МАХН-ын удирдлага юу хүснэв түүнийг нь биелүүлдэг тийм удирдлага зохион байгуулалт АН-д бий болсон

-Сүүлийн үед Ардчилсан намын үйл ажиллагааг ихэд шүүмжлэх боллоо. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ардчилсан нам нэг талаасаа ардчилсан зарчмаар явж байгаа хэрэг. Энэ бол зөв зүйтэй асуудал. Яагаад гэвэл АН дотор бүх юм нээлттэй, АН өөрөө ард түмэнд гадагшаа нээлттэй юм. АН дотроо нээлттэй байх нь хамгийн чухал гэж би боддог. Зүгээр МАХН шиг явж болно л доо. Тухайлбал, МАХН яаж байна гэхлээр бүх зүйл хаалттай. Хэрвээ гадагшаа ямарваа нэгэн зүйл гарсан байвал тухайн гишүүнд хариуцлага тооцдог, тэдэндээ даалгасан байдаг. Энэ бүхнийг олон зүйлээр нотолж болно. Жишээлбэл, сая АН-ын бүлгийг байгуулсан, тараасан асуудал байна. Мөн сонгуулийн, намын даргын, хотын даргын гээд олон зүйлийг дурдаж болно. Ингээд яривал олон юм бий. Энэ бүхнийг хаалттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлдэг. Энд нэг зүйлийг нэмээд хэлэхэд, АН-ын хэнтэй нь ярьж, тэнд ямар зохион байгуулалт байгуулахав гэдэгт хүртэл оролцоод ирсэн. Бүх зүйлд МАХН нууцаар, далдуур, хуйвалдаанаар оролцож байна. Одоо бүр больчихоод манай бүлгийг тараасан нь биднийг сонгосон сонгогчдын эрх ашигт халдаж байна гэсэн үг. АН-ыг хүчгүй, эзэнгүй болгох зорилт агуулж байгаа нь маш бүдүүлэг улс төрийн арга хэлбэр гэж би ойлгож байгаа. Бид ямар нэгэн байдлаар өрсөлдөх ёстой. Түүнээс биш нэг нэгнээ үгүйсгэх, бие биенээ нухчин дарагч байх ёсгүй. АН, МАХН, ИЗ-БНН гээд аливаа нам өөр өөрсдийнхөө үзэл бодлоор явах учиртай. Тэрнээс биш бид өрсөлдөж байна гээд л хэн нэгнийхээ хийснийг үгүйсгэж, хэн нэгнийгээ нухчин дарах зүйлээс хол хөндийн явах ёстой юм.
Манай нам бүх хүмүүст маш сайн нээлттэй. Бид болох болохгүй зүйлээ хамгийн түрүүнд ард түмэнтэйгээ хуваалцдаг. Бидэнд нуух болон нууцаар шийдэх зүйл байхгүй. Энэ бол маш сайн асуудал. Хэн ч зөвшөөрнө гэж бодож байна. Гэтэл сүүлийн үед манай намын зарим нөхдийг албан тушаал, янз бүрийн зүйлээр урхидаж АН-ын дотор нь хагалах, үгүйсгэх арга хэмжээ рүү шилжлээ. Үүнд их харамсч байна. Гэхдээ АН-ын бүх гишүүд биш юм шүү. Хэдхэн хүнээс бусад нь ардчилсан үзэл хэлбэртээ үнэнч хэвээр үлдсэн гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ бол АН-д хамаарагдах асуудал биш. Ганц хоёр удирдаж байгаа хүнтэй л холбоотой асуудал гэж хэлэх байна.

-АН МАХН-ын заавар чиглүүлснээр яваад байна гэсэн үг үү?
-Ерөнхийдөө чиглүүлсэн заавраар л явж байна. Ойлгомжтой болов уу. Би УИХ-ын чуулган дээр ч, байнгын хорооны хуралдаан дээр ч хэлж байсан. МАХН-ын удирдлага юу хүснэв түүнийг нь биелүүлдэг тийм удирдлага зохион байгуулалт л АН-д бий болсон гэдгийг хэн ч хэлнэ. Манайхан нэг нэгнээ шүүмжлэхээс айгаад, эсвэл намын эв нэгдэл гэдэг ч юм уу байсаар байна. Энэ бол лавширч болшгүй асуудал. Тийм учраас өнөөдөр хэлэх ёстой гэж бодож байна. МАХН-ын удирдлага юу хүснэв түүнийг нь биелүүлдэг тийм удирдлага зохион байгуулалт л АН-д бий болсон гэдгийг зөвхөн би биш олон хүн хэлэх ёстой.

-Цаашдаа энэ байдал үргэлжилсээр л байх уу?
-Удахгүй шүү. Удахгүй байх гэж би бодож байна. Хүмүүс ядуу байна. Хүмүүсийг та нарын орлогыг нэмэгдүүллээ, баяжууллаа, ажилтай болголоо, сайхан боллоо гээд яриад л байгаа. Ийм сайхан юм хийж байна, энхрий хайрт удирдагч нь гэж өөрийгөө магтдаг. Гэтэл тэр хүмүүс чинь өнөөдөр юу ч ойлгохгүй байгаа юм биш шүү дээ. Бүгдийг дүгнэж, ойлгож байгаа. Ард түмэн ухаантай. Гэтэл манай зарим удирдагч тэр сайхан магтаалын үгэнд цадсан мэтээр ойлгож, өөрийгөө их том юманд тавьчихаад байгаа нь маш буруу юм. Магадгүй энэ бүхэн нэг их удаан тэсэхгүй байх.

-Байдал цааш удаан үргэлжилбэл төр засаг удаан оршин тогтнохгүй гэж та хэлэх гээд байна уу?
-Засгийн газар тогтвортой байх нь зүйтэй. Би үүнтэй санал нэг байдаг. Тийм учраас би өнөөдрийг хүртэл явж байна. Үнэхээр тогтвортой төр засаг ард түмэнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ тогтвортой байлгахын тулд дэндүү их үнэ төлөх бас хэцүү. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг би муу Засгийн газар гэж хэлэхгүй. Энд ганц хоёр сайдын асуудал бий. Нуух зүйл байхгүй. Түүнээс биш ард түмнийг төлөөлж чадах, тэдний төлөө юм хийж чадах тийм Засгийн газар мөн үү гэвэл мөн. Гагцхүү тэр юмыг нь хийлгэхгүй байгаа цаад механизм нь өөрөө буруутай. Энүүгээр далимдуулж, бохир улс төр хийж, энүүгээр барьцаалж явах нь өнөөгийн удирдагчид ялангуяа МАХН-ын бодлогын буруутай тал гэж би бодож байна. Монгол улс өнөөдөр ийм замаар явах ёсгүй. Бид өнөөдөр яг Африкийн хөгжлийн замаар явж байна. Бид тэр замаар нь явуулмааргүй байна шүү дээ. Тиймээс би энэ үгийг хэлж байгаа юм. Яагаад гэвэл энд миний өвөг дээдэс байсан. Одоо би амьдарч байна. Ирээдүйд үр хүүхэд, ач гуч маань амьдарна, хаашаа ч явж чадахгүй. Тийм учраас бид ийм замыг сонгох учиргүй.

-АН Монголын том намын нэг. Гэтэл өөр намын заавраар яваад байдаг. Үүнээс гарах арга байхгүй гэж үү?
-Би анхнаасаа ярьж байгаа. Төр засаг тогтвортой байна байхгүй нь хувьд цааш тогтвортой үйл ажиллагаа явуулах нь зөв. Засгийн газрын хувьд боломжтой. Ганцхан ажиллах боломжийг олгох хэрэгтэй. Хэн боломж олгохгүй байна гэдэг нь ойлгомжтой асуудал. Энэ Засгийн газарт туршлагатай, дадлагатай, сайн хүмүүс олон бий. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гээд чадвартай хүмүүс байна. Гэхдээ чадваргүй ганц хоёр хүн бий. Түүнийг өөрчлөх хэрэгтэй. Тэгсэн цагт Засгийн газар явах боломж бүрдсэн.

-Энэ бүх асуудалтай АН-ын удирдлагууд буюу цөөн хэдэн хүн холбоотой гэж ойлголоо. Зөв үү?
-Яг үнэн. Цөөхөн хэдэн хүнд л байна. Алтангадас гэдэг фракц. Хиймлээр зохион байгуулагдсан, МАХН-ын даалгавраар бий болж тэрний хөрс, үрийг цацсан энэ бүлэг өнөөдөр АН-д 100 хувь эрх мэдэлтэй байна. Тэд эрх мэдлийг бүрэн атгасан гэж болно. Ямар замаар гэвэл хамгийн бохир заваан аргаар. Тухайлбал, хүмүүсийг албан тушаалаар урхидах, мөнгө төгрөг энэ тэр гээд л. Гэхдээ яг мөнгө төгрөг байдаг эсэхийг хэлж мэдэхгүй юм. Бодолдоо, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 80-90 хувийг тэд өөрсдийн хүнээр бүрдүүлчихсэн, бүгдийг нь дарга болгочихсон байгаа. Гэтэл намд үнэнчээр зүтгэж явсан Баабар хэн байна хэн ч биш. Баабар энэ МСДН-ыг үүсгэн байгуулсан хүн. Бат-Үүл хэн байна хэн ч биш. Ардчилсан намын анхны дарга байсан хүн шүү дээ. МҮДН-ын дарга байсан Да.Ганболд хаа явна, хэн ч биш болсон. Зохиомлоор энэ бүхнийг бий болгосон хүмүүс буруутай гэж би хэлнэ. Би нэр заамааргүй байна.

-АН ойрын үед хуралдаж энэ асуудлуудаа ярилцах сураг байсан. Хэзээ хуралдах юм бол?
-Бид тэрийг л хүлээж байна. Ганц би биш манай намын зуун мянган хүн хүлээж байгаа. АН өнөөдөр өөрсдийн өмнөө тавьсан зорилтын төлөө явах ёстой. Хэдхэн хүний хуйвалдаан, эрх ашгийг төлөө биш. Монголын төлөө, монголчуудын төлөө тэдний ирээдүйн төлөө явах ёстой. Энийг маш олон гишүүн хүсэн хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. АН-ын Үндэсний чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Хэдэн зуун хүн байвал нөгөө аргаар мөнгө төгрөг, албан тушаал амлах, хуйвалдах зэргээр янз бүрийн хэлбэрээр өөрсдийгөө хамгаалж болох талтай. Магадгүй мянган гишүүн ч энд багадна. Өнөөдрийн эрх мэдэлтэй байгаа АН-ын гишүүд маш их мөнгөтэй болсон. Би нуухгүй. Улсууд ч гадуур ярьж байгаа. Тэд хэр баргийн юмыг худалдан авах чадвартай болсон. Тийм учраас 2-3 мянган гишүүнийг цуглуулах ёстой. Эсвэл улс даяар АН-ын гишүүдийн дунд асуулга явуулах хэрэгтэй. АН-ын замнаж буй зам нь мөн үү, биш үү, энэ удирдлага нь байх ёстой юм уу, үгүй юм уу гэдгийг асуух ёстой. Миний хувьд ийм замаар бид явах ёсгүй. Өнөөдөр надад хэлэхээс өөр арга алга. Намыг үүсгэн байгуулсан, надтай хамт тэмцэж явсан, найз нөхөд гээд олон хүн манай намд бий. Гэхдээ би буруу юм хийсэн тохиолдолд дуугүй байж чадахгүй. Эвлэрч бас чадахгүй.

-ҮЗХ хуралдаж асуудлаа ярилцана гэсэн сураг бас дуулдсан?
-ҮЗХ гэж тоглоомын хороо. Алтангадас-ынхан 80-90 хувийг бүрдүүлсэн. ҮЗХ-ны хэрэг ч өнөөдөр АН-д алга. Удирдах зөвлөл гэж байдаг. Түүнд нь хэн байна гэхлээр үнэхээр хөгийн нөхдүүд сууж байдаг байхгүй юу. Хаана юу хийж явсан юм, хаанаас энэ намд шургаж орж ирсэн юм мэдэхгүй. Үнэхээр харамсмаар байна.

-Сүүлийн үед зарим гишүүн АН маань үнэхээр болохоо байчихлаа. Шинээр нам байгуулна гэж ярих боллоо. Таны хувьд энэ талд ямар бодолтой явдаг вэ?
-Энэ намыг босгосон хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөө байгуулчихаад тэгээд хэдэн хүн хуйвалдаад ороод ирэхлээр гараад шинэ нам байгуулна гэж юу байхав. Би л лав гарахгүй. Намайг яадаг ч байсан гэсэн би энэ намтайгаа л явна. Гэхдээ намын шинэчлэхийн төлөө л явна.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-10-26 257)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button