Монголын бодит нөхцөл байдалд тохирсон бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй байна

Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч ярихдаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байгаа, үзүүлэлтүүд нь өндөр байгаа нь нэг талаас дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ зэрэг гадаад хүчин зүйлээс хамааралтай боловч нөгөө талаас төр засгаас авч явуулж байгаа бодлогын хүч, нөлөөтэй мэдээж холбоотой. Гэхдээ өнөөгийн энэхүү эерэг нөхцөл байдлыг урт хугацаанд хадгалах, ирээдүйд хэрэг болгох нь чухал. Монголын хэвлэл мэдээллээр Монгол Улс, ОУВС-ын харилцааны талаар эрүүл маргаан, хэлэлцүүлэг явуулж байна, энэ бол зөв зүйтэй асуудал. ОУВС-аас цаашид хөтөлбөр хэрэгжүүлэх нь ашиг тустай байх талаар Засгийн газар байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, түүнийг үр дүнтэй болгох нь УИХ, Засгийн газар төдийгүй нийт Монголын ард түмний дэмжлэгээс ихээхэн шалтгаална хэмээв.
УИХ-ын дарга Монгол, ОУВС-тай цаашид хөтөлбөр хэрэгжүүлэн, хамтран ажиллах тал дээр зарчмын хувьд санал нэгтэй байгаа ч уг асуудлыг боловсронгуй болгоход аль аль тал нь анхаарах зүйлүүд байна. Үүнд нийгмийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хатуу нөхцөл тавьдаг, энэ нь эргээд уг асуудлыг шийдэхэд сөргөөр нөлөөлдөг, мөн олон улсын байгууллагуудаас Монголд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн зөвлөхүүдийн зардал өндөр байдаг асуудал юм.
Хоёр талын хамтын ажиллагаа нь хүн амын орлого, цалин бага байгаа, тэтгэвэр тэтгэмжийн асуудал, ядуурал, ажилгүйдэл зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шийдэл болохуйц байх ёстой. Үүнд ОУВС-аас авч явуулах бодлого, чиглэл, үйл ажиллагаа бидэнд чухал. Нийгэмд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэд олон ч зээлийн хүү өндөр байгаа нь саад болж байна. Зээлийн хүүг бууруулахад чиглэсэн асуудал эдгээр төсөл хөтөлбөрт тусгагдвал энэ нь жижиг дунд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэн улмаар ядуурлын түвшинг бууруулахад ач холбогдолтой болох юм гэв.
ОУВС-ын дараагийн хөтөлбөрийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс ОУВС хэд хэдэн зүйлийг монголын талд санал болгож байгаагийн нэг нь манай Засгийн газар өөрийн тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдээс юу хүлээж байгаа, тэдгээрийг юунд чиглүүлэх зэргийг тодорхойлон саналаа ирүүлэх шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм байна. Тэрчлэн Монголын төсөв дэх төрийн зардал их, төрийн албанд өөрчлөлт шинэчлэлт хийж төрийн албан хаагчдын тоог багасган улмаар цалинг нэмэгдүүлэх, мөн татварын хувь өндөр байгааг зэрэг асуудлыг ажлын хэсгийн ахлагч онцолсон юм. гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

(өдрийн сонин 2005-10-26 257)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button