Монголоос өөр оронд принтерээр хэвлэсэн нэрийн хуудас ашигладаггүй
Нэрийн хуудасны стандарт хэмжээнээс гадна нимгэн зузаан нь их чухал. Хэт зузаан эсвэл нимгэн байх нь тохиромжгүй. Гол зүйл цаасны чанар. Тухайн хүний нэрийн хуудасны бичиглэлээс гадна өнгө үзэмж нь компанийнх нь тухай тодорхой хэмжээний ойлголтыг өгч байдаг. Ихэнх хүмүүс нэрийн хуудас нь дуусахаар тааралдсан газраа хийлгүүлдэг. Уг нь бол ажил хэрэгч хүний нэрийн хуудас тогтсон нэг загвартай байх ёстойгоос гадна сайн цаасан дээр маш сайн хэвлэгдсэн байх ёстой. Ер нь монголоос өөр газар бизнесийн болон төрийн байгууллагууд принтерээр хэвлэсэн нэрийн хуудас ашигладаггүй. Принтерээр гаргуулсан нэрийн хуудасны хувьд будаг өнгө нь амархан уусч халтар болдог. Сайн чанарын цаасан дээр хэвлүүлсэн нэрийн хуудсыг үзэхэд л өөр байна. Хүний нэрийн хуудсыг харчихаад яг үүнтэй ажил хийлгэнэ гэх хүмүүс байдаг. Банкны ажилтан, рестораны ажилтан хоёрын эрхлэх үйл ажиллагаа гээд ялгаатай зүйл олон байдаг учраас хүний нэрийн хуудсыг дуурайж хийх нь утгагүй гэнэ.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нэрийн хуудас ялгаатай байх ёстой юу?.
Хэрэв ямар нэг компанийн нэрийн хуудас хуудас бол тухайн байгууллагын тахих тэмдэгтэй, ер нь нэг стандартаар хийгдэнэ. Компанийн нэрийн хуудас хувь хүний тухай хангалттай мэдээлэл өгч чадахгүй учраас гадаадын улс орнуудад хүмүүс хувийн нэрийн хуудастай байдаг. Хувийн нэрийн хуудсанд нь хувийнх нь вэб сайт, и-мэйл хаяг, аль нэг холбооны гишүүн гэх мэтчилэн хувь хүний сонирхдог зүйлийг нь бичсэн байдаг. Манайхан хувийн нэрийн хуудсыг хэрэглэдэг болсон нь ажиглагддаг.
/Lady сэтгүүл/