Монголын урлагын ажилтны холбооны төлөөлөгчид бараалхав
Сонгодог урлаг мөхөх тийшээ хандаж байгаа өнөө цагт Дуурь бүжгийн эрдмийн театрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд багтаах, нарийн мэргэжлийн хөгжимчин, дуучин, найруулагч, удирдаач нарыг гадаад улс орнуудад сургаж, залгамж халааг бэлдэх, цалин ахуй хангамжийг эрс нэмэгдүүлэх тухай саналаа илэрхийлэв. Мөн хөдөөгийн театр, чуулгуудыг дорвитой анхаарах, соёлын яамыг сэргээн байгуулах хэрэгтэй байгааг урлагийн ажилтны холбооны төлөөлөгчид ярилаа.
Ерөнхийлөгч тавьж буй саналуудыг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийллээ. Өнгөрсөн зун ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэр урлагийн нарийн мэргэжлээр хүн сургах талаар саналаа илэрхийлж байснаа яриад энэ талаар санаачлагатай ажиллах хэрэгтэй байна гэлээ.
Хөдөөгийн театруудын хувьд аймгийн засаг дарга нартай уулзаж, ажил төрлийн холбоотой байх, мэргэжлийн талаас зөвлөх зэрэг хамтын ажиллагааны олон хэлбэр байгааг зөвлөлөө.
Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ