсан Д.Сүхбаатарын талбайг ард түмний тэмцлийн талбай байлгая гэсэн саналыг Ерөнхий сайд хүлээж аваад УИХ-д санал боловсруулж оруулахаа амласан. Даан ч харамсалтай нь УИХ-ын энэ намрын чуулганы хэлэлцэх асуудалд ороогүй байна лээ. Тиймээс энэ асуудлыг бид дахин хөндөж тавина. Энэ мэт амжилтууд байвч улс төрчид биднийг хуурах, ард түмнийг мэхлэхийг байнга оролдох боллоо.
Биднийг хэн нэгнээс мөнгө авсан, ард талд хэн нэгэн бий гэсэн хардлага байнга тойрч байсан. Үүнийг байлгахыг хүсч буй хүн, улс төрийн хүчин байдаг. Хөдөлгөөний тэмцэл мохоогүй, алга болоогүй. Бидний анх тавьж байсан Иргэдийн түр хурал байгуулах тухайд энэ нь шинэ зүйл биш, ОХУ-д Общественний палат, АНУ болон Англид Төлөөлөгчдийн танхим гээд хөндлөнгийн, олон нийтийн хяналтын хурлууд байгаа шүү дээ. Францад бүр эдийн засгийн гэх мэт хоёр ч танхимтай байдаг. Үүнийгээ бид хэрэгжүүлнэ.

-Эцэст нь нэг зүйлийг тодруулахад хүмүүс танай зохицуулагчдын нэг, эмэгтэй М.Ичинноровыг харагдахаа байлаа, та бүхэнтэй үзэл бодол нийцэхгүй болоод хөндийрсөн байх гэсэн яриа гадуур байдаг. Мөн танай хөдөлгөөнийг гарч ирж байхад бараг дагалдаад хамт бий болж байсан нөгөө олон хөдөлгөөн өнөөдөр хаана байна вэ гэдэг бас сонин
-М.Ичинноровын тухайд манай өндөр боловсролтой, Монгол Улсын нийгмийн тэргүүлэгч бүсгүйчүүдий нэг гэдгийг харин энэ дашрамд хэлье. Тэрээр манай Удирдах зөвлөлд ажиллаж байгаа. Бодлого боловсруулах түвшинд санаа бодлоо хэлж зөвлөгөө өгч байгаа. Санаа зоволтгүй гэж хэлмээр байна. Харин бидний үед гарч ирж байсан олон хөдөлгөөн өнөөдөр хаана юу хийж явааг өөрсдөөс нь асуусан нь дээр байх.
ТодруулгаЭрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийг анх гарч ирж байхад Эв нэгдлийн төлөөх иргэдийн хөдөлгөөн, Иргэд, сонгогчдын хөдөлгөөн, бүр Эрүүл нийгэм-Иргэдийн хөдөлгөөнийг эрүүлжүүлэх гэсэн нэртэй хөдөлгөөн хүртэл бий болж байсан билээ. Баттай мэдээллээр зарим нь нэг намын даргын захиалга, дохио зангаагаар түр байгуулагдаж үүнийхээ шанд Марк II машин хүртэл авч салж байсан ажээ. Зарим зохиомлоор байгуулагдсан нь цалин хөлсийг нь өгдөг дарга нар дээшээ дэвших, сураггүй алга болсноор үйл ажиллагаа нь унтарсан байна.

Ярилцсан Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-26 257)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button