Хэрэглэгчдээ биш өөрсдийгөө ХААНД өргөмжилдөг нь өрөвдмөөр

Хэн ч хэдийд ч өвдөж болно. Ингэхэд амралтын өдөр ажилладаг эмнэлэг хэд байдаг бол.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн клиникийн 17, аймгийн 30, сум дундынх 31, сумын 296, хувийн хэвшлийн 557, өрхийн 230 эмнэлэг ажиллаж байна. Мөн 770 эмийн сан ажилладаг аж. Энэ олон эмнэлэг амралтын өдрүүдэд ажиллах нь өдрийн од мэт. Улсын гэгдэх аль ч эмнэлгээр орсон эмч сувилагч нь загнаж, мөн тэдэнд үйлчилгээний ямар ч соёл байхгуй. Зөв боловсон эелдэг харьцаа энд л үгүйлэгдэнэ. Харин хувийн эмнэлгүүд бол арай өөр. Арга ч үгүй биз, ганц үг хэлс,нийхээ төлөө ч төлбөр авах шахдаг хойно. Ганцхан жишээ дурьдахад саяхан манай хамаатны эгч эмчид үзүүлэхэд хорт хавдартай гэсэн онош тавьсан. Зув зүгээр байж байгаад гэнэт юу болов гэж бид сандарлаа. Тэгээд БНХАУ-ын Бээжин хотын эмнэлэгт үзүүлтэл цоо эрүүл байна гэж оношилсон. Сүүлийн үеийн бүхий л техник технологи, эм тариагаа бүрэн хангагдсан том гүрний эмч нар худал онош тавина гэхэд эргэлзмээр. Монголдоо ирээд дахин үзүүлбэл хорт хавдаргүй байна. Энд ямар алдаа хаана гарав гэхээр шинжилгээний хариуг сольсон байж. Өч төчнөөн зардал чирэгдэл гарсны дараа эрүүл гэдгээ мэдэж байхад өвчтэй хэрнээ түүнийгээ мэдэхгүй яваа тэр хүн хөөрхий. Манайдаа л урьдаа барьдаг том эмнэлгийн алдартай эмч ийм онош тавьчихаад хүлцэл өчсөн төдий л энэ хэрэг дуусгавар болсон.

АМРАЛТЫН ӨДӨР ДУУДЛАГЫН ЭМЧ НАР АЖИЛЛАДАГ
Клиникийн I, II, III эмнэлгүүд амралтын өдрүүд ажилладаггүй юм байна. Зөвхөн дуудлагын эмч ажиллах аж. Харин хувийн томоохон гэгдэх Хатагтай, Амин-Эрдэнэ, Ачтан зэрэг эмнэлэг ням гарагт амардаг. Ажлын өдрүүдэд 09.30-17.00 цагийн хооронд ажилладаг. Харин бямба гарагт 10.00-14.00 цаг хүртэл ажилладаг. Ирээдүйн төлөө эхо эмчилгээний, Очир релакс уламжлалт эмчилгээний, Оньч ном, Бат чанар, Ач-Арвижих зэрэг эмнэлэг ням гарагт 14.00 цаг хүртэл ажилладаг юм байна.
24 цагаар ажилладаг хэд хэдэн эмнэлэг байна. Болор марал, Өрнөх зам, Сезино, Бат-Рэнцэн зэрэг шүдний эмнэлэг 24 цагаар ажилладаг. Баян зүрх, Буянч, Мон мэс эмнэлгүүд таны хүүхдийн төлөө мөн л 24 цагаар ажилладаг байна. Ер нь эмнэлгийн үйлчилгээ тааруу байдаг гэж хэний ч амнаас сонссон биз. Уншигч авхай та санал нэгдэх байх. Эмчилгээний байгууллагууд маш хариуцлагтай, соёлч, эелдэг харьцаатай болмоор санагдсан юм. Өвчтэй хэн боловч эмзэг байх нь ойлгомжтой. Тархины хорт хавдартай болсон залууд ганцхан сарын настай болсон байна гэж хэлж байдаг хүн эмч мөн үү?

БҮХ ТӨРЛИЙН АРЬСАНД ТОХИРОХ ГЭЖ БАЙХ УУ
Хэрэглэгч та хаан гэдэг уриа хэдэн жилийн өмнөөс Монгол хэлний үгийн сан энэ үгсээр баяжсан. Харин худалдан авагч та хаан гэх үг дэлгүүр бүрийн уриа болсон. Энэ үг өнөөдөр амьдрал дээр хэр үнэн бодит вэ. Харин ч бид боол болов. Гоо сайхны бараа худалдан авах бүр ч ярвигтай болж. Хэрэв таны царай жаахан л гялтайж, гялалзсан байвал та ямар ч асуудалгүй тослог арьстай. Худалдагч бүр гоо сайхны өндөр мэдлэгтэй юм шиг аашилдаг. Батга шавсан харагдвал арьс чинь бохир, үүнийг хэрэглэ, тэрийг түрхэ гэнэ.
Тус бүтээгдэхүүн ямар арьсанд, тохирох нь хамаагүй. Ингээд арьс дүүрчээ. Нүдний тень сонгоё. Таны харц, арьсны өнгө зэрэг огт хамаагүй. Ямар өнгийн хувцастай вэ гэж л лавлаад бараагаа л сурталчилна, шахна. Солонгосын хөрөнгө оруулалттай, Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн худалдагсад харин ч боломжийн, соёлтой. Гэвч Монгол хүний харам зан байдаг хэрэг үү. Бас л хэрэв та авахгүй бол тестийн бүтээгдэхүүнд бүү ойрт гэж харна. Бас гайгүй ээ. Олон давхар худалдааны төвөөр аялаад ядрахдаа хаана сууж, хөлөө жаахан ч гэсэн амраахаа мэддэггүй, бид. Тиим үйлчилгээ ч байдаггүй. Зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг лангууны үйлчлүүлэгч нь сандалд саатъя гэтэл Та орлого оруулахгүй бол өндий гэнэ дээ.

ТЭРГҮҮН, ЗҮСМЭЛ ХӨГЦӨРСӨН БАЙВ
Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх үү? Аюулгүй, баталгаатай, цэвэр, тохитой гэсэн тодотголыг агуулдаг нь яах аргагүй супер маркет. Манайдаа томд тооцогддог нь Миний дэлгүүр, Номин супермаркет. Миний дэлгүүр 12 салбартай. Үүн дээр Дөт чэлгүүр, Миний зах-ыг нэмбэл 30 гаруй сүлжээстэй. Хаана хаана оршдог Миний дөт дэлгүүр-дийн үйлчилгээ хэр билээ. Мэдээж, нийслэлчүудийн олонхийн хэрэглээг хангадаг томоохон супер маркет. Хэдийн хэрэглээг хангаж байгаа ч сэтгэлд хүртэл үйлчилдэг. Лангуу дээрх бараа үнийн шошгогүй. Хэдэн төгрөг зарцуулснаа мэдье гэхэд тооцоогоо хийхдээ л хар гэдэг. Түүнчлэн байнгын үйлчлүүлэгчээ таньдаггүй. Савласан уутаа л гэхэд үнэгүй олгож болох атал 20 төгрөгөөр арилждаг. Энэ мэтээр ирсэн үйлчлүүлэгчдээ сэтгэл гонегор явуулж байдаг нь зөв үү. Энэ сарын 28-нд Сүхбаатар дүүргийн Пдүгээр хороололд орших Миний дэлгүүр-ээс авсан худалдагчийг дуудаж хэлбэл, Тэгээд юу гэж өөр боов сонгооч гээд үл тоох юм байна. Зөвхөн ганц зүйл худалдан авахад ийм байгаа юм чинь мэргэжлийн хяналтын албанаас шалгалт ирэх юм бол Миний дэлгүүр хятад ресторанаас нэг их дээрдэх юмгүй байх нээ.

АВАХГҮЙ БАЙЖ ҮНИЙГ НЬ БИТГИЙ АСУУ…
…Танд наад цамц чинь таарахгүй ээ, Та юу сонирхеон юм, яг танд таарахаар тарган хүний хувцас манайд дөнгөж сая ирсэн. Юу гэнээ наадах чинь үнэтэй ш дээ 79 мянга, Авахгүй байж юунд үнийг нь асуугаад байгаа юм…барааны дэлгүүр хэссэн хэн боловч хаа сайгүй иймэрхүү үг сонсоно. Мэдээж өөрт нь хандаж хэлээгүй болохоор ихэвчлэн сонссон ч сонсоогүй царайлаад өнгөрдөг. Харин цамц авах гээд очиход ийм үг сонсвол танд ямар байх бол.
Байнга л завгүй байдаг учир амралтын өдрүүдийг сонгож байгаад дэлгүүр хэсэхээр найзынхаа хамт гарав. Наиз маань аавдаа цамц сонгохоор болж эхлээд хорооллын Нарлаг, Ачлал Дэлгүүр хэслээ. Сүүлийн үед сэрүүсч байгаа болохоор лангуун дээр байгаа хувцас ч нэлээд зузаан, дулаан загварын хувцас голлосон байв. Тэндээс ямар ч загварын, насны хүмүүс хувцас сонгоход боломжийн үнэ ңь ч харьцангуй дажгүй. Өвлийн хүрэм 60-180, хавар намрын хүрэм 35-120, пальто 45-150, зузаан цамц 6-18, нимгэн цамц 5-16, өмд 9-45, малгай 3-18, хүзүүний ороолт 3500-9000, цүнх 6500-85 мянган төгрөгийн дундаж ханштай байна. Энэ нь бусад барааны дэлгүүрийн ханшнаас арай хямд байсан.
Харин ихэнх дэлгүүрийн худалдагчийнх нь үйлчилгээ нэг л тиймхэн, зан харьцаа нь тааруу. Бохь тас нясхийлгэн зажилж, юмны үнэ асуугаад байхад өмнөөс эвшээгээд л, гар хумсаа цэвэрлээд нэг их завгүй байх шиг. Тэдгээр худалдагчид үйлчилгээний байгууллагад ажиллагсдыг наад захын мэдлэг байхгүй нь харамсмаар санагдаж байв. Тэд дэлгүүртээ ирж байгаа уйлчлүүлэгчээ гаднаас нь хараад л тэр хүн хэдэн төгрөгтэйг мэддэг шидтэй аятай байх.
Гадаадын болон гайгүй шиг хувцастай нэгэн харвал гүйж ирээд наалдчихна. Хамгийн үнэтэйгээс нь шүүрч аваад л улайн цайм тиим фирмийн, ийм зохион бүтээгчийнх гээд л авч өгөх 3 янзтай. Янз нь бараагаа зарахад юу ч гэж ярих нь хамаагүй аятай. Ганц ч солонгос үсэг байхгүй байхад дөнгөж өчигдөр авчирсан солонгос цамц гээд л ярих юм. Харин худлаа яриад байгааг нь хэлбэл авахгүй байж. Юунд үзээд байсан юм гээд шүүрч аваад чулуудчихав.
Ядруухан хувцастай нэгнийг худалч хүнд хоолойгоо сөөтөл үнийг нь асуусан ч мөддөө дуугарах янзгүй. Арай нэг амаа нээхээрээ чамд таарахгүй, их үнэтэй шүү, чи авах юм уу гээд бараг л ярвайх нь холгүй аашлах юм. Хүн заавал өөртөө хувцас авах гэж дэлгүүр хэсдэггүй гэдгийг мэддэг л байлтай. Юмны үнийг нь асуугаад байхад дуугарахгүй байхаар нь тиим үгэндээ харамч юм уу гэтэл хамт байгаа худалдагчтайгаа тас тас хөхрөөд яриад байгааг нь харахад хэлгүй ч биш аж.
Нарлаг их дэлгүүрийн эрэгтэй цамцны тасгаас сонголт хийх гэсэн боловч чадсангүй. Хувийн мөрдөгч уншаад өөр юу ч анзаарахгүй байсан худалдагчаас сонгосон цамцныхаа үнийг гурав дахин асуугаад хариу авч чадалгүй дүргүйцсэн харцаар шагнуулаад тэндээс холдлоо.
Манай томоохон барааны дэлгүүрүүд амралтын өдрүүдэд тодорхой цагаар ажилладаг юм байна. Тухайлбал, UB март 11-19, Улсын Их дэлгүүр 10-20, хорооллын Нарлаг, Ачлал, Баянгол их дэлгүүр 11-19цаг хүртэл ажилладаг аж. Харин Нарны титэм, Марс барааны дэлгүүр бямба гарагт 10-19 цаг хүртэл ажиллаж ням гарагт амардаг юм байна.
Хүнсний дэлгүүрийг бодвол барааны дэлгүүрийг хүмүүс тэр болгон өдөр бүр хэсээд байх нь ховор. Ихэвчлэн амралтын өдрүүдэд цаг гаргаж хэсдэг. Тиймээс одоо барьж байгаа цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар үйлчлүүлэгчид ам нэгтэй байсан.
Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Х.Сарнай. Нэг үеэ бодвол манайд барааны дэлгүүр олширсон. Би хувиараа бизнес эрхэлдэг. Жилд хоёр, гурван удаа гадагшаа явчихдаг болохоор тэр бүр монголдоо дэлгүүр хэсээд байдаггүй. Саяхан манайд герман найз маань ирж дэлгүүрт очихыг хүссэн боловч амжсангүй. Уг нь үндэсний хэв загвартай ганц нэг бэлэг авья гэж бодож байсан. Гэтэл манай дэлгүүрүүд их эрт хаадаг юм билээ.
Тиймээс цагийн хуваарьтаа бага зэрэг сунгалт хийгээсэй гэж бодож байна гэв. Харин Их дэлгүүрийн худалдагч бүсгүй Манайх уртасгасан цагийн хуваариар ажиллаж байгаа. Улсын их дэлгүүр болохоор бусад дэлгүүрээс харьцангүй их хүмүүс үйлчлүүлдэг. Хөдөөнөөс ирж байгаа болон гадаадын жуулчид хамгийн түрүүнд манайд ирдэг. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ сэтгэлийг татсан хурдан шуурхай үйлчилгээтэй, мөн сунгасан цагаар ажиллахгүй бол болохгүй шүү дээ гэсэн юм.

Д.ЦЭНГЭЛ, Х.ГАН, Б.МЯГМАР
(өнөөдрийн монгол 2005-10-31 126)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button