Хөх чоно С.ДАМДИН Сайн эр болох гэж ууланд бүгж байв

түүнийг Их замын эхэнд киноны Хөх чонын дүрээр нь ард түмэн андахгүй. Яриа хөөрөө, явдал, байдал нь ч хөх энэ эрхэм өдгөө Улсын драмын эрдмийн театрт ажиллаж буй. Тэрбээр багадаа тун ч зүггүй тархи байсан тухайгаа дурсч үйл явдалд нь тохирсон зургийг найзаараа зуруулаад хадгалчихсан байдаг юм билээ. Хөвчийн буга намнах дуртай Хөх чоно Дамдин хүүхэд насаа ийн дурсах.

МОРИНД ХАЗУУЛСАН Ч ЖАВЗАНГААС ИЧЭЭД УЙЛААГҮЙ
-Би айлын ганц хүү болохоор эрх, бас танхай. Бургасан морьтой. Голоос загас хулгайлж луухаанд мантуунаас өгнө, хонь, хурганд явахдаа хулгана, зурам урхидаж барина. Манай хүргэн ах Галданжамц насаараа агент хийсэн хүн. Агнасан зурам, тарваганы арьсаа түүнд өгөөд тушаалгачихна.
Одоо бодоход тав, зургаан настай л байсан байх. Нэг өдөр хонио хариулж явтал манай саахалтын айлын охин Жавзан морио явган хөтөлчихсөн хүрээд ирдэг юм. Олом нь сулраад Эмээл нь мориных нь хүзүүн дээр гарчихаж. Хүүхдийг элэг барьж, олмыг нь чангалах гэхээр хазаж хайрдаг муухай зантай адгуус аж.
Би амихандаа түүнд том эр болж харагдах гэж зоригтой нь аргагүй эмээлииг нь хоишлуулаад олмыг нь чангалтал өнөөх чинь тасхийтэл гуян дээрээс хазаад авдаг байгаа. Өвдсөн гэж жигтэйхэн. Золтой л уйлчихаагүй. Боллоо гэж арай ядан хэлж мордуулаад Бухын хонхорт гүйж очоод өмдөө тайлан хартал арьсыг нь хуу татчихсан байж билээ. Дараа нь өвчин ороод хэд хоног л доголон явж байж эдгэсэн дээ.

ХУРГАТАЙ МӨРГӨЛДӨӨД ХӨМСӨГ БУДАА
Сургуульд ороогүй байсан гэхээр долоо, найман настай л байсан хэрэг. Би нэг хурга эрхлүүлдэг байлаа. Эх нь үхчихсэн өнчин амьтан. Халзаадайг мал болгох гэж их ч зүтгэсэн дээ. Хонь, ямаанд хөхүүлнэ, үхрийн сүүгээр угжина, өвөртөлж унтана. Сүүлдээ өнөөх чинь малаар явахгүй, намайг л хаана байна, тэнд дагаад тууж явдаг боллоо. Хонины бэлчээрт ч, хотон дотор ч бид хоёр үргэлж хамт.
Намаршаад ирэхэд эвэр ургаж, унахад намайг даадаг боллоо. Нэг үдэш хонио хотлуулчихаад түүнтэй мөргөлдмөөр санагдав. Хашааны гадаа хоёул хүч үзэхээр шийдлээ. Халзаадай ухарч байснаа учиргүй цоройсноо магнай дээр тасхийтэл буулгачихав. Би ч арай л ухаан алдаагүй бололтой. Хөмсөг тасарч цус гоожоод. Бас л мангар байсан байгаа биз. Малтай мөргөлдөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ.

ДУНДААС ДЭЭШ ДҮН АВЧ ҮЗЭЭГҮЙ
Хэдэн мал, бас ээжийгээ орхиж явж чадалгүй хоргодсоор би арван нас хүрсэн хойноо сургуульд орсон юм даг. Сумын захиргаанаас удаа дараа шаардуулаад бараг л баривчлагдах шахаж байж сурагч болсон. Харж хандах ах дүү байхгүй юм чинь байранд л суусан. Үеийнхэн дундаа том биетэй байсан болохоор
хүүхдүудэд нэг их дэЗрэлхүүлээд байхгүй. Харин ч уур хүргэсэн хүүхдийг зодчихно шүү. Хичээл-дээ муу, муу. Дундаас дээш гарахгүй. Хүүхдүүд бүгд л хүрэн, бор формын хувцастай. Харин би нэг муу ногоон даавуугаар хийсэн формтой. Тэр нь бусдаас онцгой харагдахыг нь яана.
Намайг нэгдүгээр ангид ордог жил Лувсан гэдэг буриад эр эхнэрээ цааш нь харуулчихсан юм. Тэднийх олон сарлагтай
Түүнийг нь маллах хүн олддоггүй. Тэгтэл сумын захиргаанаас ээжээр маллуулахаар болов. Манайх сумын төвийн пйролцоо байх. Хичээлдээ явган гүйдэг байсан болохоор өглөө эрт босно. Хяруу цавцайсан намрын нэг зэвэргэн өглөө бие засахаар гартал нэг сарлаг босоод над руу гүйлээ шүү. Гэнэт нохойтмоор санагдаад. дөхөөд ирэхээр нь хоншоор руу нь шээж орхитол хамар руу нь орсон бололтой толгойгоо сэгсрээд. Данхар том эвэрт нь цохиулсан би ч холоо түүдэг шиг л шидүүлэлгүй хаачихав. Намайг алга болчихоор ээж хойноос гарч ирснээ яав, ийв гээд бөөн юм болж байлаа.

ГӨЛГӨНД ТАМХИА ТАТУУЛАХ ГЭСЭН БИШ…
Хоёрдугаар ангид байхад юм байна. Галданжамц ахынд нэг удаа очоод байтал тэдний нохой гөлөглөчихөж. Бие засах гээд зогсч байтал нэг муу нооройсон гөлөг дөхөөд ирлээ. Бас л сониуч зан хөдөлж, хөхөх нь үү гэж бодоод нөгөөхөө аманд нь хийтэл монди чинь учиргүй чанга зуучихдаг байгаа. Би ч муухай бахираад шувт татаад авав. Тайгын халтарт тамхиа татуулах гэсэн биш золтой л тасдуулчихаагүй. Шүд нь ургаагүй байсан тулдаа л гайгүй өнгөрсөн шүү.

ДУУЛНА, БАС ШҮЛЭГ УНШИНА
Намайг наймдугаар ангид байхад манай ангийн багш Сүрэн сургуулиин урлагийн үзлэгт орж дуул гэдэг юм. Ямар ч дуу дуулсан юм, санахгүй байна. Дуулчихаад бас нэг шүлэг уншдаг байв.
Урд айлын Ядам
Ус зөөдөг Сэвжид
Хойд айлын Бадам
Холоос иреэн Хажид
Энэ дөрөв зөвлөлдөөд
Энд тэндгүй зөвлөлдөөд… гээд тууж өгнө. Цай уух зуураа баахан буу халчихаад гараад ирэхэд нь үнээ нь тугалаа аваад явчихсан, хонь нь хургатайгаа нийлчихсэн байдаг хэдэн авгайн тухай шүлэг л дээ. Шүлгийг маань сонсоод багш, сурагчгүй бөөн инээдэм болдог сон.

АЙЛД ШӨНӨЖИН АЙРАГДААД…
Ахлах ангид орсон хойноо зу-ныхаа амралтаар нутгийн баахан залуутай нийлж, шилийн сайн эрчүүд болж, ууланд бүгээд орой үдэш болохоор гүү барьсан айлд давхиж ирж шөнөжин айрагдчихаад өглөө нь эргээд ууландаа гарна. Тухайн үед бүх нийтээр нь хадланд явуулдаг байлаа шүү дээ. Түүнээс л зугатаж байгаа царай нь тэр.
Мөн шөнө зам тосч машин зогеоон урдуур, хойгуур нь морьтойгоо хөндөлсөн жолооч нарыг айлгана. Заримдаа айлын хотноос ямаа шомбодож ууланд аваачин боодог хийдэг байлаа. Багын л ан хийх дуртай байсан болохоор 12, 13-тайдаа л ээжээсээ гуйж байж нэг бяруугаар калибрь буу худалдаж авч билээ. Тэгээд гөрөөс, гахайнд явдаг болсон. Сайн ч буудаж сурсан даа. Хичээлдээ тааруухан байснаа би дээр хэлеэн шүү дээ. Дэвтэр, ном ч ховор байж. Үндсэндээ нэг дэвтрийн эхэнд нь нэг, дундаас нь баснэг, хойноос нь нэг хичээлээ бичээд явчихна.
Ингэж нэг юм эх орны алтан гурав-тай салгалсаар аравдугаар ангиа төгсөөд УБИС-ийн зураг, хөдөлмөрийн ангид суралцах хуваарьтай хотод ирж байлаа. Бас чиг зурах гэж оролддог байсан ухаантай. Ирсэн хойноо урлагийн ангид шалгуулаад тэнцэв. Тэгтэл сургуулиин захирал алинд нь орох юм гэхээр нь урлагийнхийг нь л сонгочнхеон юм даа.

Д.ХОНГОР
(өнөөдрийн монгол 2005-10-26 123)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button