Хөдөлмөрийн баатруудаар итгэл олж бусдыг залиллагчийг баривчилжээ
Тэрбээр Хөдөлмөрийн баатар Г.Аварзэд, Д.Минжүүр нарыг дагуулан явж, хүмүүсийн итгэлийг олдог нь тогтоогджээ. Мөн Дорнод, Хэнтий аймагт байдаг алтны ордоо барьцаалан мөнгө авдаг байсан аж.
Гэвч алтны орд нь ашигт малтмал эзэмшсэний төлбөрөө барагдуулаагүй тул кадастрын албанаас хураан авахаар болсон байна.
Түүнчлэн алтны ордоо хятадуудад зарах гэж байгаа хэмээн иргэн Б-ээс 25, Н-ээс 13, О-оос 40 сая төгрөг авсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Урьд нь улаан мөнгөн усны хэргээр 1.6 жилийн ялаар шийтгүүлж байсан түүнийг БНХАУ-д орогнож байсныг цагдаагийн ажилтнууд баривчлан авчирсан аж.
С.САНЧИР
(өнөөдрийн монгол 2005-10-26 123)