Зээл чөлөөлөх нэрийдлээр
Тэрээр зээл чөлөөлж өгөхийн тулд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард иргэн О-гийн байрыг Сидан хадгаламж зээлийн хоршоонд 20 сая төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Мөн иргэн С-ийн байрыг Анод банкинд есөн саяар, Т-гийн байрыг 15 саяар барьцаанд тавьсан хэдий ч тэдний мөнгийг нь эргүүлж өгөөгүй аж. Залилагч этгээдийн үйлдэл үүгээр дууссангүй мөн бичиг баримт хуурамчаар үйлдэн Динар хадгаламж зээлийн хоршооноос 15 сая төгрөг авсан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй нь гэж албаны эх сурвалж мэдээллээ. Сүүлийн үед эрүүгийн ертөнцөд залилангийн хэрэг шил шилээ даран гарах болсон байна. Залилах арга хэлбэр нь ч улам нарийссан аж. Г.Доржсэмбээ гэгч алтны орд хувааж эзэмшинэ хэмээн хоёр хүнээс 13, 25 сая төгрөг тус тус авсан байна. Мөн тэрээр бусдын байрны бичиг баримтыг ашиглаад 40 сая төгрөг залилчихсан гэнэ.
Б.ОДМАА
(өдрийн сонин 2005-10-26 257)