Шатaхуун нэмэгдсэн тул Автобус үнээ нэмнэ.
Энэ мэдэгдэлд шатхууны үнэ нэмэгдсэн тиймээс нийтийн тээвэрт үйлчилж байгаа жижиг, том автобус үйлчилгээнд явхад хүнд байна хэмээн хэлж байлаа. Өнгөрсөн 10-р сарын 1-ний байдлаар автобус компани 2.5 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд нийгмийн даатгалын байгууллагуудын өр нэмэгдэж байна хэмээн яриж байлаа. Нийтийн тээвэрт нийслэлийн хэмжээнд 380 гаруй том оврын автобус байгаа бөгөөд эдгээр автобус нь гол төлөв хөгшин хүн, үнэмлэхтэй оюутнууд, бага ангийн сурагч нар л суудаг. Өдрийн орлогоо шатхуундаа л чуу ай хүргэдэг хэмээн хэлж байв. Цахилгаан тээвэр компанийн Жаргалсайхан Нийт үйлчилгээнд явж байгаа Тролейбуст урсгал засвараар хийж парк шинэчлэлт хийсэн гэж байлаа. Автобус компани алдагдалгүй ажиллах нөхцөл нь билетний үнэ нэг хүнээс 568 төгрөг авсан тохиолдолд ямар ч чирэгдэлгүйгээр иргэдэд хүрч үйлчилнэ гэж байна. Гэвч 568 төгрөг өнөөдөртөө болгохгүй хэмээн хэлж байлаа. Дээд холбогдох байгууллагын хүмүүст гаргасан өргөх бичигт 300 төгрөг болгох хэрэгтэй байгааг дурдсан гэж байлаа. Тэгвэл дээд суудалд тамга дарж байгаа хүмүүс л автобус хэд болохыг шийдэх юм байна. ямартай ч ойрын үед нэмэгдэх нь ойлгомжтой болж байна. Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдын холбоо нь энэ онын 10-н сарын 20-нд байгууллагдсан бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхээ авахаар Хууль зүй дотоод хэргийн яамд өргөх бичиг өгсөн юм байна.
Т.Оргил/ olloo mn/