Хүчингүй болгуулахаар шүүхэд өгсөн тушаал, шийдвэрүүд урьд нь байсан эмх замбараагүй байдлыг засахад л чиглэгдсэн

үр дүн гарч эхэлж байсан. Ашигт малтмал, газрын тосны салбар сүүлийн үед олон нийт, хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна гэж хэлж болно. Энэ нь нэг талаас уул, уурхай ашигт малтмалын Монголын эдийн засагт оруулж буй хувь хэмжээтэй холбоотой ч нөгөө талаас уг салбарт гарсан алдаа завхралыг засах гэсэн шинэ удирдлагын үйл ажиллагааг хааж бооход чиглэсэн тодорхой хүчний явуулга гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Юутай ч Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрыг /АМГТХЭГ/ тойрсон элдэв яриа тасрахгүй байна. Энэ талаар тодруулахаар АМГТХЭГ-ын Хэвлэлийн албаны дарга Я.Гансүхтэй уулзаж ярилцлаа.

-Ашигт малтмал, газрын тосны салбар олны анхаарлын төвд байсаар нэлээд хугацаа өнгөрлөө. Урьд нь энэ газар үйл ажиллагаагаа явуулсаар байсан ч ингэж их анхаарал татаж байсныг санахгүй юм. Энэ юутай холбоотой вэ?
-Энд хэд хэдэн шалтгаан бий гэж бодож байна. Энэ салбарын улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр асар их өндөрссөн. Нэг үгээр хэлэхэд Монголд өнөөдөр ашигт малтмалын салбарын бум болж байна. Нөгөө талаас Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын шинэ удирдлагын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд маш их шуугиан тарьж байна. Хуучин энэ салбарт хууль бус үйл ажиллагаа, авилга хээл хахууль цэцэглэсэн байсан талаар хэвлэл мэдээллээр олонтаа мэдээлж байгаа. Yүний үндэс суурийг таслах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа болохоор шинэ удирдлагын эсрэг янз бүрийн довтолгоо хийж байна гэж ойлгож болно.

-Саяхан танай газрын даргыг шүүхэд дуудлаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай байсан юм бэ?
-Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд АМГТХЭГ-ын Дотоод хяналтын зөвлөлийн 03 тоот зөвлөмж, Агентлагийн даргын зарим тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэр бүхий хүмүүс нэхэмжлэл гаргасан байна.
Энэ нэхэмжлэлийн тухай ярихаас өмнө дээрх мэдээлэл, бичиг баримтууд байгууллагаас яаж нууцаар гарав гэдэг асуудлыг манай агентлагаас цагдаагийн байгуулагад өгч шалгуулахаар төлөвлөж байгааг хэлэх нь зүйтэй байх.
Ашигт малтмалын салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд хуримтлагдсаар ирсэн. Лиценз олголт, түүнийг тойрсон асуудлууд болон орд ашиглаж, хайгуул хийж байгаа газруудад хяналт тавих, нөхөн сэргээлт хийх, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлүүлэх ажлын биелэлт хангалтгүй байсан.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын шинэ удирдлага эдгээр асуудлуудыг цэгцэлж шийдвэрлэх зорилгоор олон ажлыг зохион байгуулж байна.Yүний нэг нь иргэд, байгууллагуудад өмнө нь олгосон лицензийн гэрчилгээг солих, мөн тэдэнтэй хариуцлагын гэрээг шинээр байгуулах ажил байсан. Энэ зорилгын хүрээнд дээр дурдсан журам, тушаалуудыг гаргаж Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг зохицуулах журам, лицензийн гэрчилгээний загвар, лиценз эзэмшигчидтэй байгуулах Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх гэрээ-ний загварыг тус тус баталж, гэрчилгээ солих, гэрээг шинээр байгуулах хугацааг зааж өгсөн юм.
Эдгээр тушаал, зөвлөмж нь холбогдох хууль журам, Yйлдвэр худалдааны сайдын энэ оны 66 тоот тушаалын хүрээнд гарсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй байх. Yндсэндээ Yндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай Yйлдвэр худалдааны сайдын 2005 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 66 тоот тушаалын дагуу эдгээр тушаал, журам, гаргасан гэж хэлэхэд болно. Yүнийг л хүчингүй болгуулах гэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна лээ.

-Yйлдвэр худалдааны сайдын тушаалын талаар жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Yндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт /хуучин нэрээр/ хийсэн шалгалтаар лиценз олголт, түүнийг шилжүүлэх явц, улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын төлөвлөлт, хэрэгжилт болон хөрөнгийн зарцуулалт, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуулын ажлын зардлын нөхөн төлөлтийг хангах талаар нэлээд зөрчил илэрсэн. Энэ талаар Yйлдвэр, худалдааны сайдын зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцсэний үндсэн дээр энэхүү тушаал гарсан.
Энэхүү тушаалын 1.1-т Ашигт малтмалын лицензтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулах журмыг 2005 оны тавдугаар сарын 15-ны дотор боловсруулж батлуулахыг АМГТХЭГ-ын дарга Л.Болдод даалгасан. Мөн тушаалын 1.3-д Ашигт малтмалын тухай хуульд заасан төлөвлөгөө, тайланг ирүүлэхгүй байгаа лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тэдэнд авах арга хэмжээг журамд тодорхой тусган хэрэгжүүлэх-ийг даалгасан байна.
Лиценз олголтыг ил тод болгох, төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, ерөнхий эрлийн ажил хийсэн талбайд болон цуцлагдаж байгаа лицензийн талбайд дуудлага худалдаа хэлбэрээр лиценз олгох тогтолцоонд шилжих, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлөлтийг эрчимжүүлэх, лиценз олголтод тавих хяналтыг сайжруулах, хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа лиценз эзэмшигчдийн талаар хяналтын байгууллагуудтай хамтран өргөн хүрээтэй шалгалт хийх, шаардлагатай хууль, тогтоомжуудад оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах зэрэг өргөн хүрээг хамарсан, тодорхой хугацаа заасан үүрэг даалгавруудыг сайд энэхүү тушаалаараа өгсөн.
Товчхондоо бол хүчингүй болгуулах гээд байгаа журам, тушаал зэрэг нь Yйлдвэр худалдааны сайдын өгсөн үүргийн дагуу хийгдсэн ажил. Сайдын энэ тушаалын биелэлтийг агентлагийн удирдлагаас ойрын үед тайлагнах гэж байна. Ер нь Yйлдвэр, худалдааны яамнаас арав гаруй хүнтэй шалгалтын хэсэг томилогдон манай газрыг шалгасан.

-Yндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын дүгнэлт чухам юу гэж гарсан юм бэ? Тоймтой жишээ байвал хэлж болох уу?
-Энэ талаар өмнө нь хэвлэл мэдээлэлд хангалттай гарсан. Тодорхой жишээ дурдахад лиценз олголт маш хариуцлагагүйгээр явагдаж, ар өврийн хаалга, танил талын шугамаар давхардуулж олгох, авилга хахуулийн чанартай үйлдэл гаргах, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газруудыг урьдчилан бөөндөж олгох гэх мэт олон зохисгүй үйлдлүүд хийгдэж байсан нь илэрсэн.
Хүчингүй болсон, цуцлагдсан лицензийн талаар журмын дагуу агентлагийн зүгээс хэвлэлд мэдээлж олон нийтэд зарлах ёстой байдаг. 2004 оны гуравдугаар сарын 26-нд 54 хайгуулын лицензээр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан хүлээлгэн өгсөн байна. Гэтэл дээрх талбайнуудыг буцаан хүлээн авах шийдвэр гарснаас 20 минутын дараа иргэд, байгууллага, лиценз авах өргөдөл өгч эхэлсэн ба 20 цаг 20 минутын дотор 110 өргөдөл хүлээн авч байжээ. Энэ бол өнгөрсөн жилүүдэд лиценз олголт ямар янзтай явагдаж ирснийг харуулах нэг л жишээ баримт.

-Саяхан гэхэд л нэг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 20-нд гарах ёстой он, сар, өдрийг нь бичсэн тогтоолыг нэг хоногийн өмнө буюу 19-ний өдөр авч ирээд, үүнийг нь кадастрын алба бүртгэж аваад, лиценз олгоод тэгээд тэр лицензээ хэдэн зуун мянгаар тоологдох доллараар зарж шилжүүлсэн байх жишээтэй. Аймгийн ИТХ нь яагаад болоогүй хурлын тогтоолыг худлаа бичиж, гарын үсэг зурж, тамга дарж явуулаад, кадастрын алба яагаад түүнийг бүртгэж аваад, яагаад шуурхайлан зарж байна вэ гэдгийг сайн бодоод үзэх хэрэгтэй?
-Өмнө нь байсан болон одоо ч илэрсээр байгаа зөрчилтэй, дутагдалтай асуудлуудыг огт тийм юм байгаагүй, бүх юм сайн сайхан байсан мэтээр ярьж болохгүй нь олон зүйлээр тодорхой болж байна. Энэ талаар хэвлэл мэдээлэл, олон нийт, орон нутгийнхан, улстөрчид, мөн төрийн хяналт шалгалтын байгууллагуудаас хийсэн шалгалтын дүгнэлт, баримтууд гээд дэлгэрүүлээд үзээд байвал мундахгүй олон баримтууд байгаа.
Шүүхэд өгч хүчингүй болгуулах гээд байгаа дээрх тушаал зөвлөмж, журмын агуулга нь урьд өмнө нь байсан замбараагүй, бодлогогүй үйл ажиллагааг бүхэлд нь засахад чиглэгдсэн. Эдгээр тушаал, зөвлөмжийн дагуу ажил эрчимтэй явагдаж замбараагүй байдлыг хянах, багасгах талаар эхний үр дүн гарч эхэлж байсан.
Гэвч харамсалтай нь удирдах байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу гэрчилгээ солих, гэрээ байгуулах ажил зогсоод байна. Хэсэг хүмүүс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл өгч агентлагийн даргын энэ тушаал, журам, зөвлөмжийг хүчингүй болгох өргөдөл өгсөн тухай дээр дурдсан. Ер нь хуулийн цоорхойг ашиглаж задгай, замбараагүйгээр лиценз авч, наймаалж орлого олдог хэсэг бүлгийн эрх ашигт эдгээр журам, тушаалууд төвөг тээг болж, энэ ажлыг саатуулахын тулд элдэв яриа, явуулга хийж эхэлж байна.

-Шүүхэд өгч танай агентлагийн даргын тушаалуудыг хүчингүй болгуулах гээд байгаа үйлдэл нь ер нь зохион байгуулалттай лицензийн ченжүүд, лицензийн наймаачдын бүлэглэлийн үйлдэл гэх зүйл хэвлэлээр гарч байна?
-Би түрүүнд хэлсэн. Лиценз олголт эмх замбараагүй явагдаж байсан гэж. Энэ явдал баримтуудаар нотлогдож байгаа шүү дээ. Yндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар нотлогдсон зүйл.
Лицензийг тойрсон элдэв наймаа байна, лицензийн ченжүүд бодитоор бий болж, лицензийн наймаа хавтгайрч байна гэдгийг шалгалт хийсэн байгуулагууд тодорхой дүгнэсэн байгаа. УИХ-ын Төсвийн болон бусад байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч ашигт малтмалын лиценз олголт, ашиглалт, төлбөр тооцоо хийсэн байдлыг хянаж, Ашигт малтмалын хууль тогтоомжийг боловсронгүй болгох санал боловсруулахаар манай агентлагт саяхан шалгалт хийсэн. Тэр шалгалтын дүгнэлтэд ч энэ талаар тодорхой баримтууд байгаа. АМГТХЭГ-ын даргын тушаал, журмуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд өгсөн асуудал нь тийм зохион байгуулалттай бүлэг, хэсгийн үйлдэл байхыг үгүйсгэх аргагүй.

-УИХ-аар шалгалтын дүнг хэлэлцэх үед хуучин АМХЭГ-ын дарга байсан н.Жаргалсайхан, Кадастрын албаны дарга байсан н.Хэрлэн нарыг нэр зааж, тэднийг хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн, замбараагүй байдал үүсгэхэд ихээхэн нөлөөлсөн гэж шүүмжилсэн байсан. Тэдэндээ яагаад арга хэмжээ авдаггүй юм бол? Ер нь танай байгууллага хуучин удирдлагынхаа элдэв гох, хүлээснээс гарч чадахгүй байна уу даа?
-Энэ талаар миний хувьд ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй. Өмнө дурдсан Yйлдвэр, худалдааны сайдын 66-р тушаалын тавдугаарт Yндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал гаргасан болон үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтан, ажилтнуудад хариуцлагын арга хэмжээ авахыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болдод даалгасугай гэсэн байгаа. Энэ дагуу ямар арга хэмжээ авахыг агентлагийн удирдлага шийдэх асуудал байх гэж бодож байна.

А.ЧАНДМАНЬ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button