ТӨЛБӨР

энэ тухай мэдээг УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. Эдгээр мэдээ бараг анзаарагдахгүй, туйлын даруухан түгсэн ч уг нь туйлын ач холбогдолтой, анхаарах ёстой асуудал юм. С.Зориг өөрөө энэ байгууллагын нөлөө бүхий гишүүн байсан. Энэ байгууллага ямар ач холбогдолтойг удирдлагад нь сонгогдож байсны би бас тодорхой мэдэх юм.
Ардчилсан хувьсгалаас хойш 15 жил улиран өнгөрчээ. 1990 оны нүргээнтэй хаврын тэр өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер монголын нялх ардчиллыг дэмжиж ирсэн анхны барууны ертөнцийн улс төрч байсан бол 15 жилийн ойн намраар АНУ-ын Парламентын спикер Д.Хастерт, Батлан хамгаалахын сайд Д.Рамсфельд нараар замаа засуулан Ерөнхийлөгч Ж.Буш өөрийн биеэр ирж байгаа нь Монголын ардчилалд өгч буй том үнэлгээ. 1990 оны тэрхүү уулзалтын дурсамж тодхон байна. Ж.Бейкер бидэнд хандаж Юуны өмнө та нар хувийн өмчийг бий болгоход анхаарах хэрэгтэй, ялангуяа газрыг хувьчлах хэрэгтэй гэхэд, манай хамгийн чөлөөт эдийн засагч Да.Ганболд маань Монголын газар нутаг их онцлогтой учраас ерөөс хувьчилж болохгүй гэж түүнтэй тэрсэлдэж билээ. Орчуулагч нь сурсан зангаараа бидний өмнөөс хариулчих гээд болдоггүй. Бидэн дотор англи хэлтэй хүн нэг ч байдаггүй. Одоо ч бүгд сурсан л даа. 1990 он гэдэг харь гаригийнхан биднийгээ байнга эргэж тойрдог, Өнөрмаа гал гаргаж байраар шагнуулдаг, үзмэрч Дашцэрэнгээр нисдэг тэрэг хөлөглүүлэн газрын тосны хайгуулаа хийлгэдэг, нэгэн алтан цөгцнөөс болж улс орон сүйрчих гээд бүгд хямардаг нэг тийм л үе байсансан. Одоо харахнээ бас л ахисан байгаа биз дээ. Тэрхүү анхны уулзалтаар ардчиллын тухай А үсгээс нь эхлэн санал бодлоо солилцож байсан бол өнөө бид Азидаа лав ардчиллын үлгэр жишээ болж байгаа тухай ярих зиндаанд дэвшин энэхүү айлчлалд бэлтгэж байна.
Энэ бүх ололт хямд үнээр олдоогүй. Бид үүний өр төлбөрийг одоо ч төлсөөр байна. Хүчирхийлэл дээр тогтож байсан хуучин нийгэм зүгээр нэг байраа тавьж өгөөгүй нь ойлгомжтой. Ардчилалтай тэмцэхдээ түүнийг бүтээгчидтэй нь тэмцэх утгаар хэрэгжүүлж ирсэн. Төлбөр олон хэлбэрээр гарсан ч хамгийн том төлбөр хүмүүсийн хувь тавилан байлаа. Бидний нүдэн дээр харвасан од мэт гийгээд өнгөрсөн гурван хүний хувь заяаг түшиж дэлгэрүүлье. Хүнээр яриулаагүй, өөрөө шууд мэдэхийгээ ярьсан нь дээр болов уу.
1990 онд депутат н.Дамдин гэж байв аа. Улсын Бага Хурлын гишүүн. Ардчилсан намаас тодорч сонгогдсон АИХ-ын депутат. Их хурдан дуржигнуулж ярьдаг. Хүмүүсийг алмайртал ярьдаг нэгэн байсан. Бидэн дотроо цорын ганц туршлагатай хуульч, тухайн үедээ хувьсгалт намаас сонгогдсон С.Баярцогт гишүүн тэр хоёр их сүрхий байдагсан. Бага хурлынхан бид үнэхээр бага намчирхдаг байсан, тэр утгаараа аль аль намдаа их хардагддаг байж билээ. н.Дамдин гишүүн хуулийнхныгаа ч, хуулийг ч их сайн мэднэ, бид ч түүний хэлсэн болгоныг шууд дэмжинэ. Хууль зүйн сайдад нэр дэвшигчийг гэхэд л дор нь дараад авч байсан санагдана. Ер нь тэр үеийн хуулийнхны но-г их гаргасандаа. Өнөө манай хуулийн системд хийгдсэн өөрчлөлтүүд түүнтэй их холбоотой шүү. Гэвч нэгэн нартай өдөр төвийн хэвлэлд Депутат Дамдингийн харш үйлдэл гэх нэргүй нийтлэл гарч тэрээр сонгогчиддоо барааны саван тараасан аймшигтай хэрэг мандаж, удалгүй тойрогт нь санал хураалгаж, дор нь огцруулаад хаяв. Энэ нь парламентын гишүүн ийм шалтгаанаар Монголд огцорсон анхны болон сүүлийн тохиолдол байсан. Тэр үеэс хойш яасан юм бүү мэд ёстой усанд хаясан чулуу шиг алга болсон. Алтан өлгийд оршуулаагүй болохоор амьд сэрүүн л яваа байлгүй.
1990 онд оюутны жагсаал цуглаан хийж байхад биднийг зохицуулахаар Хотын захиргааны газрын дарга С.Батчулуун гэдэг хүн анх надтай уулзаж байсан юм. Тараах үүрэгтэй ирсэн тэрээр бараг Та нарын зөв гэж хэлээд явчихсан юмдаг. Бид ч их зоригжиж байсан. Сүүлд 1996 онд бид хамт УИХ-ын гишүүн болж, тэрээр Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайд хүртэл хийж байсан. Харамсалтай нь ямар ч гэм буруугүй мөртлөө хэлмэгдэн ял эдэлж, хуучин системийн үед хүмүүжсэн юм болохоороо түүнийгээ даалгүй мөдхөн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.
Бас ерээд оны нэг өдөр төрийн төв хэвлэлийн арын нүүрэнд гарсан Төрийн ордны цонхоор гэсэн жижигхэн нэргүй нийтлэл Монголыг доргиох шиг болов. С.Зориг парламентын бүлгэмийн дарга байсан. Намайг Бага Хуралд байхад миний хажуугийн өрөөнд суудаг, тэр цонхыг нь би мэднэ. Тэр цонх нь өндөр тулгууртай, байшин нь өөрөө их зузаан ханатай болоод хүн шээх байтугай толгойгоо цухуйлгахад ч их хэцүү, тэгээд ч яг өөдөөс ОО-ийн өрөө байдаг юм. Захын сэтгүүлч ирээд тэгэх боломжгүй гэдгийг тогтоочихно л доо. Їйл явдлын үеэр харанхуй байсан, тэгээд бороо орж байсан гэдэг. Зуслангийн байшингийн цонхоор морь харсан мэтээр нийтэд амарханаар ойлгуулж тэрийг нь Ерөнхий сайд асан Содномын жолооч гэрчилж, одоогоор бол их л наадамтай зүйл болсон. Гэвч шар хэвлэл үзээгүй тэр үед энэ нь тоглоом биш байлаа. Түүнийг энэ сэдвээр ихээхэн тавласан нь түүнийг биш ардчиллыг тавласан хэрэг байсан юм.
Дараахь түүхийг нь хүн бүр мэднэ. Гагцхүү хамгийн гомдмоор нь тухайн үеийн цагдаагийн удирдлага ардчиллынхны эсрэг мугуйд пиар-д итгэчихсэн, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, ард түмний лидерийг бүрэлгэчихсэн байхад алуурчинг олох гэж ядаж нэг нохой тавьчихгүй, хөл хорио ч хийлгүй, хүссэн болгоныг оруулж, дэвслүүлж, тонгочуулсан байдаг. Дараа нь оршуулга болоход бараг л Сталин өнгөрсөн юм шиг болоход тэд сандралдаж, хэн нэгийг нь барьж хийгээд, алуурчинг олсон гэж ойлгуулан ард түмнийг тайвшруулсан юмдаг. Хувьсгалт нам руу гал чиглэхэд Э.Бат-Їүл мэдэгдэл хийж дарж өгсөн. Хариуд нь харин өөрт нь хэрэг тохож сонгууль хийгээд, яасан юм бүү мэд, бүр барьж хорьж хүртэл үзсэн. Хэлмэгдлийг биеэр амссан сэхээтний зөрүүд хүүг тэгж амархан мохоож чадахгүй л дээ.
Харин ашгүй одоо аймшигт аллага тодорч мэдэх гэрэл хонгилын үзүүрт харагдлаа. Олон улсын нэр хүнд бүхий байгууллага тусламж үзүүлнэ гэсэн байна.Илрүүлсэн хүнд өгөх гээд байгаа хагас сая доллараа энэ зориулалтаар нь зараасай билээ. Энэ хэрэг илрээгүй цагт Монголын улс төр цэвэршихгүй гэж би дахин дахин хэлнэ.
Эрх мэдлээ хамгаалсан давхарга бохир арга их л хэрэглсэн. Тухайн үед залуу, тэнэг байсан бид ардчиллын төлөө амь эсэн яваад өөрсдийгөө золиосолж байна гэсэн чинь жинхэнэдээ аав, ээжийгээ золиослосон нүгэлтэй улс юм билээ. Энэ бол бүр хамгийн өндөр төлбөр байжээ.
Одоо ч зарим ардчилагчид зорилгодоо хүрсэн юм шиг хүний галт тэргэнд суугаад явчихлаа. Тэр галт тэрэг өөр чиглэлд явж байгааг тэд анзаарсангүй. Ард түмний галт тэрэг харин чигээ өөрчлөөгүй билээ.

Лу.БОЛД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button