Lady төвийн захирал Р.ЛхагвадуламАжилтануудынхаа имижд анхаарч чадсан удирдагч л ашиг орлогоо нэмэгдүүлж чадна
Харин танай орлого ашиг нэмэгдэх эсэх нь танай байгууллагын имижийг бүрдүүлж байдаг үйлчилгээний ажилтаны хувийн имиж, соёлоос хараат байдаг шүү дээ.
Тийм учраас бизнес эрхлэгч таны өмнө тулгардаг толгой өвтгөсөн асуултуүдад хариулт өгч байхаар бид Амжилтын хөтөч буланг нээж байна. Манай анхны зочиноор Lady төвийн захирал Р.Лхагвадулам уригдлаа.
– Манай үйлчилгээний газруудын соёл, үйлчилж байгаа хүний харьцаанаас эхлээд учир дутагдалтай зүйл их байх юм. Ер нь ямар ч байгууллагын үйлчилгээний ажилтан хүний анхаарвал зохих зүйлсийг хэлж өгөхгүй юу?
– Юуны өмнө үйлчилгээний байгууллагын ажилтан хүн өөрийгөө тэр байгууллагын шилэн хорго буюу амьд үзмэр гэж бодох хэрэгтэй. Үсчин хүн үсээ янзлаагүй, хааш яаш самнасан байх, тураах төвийн эмч нь өөрөө илүүдэл жинтэй байх, эсвэп гоо сайхны бараа борлуулдаг тасгийн менежер арьсаа арчлаагүй, будагаа тохируулж хэрэглээгүй байх нь үйлчлүүлэгчийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр үйлчилгээний ажилтан хүн гадаад үзэмжиндээ дээд зэргээр анхаарахаас гадна үйлчлүүлэгчдээ баярласнаа үнэн сэтгэлээсээ илэрхийлж, үгний сонголтдоо анхааран үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүйг мэдэрч харилцах шаардлагатай болдог. Үйлчлүүлэгчид ялгавартай хандалгүйгээр инээмсэглэн угтаад, инээмсэглэн үйлчилж, инээмсэглэн үдэх ёстой. Үйлчилгээний ажилтан хун ажлын байранд хооллох. хумс
хуруугаа оролдох, будалт хийх, сонин хэвлэл унших, ажилтнууд хоорондоо хувийн асуудлаа чанга дуугаар ярих зэргийг тэвчих хэрэгтэй. Хүнд үйлчлээд эхэлсэн бол дундуур нь утсаар ярих гэх мэт өөр юм хийж болохгүй гээд үйлчилгээний ажилтан хүний дагаж мөрдөх стандартууд байдаг шүү дээ. Үйлчилгээний ажилтан хүний аманд үргэлж эргэлдэж байх ёстой сайн байна уу, уучлаарай, манайхыг сонгосонд баярлалаа, дахин ирээрэй гэх мэт үгсийг манай хувийн секторын ажилтнууд хэрэглэдэг, мэндлэх хүндлэх соёлыг хэрэгжүүлдэг болсон байна.
– Байгууллагын соёл, имижийн чиглэлээр Lady төв хэр олон газар сургалт хийсэн бэ? Тэдний үйлчилгээний ажилтнууд хэр өөрчлөгддөг бол?
Ажилтнуудаа сургаж чанаржуулъя, хүмүүсийг өөртөө татаж орлого ашгаа нэмэгдүүлье гэсэн эрмэлзэлтэй банк, ресторан, хувийн эмнэлэг, супермаркетууд гээд үйлчилгээний олон газруудтай бид хамтарч ажилласан. Сургалт маань захиалга ихтэй учраас тасралтгүй явагддаг. Амжилтанд хүрч чадсан гадны компаниудын хүний нөецийн алба. нь ажиллагсдаа сургах, ялангуяа биеэ авч явах соёлыг төгөлдөржүүлэхэд их хэмжээний төсөв зарцуулдаг гэдгийг бид мэднэ шүү дээ. Байгууллага удирдаж, бизнес эрхлэх гэж байгаа хэн боловч уйпчилгээний ажилтнуудынхаа имижд дээд зэргээр анхаарч, сургаж дадлагашуулах ажлыг мартаж болохгүй байх. Хүмүүсээ соёлд сургахгүй, хөшүүн хойрго хандсанаасаа болоод зах зээлээ бусдад бага багаар алдахаас эхлээд хүндрэлүүд үүсдэг. Чанар гэдэг бол бүтээгдэхүүн биш, харин танайхаар үйлчлүүлсэн хүн эргэж ирэхийг хэлдэг гэж үг байдаг юм билээ.
Танай ажилтан сайн үйлчилж, сайхан сэтгэл төрүүлснээрээ тухайн үйлчлүүлэгчдийг өөртөө татаад зогсохгүй, Анод банкаар үйлчлүүлэх ёстой амар байдаг юм, тэднийхэн харилцагчдаа хүндэлдэг, шуурхай, гэхчлэн тэр хүний амаар өөрийнхөе үнэгүй сурталчилгааг хийлгэчихэж байгаа хэрэг. Гэтэл худалдагчид нь ярвайж хараад л, юм асуухад сонсоогүй юм шиг зогсож байдаг газар бол худалдан авагч удаан саатахгүй нь мэдээж шүү дээ. Сургалтанд суусан үйлчилгээний ажилтнууд хэр өөрчлөгддөг вэ гэдгийн хувьд мэдээж номын дуу сонсоод өөр болдог. Бид хичээлийн захиалга өгсөн газрууддаа хэд хэдэн удаа тандалт хийж, тэдний үйлчилгээний соёлын талаар нэлээд мэдээлэлтэй болсоныдараа программаахарилцан тохиролцож сургалтаа эхэлдэг. Үйлчилгээний ажилтны гоо зүй, ёс зүй, сэтгэл зүй, борлуулалтын техник . гээд нарийн боловсруулсан хөтөлберийн дагуу хичээл явагдана, Үйлчилгээний ажилтан хүн дагаж мөрдех зүйлээ ягштал биелүүлж, ажлаа сайжруулахад байгууллагын стандарт их чухал байдаг. Тухайн байгууллага хүсвэл сургалтын дараа бид үйлчилгээний стандартыг боловсруулж өгдөг. Нарийн боловсруулж баталсан стандартын дагуу үйлчилж, стандартаа мөрдөөгүй ажилтнуудын цалинтай нь тооцоо хийх картын аргыг манай Lady төв өөрсдөө хэрэглэж үр дүнтэй ажиллаж байна. Бид сургалт хийсэн газруудтайгаа эргэх холбоотой байж, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг гурван сэрын хугацаанд хийдэг.
– Байгууллагын талаар хоёулаа нэлээд ярилаа. Харин одоо хувь хүний имижийн талаар ярилцъя. Имижээ зөв бүрдүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
– Имиж гэхээр зөвхөн гадаад үзэмж, хувцаслалт төдийхнөөр төсөөлж болохгүй. Биеийн ерөнхий хөгжил, биеийн жин, алхаа гишгээ, үг ярианы соёл, эрүүл мэнд гээд хувь хүний имижийг бүрдүүлдэг маш олон хүчин зүйл байна. Имижийг ерөнхийд нь габитар, вербаль, кинетик, хүрээллийн буюу орчны имиж гэж 4 ангилж үздэг. Цэвэрхэн сайхан хувцасласан эмэгтэй байлаа гэхэд хумсны будаг нь халцарсан байх, ажил хэрэгч эмэгтэй хүндэтгэлийн арга хэмжээнд зузаан цамц, жинсэн өмдтэй эсвэл энгэр заэм нь хэт задгай хувцас өмсөөд ирдэг эмэгтэйчүүдтэй тааралддаг л юм. Хувцаслалтандаа хайнга хандсанаараа өөрийнхөө имижийг өөрөе баллаж байгаа хэрэг.
Манайх ажил хэрэгч хүмүүст зориулсан имижийн ганцаарчилсан сургалтыг явуулдаг. Охид хөвгүүдэд зориулсан Залуу Хатагтай Ноёдын Сургууль гэж имижийн сургалт бас хичээллүүлдэг гэдгийг хүмүүс мэдэх байх. Залуу хүн амжилтанд хүрэхийн тулд имижээ яаж бүрдүүлэх ёстой вэ гэдгийг бид зааж сургадаг. Бид ирээдүйн лидерүүдийн имиж дээр ажиплаж, одооноос чигийг нь зааж өгч байгаа юм.
– Танай аэробик хичээл имижийн сургалттай ямар холбоотой вэ?
– Кинетик имижийн амин сүнс нь биеийн ерөнхий хөгжил байдаг учраас манай галбир засах аэробик, латин бүжиг, алхаа гишгээ засах тайзны алхааны хичээл нь хүний кинетик имижийг бүрдүүлэхэд асар их нөлөөтэй байдаг. Илүүдэл жин, өөртөө итгэлгүй алхаа зэрэг нь таны имижийг доош нь л татна. Ер нь эрүүл байна гэдэг хамгийн гоё имиж шүү дээ. Тиим учраас л имижээ зөв бүрдүүлэхийн тулд эрүүл мэнддээ анхаарч, хэттаргалахтурахаахянаж, тогтмол спортоор хичээллэх хэрэгтэй.
/Lady сэтгүүл/