Т.ДОРЖ 800 тэрбумыг ХУУРАЙЛДАГ том толгой төрд байгаа байхгүй юу

Засгийн газар болон холбогдох яам, агентлагаас энэ талаар нээлттэй хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудыг зохион байгуулж байна. Манай сонин татварын хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Яаж дарамтгүй татвартай болох вэ хэлэлцүүлэг явуулж байгаа билээ. Энэ удаа Эдийн засгийн ухааны доктор, профессор, академич Т.Доржтой уулзаж, уг сэдвээр ярилцлаа.

ГАНЦ ХУУЛЬ ӨӨРЧЛӨӨД ЮУ Ч ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ ЭЭ

-Татварын шинэчлэлийн тухай ид ярьж байна. Тиймээс таньтай ч бас энэ сэдвээр ярилцъя гэж бодлоо?
-Татварын багц хуулийг удахгуй шинэчлэхээр болоод байгаа. Гэхдээ ганц Татварын хуулийг өөрчлөөд дорвитой шинэчлвл болохгүй л болов уу. Би тэгж л бодож байна.

-Юу гэсэн үг вэ?
-Зөвхөн Татварын хуулийг өөрчлөх нь хангалттай биш ээ гэж байгаа юм.
Бүх хуулийг багцаар нь өөрчлөхгуй бол өнгөцхөн, хэв маягийн төдий л өөрчлөлт болохоос хэтрэхгүй.

-Татварын багц хуультай хамт өөр ямар ямар хуулийг өөрчлөх ёстой вэ. Таны бодлоор?
-Гадаадын хөрөнгө оруулалтын хууль, Даатгалын хууль, Боловсролын хууль байна.

-Улстөрчид Татварын багц хуулийг л өөрчилчихөөр татварын шинэчлэл хийгдээд эхэлчихнэ гэлцэж байгаа шүү дээ?
-Яалаа гэж. Цогцоор нь авч үзэхгүй бол ямар ч шинэчлэл гарахгүй. Тэгээд ч Татварын багц хуулийн тэр шинэ төсөлд гавьтай өөрчлөлт харагдахгүй л байна билээ дээ. Аж ахуйн нэгжээс татвар авах орлогыг 100 сая байсныг 500 сая болгож өөрчилснийг эс тооцвол.

-Татварын багц хуулийн тө¬сөлд шинэ заалт хомс байна гэдгээ жаахан тодотгохгүй юу?
-Тэр төсөлдөө Засгийн газар төсвөө бүрдүүлэхийг л голлож анхаарсан. Уг нь эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийн таатай орчныг бий болгох үүднээс өөрчлөх ёстой юм. Нөгөө талаас, татварын зохистой систем бол эдийн засгийн өсөлтөө урамшуулагч байдаг. Энэ урамшуулагч талыг нь бас түлхүү тавьж өгөх ёстой.

-Хуулиа тэр үүднээс л өөрчлөх гээд байгаа гэдгээ төр засгийнхан ихээр ухуулж байгаа. Яг үнэндээ тиим биш баих нь уу?
-Мэдээж, эерэг өөрчлөлтүүд бий л дээ. Гэхдээ татварын хувь хэмжээг өөрчлөх тухай яриад байгаа болохоос татварын суурийг еөрчлөх тухай тодорхой юм туссангүй. Өнөөдөр манай улс Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувьтай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнээс татвар авч чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, далд эдийн засагт эргэлдэж байгаа 300 гаруй сая ам. долларын бүтээгдэхүүний татвар улсын халааснаас сугарч үлдэж байна гэсэн үг. Эдийн засгаа өсгөх нөхцлийг хангана гэдэг нь нэг ёсондоо иим далд эдийн засгийг ил болгохыг хэлж байгаа юм.

-Үүнийг яаж хийх вэ? Хуулийн төсөлд энэ талаар нааштай зүйл тусгагдсан болов уу?
-Татварын хувь хэмжээг биш, суурийг ихэсгэх зам байна. Тиим тооцооллын систем, тиим хяналтыг бий болгож болно шүү дээ. Татварын багц хуулийн төсөлд хүсч хүлээж байсан нэмүү өртгийн албан татвар өөрчлөгдсөнгүй, үндсэндээ 15 хувь хэвээрээ байгаа. Энэ татвар өндөр байгаа болохоор аж ахуйн нэгж ашигтай ажиллаж чадахгүйд хүрч, өөрийн бизнесийг зүй зохистой явуулахаас цааргалж байна. Зарим нэгэн бүтээгдэхүүний төрөлд 5 хувь хүртэл багассан байгаа ч ерөнхий дүн нь хэвээрээ туссан байсан. Түүнийг багасгах бололцоо бол бий.

ХҮН АМЫН 70 ХУВИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЧИХ ХЭРЭГТЭЙ

-Хүсч хүлээж байсан ч төсөлд тусгагдаагүй зүйл өөр байгаа юу?
-Өөр юм байна аа. Хүн амын орлогын албан татварын 10 хувийг заагтай тогтоочих ёстой. Манай улсын хүн амын 70 гаруй хувь нь ядуучууд. Нэг айл дөрвөн хүнтэй гэж бодъё. Нэг нь ажил хийдэг байлаа гэхэд 100 мянган төгрөгний л орлогоор амьдарч байгаа. Түүнээс татвар ав л даа. Өнөөдөр ичихгүй авч байгаа. Гэтэл инфляци өндөр, бүх юмны үнэ өсөөд л байгаа биз дээ. Тэгэхээр энэ нөхцөлд хүн амын орлогын албан татвар маань дахиад ядуурлаа бий болгоод, дэмжээд байгаа байхгүй юу. Татвараараа бид ядуурлыг багасгах тиим л механизмыг бий болгох ёстой. Гэвч ийм байж чадаагүй.

-Таныхаар бол?
-Яагаад 100 мянга хүртэлх орлоготои иргэдийг татвараас чөлөөлж болдоггүй юм. Болох биш үү. 100 мянга хүрэхгүй орлоготои тиим хумүүс бидний 70 гаруй хувийг эзэлж байна шүү дээ. Тэднээс авдаг 10 хувийн татварыг чөлөөлчихвөл тиим хэмжээгээр ядуурал багасах нь байна. Тэр бол жинхэнэ ёсоороо хийгдсэнгүй. Мөн нэг зүйл хэлэхэд татварын багц хуулийн төсөлд Үндсэн хуультайгаа зөрчилдсөн заалт явж л байгаа байхгүй юу.

-Тиим үү? Ямар заалт вэ?
-Бага, дунд, их, дээд сургууль, сургуулийн өмнөх ясли, цэцэрлэгийн үйл ажиллагааны орлогоос татвар авахаар төсөлд тусчихсан байгаа. Гэтэл Боловсролын хууль нь шал ондоо шүү дээ. Үндсэн хуульд ч суурь боловсролыг үнэ төлбөргүй олгоно оо гээд заачихсан. Их, дээд сургуулиудын хувьд ч адил. Материаллаг бааз, санхүүгийн тал дээр тэд хараахан бэхжээгүй байгаа. Хэрвээ татвар аваад эхлэх юм бол ихэнх нь дампуурна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭГ Л ХУУЛЬ БАЙВАЛ ЯАСАН ЮМБЭ

-Таны ярианаас Татварын багц хуулийн төсөл жаахан хийсвэр болоо юу даа гэж ойлгохоор байна. Үнэхээр тиим үү?
-Би түрүүнд хэлсэн. Сөргийн зэрэгцээ эерэг зүйл бас бий гэж. Аж ахуйн татвар авах орлогыг 500 сая болгож нэмэгдүүлсэн нь яах аргагүй нааштай хандлага. Урьд нь орлогын албан татвар их хэмжээнд оногдоход бүтцээ задлаад байдаг байсан. Бизнесмэнүүдийг өөрийн аж ахуйг хэд хэд хувааж, татвараас зайлсхийсэн заль хэрэглэхэд хүргэдэг байлаа. Одоо харин хуучин дотоод бүтцийг задлаад байх биш, том аж ахуйн нэгж үүсч хөгжих нөхцөл бүрдэж байна. Үүний зэрэгцээ сууриа өргөжүүлсэн тодорхой алхам хийгдсэнгүй л гэж би хэлэх гээд байна. Нөгөөтэйгүүр, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг орлосон үйлдвэрлэлийг тооддоо бий болгох юм бол татвараас нь чөлөөлөх асуудал орхигдчихлоо.

-Миний санахад энэ асуудлыг хамгийн их ярьж байсан биш билүү?
-Тиим шүү дээ. Тэгсэн атлаа хийх гэж байгаа өөрчлөлтдөө тусгасангүй. Импортын бүтээгдэ¬хүүнийг орлосон дотоодын үйлд-вэрлэлийг татвараас чөлөөлөх боломж бол манайд бий. Тэгсэн цагт гадагшаа гарч буй маш их хэмжээний валют дотооддоо үлдэнэ шүү дээ.
Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хувьд татварын бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Магадгүй, дотоодын бизнесмэнүүд хөрөнгө оруулалт хийж чадаж байгаа зүйлд гадаадаас хөрөнгө оруулалт хайх, дэмжих хэрэггүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэнэ ээ?
-Алтны компаниудаар жишээ татъя. Гаднын хөрөнгө оруулалттай алтны компаниудыг таван жил бүх татвараас нь чөлөөлж, түүнээс цааш 50 хувь хөнгөлж байгаа. Энэ хугацаанд нөгөө ашигт малтмалыг чинь ашиглаад дуусчихаж байгаа жишиг манайд харагддаг. Манай улс газрын төлбөр, ашигт малтмал ашигласны төлбөр гэж 2.5 хувийн татвар л авч байна. Бусад нь гадагшаа урсчихаж байгаа юм шуү дээ, үндсэндээ. Тэгвэл гадныханд үзүүлж буй тэр хөнгөлөлтийг дотоодын хөрөнгө оруулагчдад олгочих юм бол тэнд хөрөнгө оруулчих бизнесмэн Монголдоо байна.

-Одооны хуулиар тийи хөнгөлөлт үзүүлдэггүй юм уу?
-Байхгүй шүү дээ, байхгүй. Тиим өөрчлөлт хийгээгүй. Юу гэвэл Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль чинь өөрчлөгдөөгүй байж байна шүү дээ. Магадгүй, зэс, зэсийн баяжмал биш, зэсийг хайлуулаад бүтээгдэхүүн болгож экспортлох юм бол татвараас 50 хувь чөлөөлье. Өөрөөр хэлбэл, дотооддоо хийх боломжтой үйлдвэрлэл, бүтээ-гдэхуүнийг хийгээд эхлэчих юм бол татвараараа дэмжээд, хөөргөөд өгье л дөө.
Тухайн салбараас гадныхныг татварын бодлогоороо шахаад өгье. Харин төмөр зам, нисэх, машин электроникийн үйлдвэр гэх мэт чухал үйлдвэр оруулж ирж буй гадаадын компаниудад бол тэр хөнгөлөлтөө үзүүлж болно.

-Монголд байхгүй үйлдвэрлэлд л хөнгөлөлтөө үзүүлье гэж үү?
-Монголд байхгуй, байх боломжгүйд нь. Түүнээс Монголын бизнесмэнүүд хийгээд чадчих юманд хөнгөлөлт эдлүүлээд байх хэрэггүй байхгүй юу. Дотооддоо хөрөнгө оруулах чадвартай биз¬несмэнүүд манайд бий болсон. Тиймээс хөрөнгө оруулалтын нэг л хууль байвал яасан юм бэ? гэж би бодож байна.

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ДОР ХАЯЖ ИНФЛЦИДАА ХҮРГЭЖ НЭММЭЭР ЮМ БИШ ҮҮ

-Үндэсний үйлдвэрлэл л эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэдэгтэй та санал нийлэх үү?
-Харьцангуй юмл даа. Эдийн засгийн өсөлтийг нэг жилд яаж ч өсгөж болдог. Байгаа түүхий эдээ гадагшаа ачуулчихаж болно. Тиймээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах л чухал. Үүний тулд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг л хийх хэрэгтэй. Манай улсын экспорт гэхээр алт, зэс, ноолуур гэсхийгээд л зогсчихож байгаа биз. Тэр нь тэгтэл дандаа түүхий эд. Иймд боловс-руулах үйлдвэрийг нь бий болгох, бүр тодруулбал үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага асар их байна. Түүхий эдээ бэлэн бүтээгдэхүүн болгож, гадагш гаргавал дор хаяж 10 дахин илүү үнэ хүргэх боломжтой. Илүү үндэсний орлогыг нэмэгдүүлэх салбарыг түлхүү дэмждэг бүтцийг бий болгох учиртай. Хөдөө аж ахуй гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг бий болгож байна.
Гэтэл тэнд хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж байгаагаас дүгнэвэл бүтээмж нь бага байгаа хэрэг. Тэгвэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлээд илүү гарсан ажиллах хүчийг өөр ач холбогдолтой салбар руу авч ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Үүний тулд хүнээ хөгжүүлэх болно. Хүнээ хөгжүүлвэл эдийн засгийн өсөлт заавал явагддаг. Манайд мэргэжлийн ажилчин бэлтгэгдэхгүй байна. Гаднаас шинэ дэвшилтэт-техник технологи оруулаад ирлээ гэхэд манай ажилчны мэргэжлийн түвшин түунд хүрч ажиллах хэмжээнд хүрэхгүй.

-Хүн ам цөөтэй байдал маань бүтээмж бага байхад нөлөөлдөг гэдэг?
-Мэдээж нөлөөлнө. Сингапур 3.5 сая хүн амтай. Гэтэл нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээг¬дэхүүн нь манайхаас 40-50 дахин их. Тэгэхээр хүн ам цөөтэй ч бүтээмж өндэр байж болдог байх нь. Нууц нь хүнээ хөгжүүлж чадсанд л байгаа юм. Олон хүний бүтээх зүйлийг нэг синга хүн бүтээж чадаж байна л даа.

-Харин манайд…?
-Асуултгүй шүу дээ. Нэг хүн өлхөөн барчих ажлыг олон хүн хийж байна. Одоогийн намын системийн харгайгаар чадвар муутай хүмүүсээр төрийн алба дүурчихсэн. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр миллиард ам.доллар ч хүрэхгүй байтал үүний бараг 50 гаруй хувийг улсын төсөв хуурайлж байна. Энэ бол өндөр ачаалал. Их том данхайсан толгой байгаа байхгүй юу. Тиим жоохон эдийн засагт ийм том төрийн аппарат байх хэрэггүй. 800 тэрбум төгрөгийн тэр их зардлыг хямдруулах хэрэгтэй.
Үүний тулд төрийн албанд илүү чадвартай хүнийг ажиллуулж, намын харъяаллаар албан тушаалд хачйг шиг наалдаж суугаа хүмүүсийг нь халах учиртай. Илүү чадвартай хүнийг ажиллуулаад ирэхээр бүтээмж дээшилж, одооны гурван хүний хийдэг ажлыг нэг хүн хийдэг болно. Тэгэхээр зардал хамаагүй хямдраад ирнэ биз.

-Ирэх оны төсөвт цалин, тэтгвэрийг 10 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Илүү нэмэх шаардлага бол бий. Харин боломж байгаа юу?
-Бидний бүтээж байгаа юм маань бага, тэр хэрээрээ хуваарилалт нь хязгаарлагдмал байна. Эдийн засгийн зарчим бий л дээ. Жоохон юм бүтээчихээд, түүнийгээ хүн бүрт хуваах гэж цаг бүү алд. Хун бүрт хүрэлцээтэй их юм бүтээх ёстой гэсэн. .

-Тэгвэл одоогийн байгаа нөхцлөөр бол цалин, тэтгэврийг 10 хувиас илүү нэмэх боломжгүй гэсэн үгүй?
-Манай эдийн засгийн түвшин, хөгжлийн боломж тэр л юм. Уг нь цалингаа дор ха.яж инфляцийн түвшинд хүргэн нэмж байх ёстой л доо. Гэтэл тэр 10 хувийн нэмэлт инфляцийн түвшинд ойртох ч үгүй байгаа.

-Хэдийнээс Монгол Улсын төсвийн алдагдал арилах бол?
-Өнөөдөр Дотоодын нийт бүтээгдэхүүний 30-аад хувийг гадны эх үүсвэрээс бий болгож байна. Тэр 30-аад хувийг өөрийн эх үүсвэрээс олдог болсон цагт л өөрөө өөрийгөө болгох тухай дуугарч болох байх. Гэтэл явж байгаа болон явж ирсэн хөгжлөө харвал өдий байна даа гэж хэлэхээр байна. Нарийн яривал, социализмын үеэс хойш тодорхой эдийн засгийн өсөлт явагдаагүй. 1989 онд нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 670 доллар байсан. Одоо бол 500 доллар. Өнөөдөр 15 жилийн өмнөх тэр түвшиндээ хүрээгүй яваа байх нь, тиим үү? Гэхдээ дэвшил явагдсаан. Өмчийн олон хэлбэр бий боллоо, хүний эрх чөлөө хангагдлаа, ардчилал хөгжлөө. Энэ бол цаашдаа хөгжих, аятай таатай боломж. Энэ боломжийг бид дээд зэргээр ашиглаж чадсангүй.

Д.ДАМДИНЖАВ
(өнөөдрийн монгол 2005-10-26 123)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button