Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Москвад хүрэлцэн очлоо

Москва хотын Домодедово нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай тэргүүтэй ЭСЯ-ны дипломат ажилтнууд угтан авлаа.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж мягмар гаригын үдээс хойш Москвагийн ойролцоох Бутово дахь хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалын хөшөөнд дагалдан яваа хүмүүсийн хамт цэцэг өргөв.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Е.Фрадковтой уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон байна.
Тэрээр мөн Ираны Тэргүүн дэд Ерөнхийлөгч М.Арефтай уулзаж, санал бодлоо солилцжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бусад орны Засгийн газрын тэргүүн нарын хамт ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр уулзах юм.
Хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх асуудал бүр хуучин ЗХУ-ын үеэс эхлэн ЗХУ, БНХАУ-ын хооронд хурцаар тавигдаж ирсэн байна. Хилийн дагуух улс орнууд үүнийг хүлээн зөвшөөрч нааштай хандсаны дүнд 7000 гаруй км урт хилийн дагуух бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай хэлэлцээрт ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан хэмээх таван улс 1996 онд Шанхай хотод гарын үсэг зурсан билээ. Шанхайн тав гэж нэрлэгдэх болсон энэ үйл явдалд Узбекстан 2001 онд нэгдэн оржээ.
Эдгээр улсын төр, засгийн тэргүүн нар 2001 оны зургадугаар сард Шанхайд дахин уулзаж, ШХАБ-ын Хартид гарын үсэг зурснаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага албан ёсоор байгуулагдсан байна.
Тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар нь Бээжинд, Терроризмтэй тэмцэх төв нь Ташкентад байрладаг ажээ. Байгууллагын гишүүн орнууд аюулгүй байдлаа бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудлаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд үйл ажлаа чиглүүлдэг юм.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанааас манайд мэдээллээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button