Гаалийн дарга Х.Баатарыг тагнуул, цагдаагийнхан хамтран баривчилжээ

долоо хоногийн баасан гаригийн шөнийн 03 цагт Сэлэнгэ аймгаас орж ирэх замд нь цагдаа, тагнуулынхан саатуулжээ. Х.Баатартай Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга Г.Дамба хамт явсан аж. Тэр хоёрыг барьж саатуулахаас гадна Х.Баатарын жолоочийг ч тусгаарласан бололтой. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын гаалийн дарга Даваажав болон хэд хэдэн байцаагчийг нь барьж хорьсон юм байна.
Гаалийнхныг авилгад өртөмтгий хүмүүс гэдэг. Тэгээд ч ГЕГ-ын дарга Х.Баатарыг томоохон авилгач болохыг нь хэвлэлүүд удаа дараа мэдээлж байсан билээ. Тэр дундаа Өдрийн сонин өнгөрсөн хугацаанд хангалттаи баримтуудыг олон нийтэд дэлгэсэн. Гэвч тухайн үеийн эрх баригчид ямар ч арга хэмжээ авч чадаагүй, толгойг нь илээд өнгөрсөн.

Тэрхүү мэдээллүүдийг үндэслэн цагдаа, тагнуулынхан жил гаруй хөөцөлдсөний эцэст энэхүү баривчлах алхмыг хийжээ. Буруутныг барьж авсан нь сайн хэрэг, буцаагаад тавьчихвал түүнээс том нүгэл болно. Ер нь өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлийн мэдээллүүдийг эрх баригчид хийгээд шүүхийнхэн авч хэлэлцэхдээ хэн бичив гэдэг ганцхан цэг дээр үйл ажиллагаа явуулж байсан. Цаана нь ямар үйл явдал болж байсныг огт шалгаж байгаагүй. Гэтэл авилга гаальд сүлжээ болтлоо өргөжсөн нь энэхүү үйл явдлаар харагдаж байна. ГЕГ-ын дарга салбар гаалийн газрын даргатайгаа явж байгаад баригдана гэдэг бол энэ салбар хахуульд идэгдсэнийг харуулж байна. Болсон явдлын талаар зарим эх сурвалжууд ГЕГ-ын эргэн тойрон дахь авилгын сүлжээнд холбогдсон хүмүүсийг барих талаар МАХН-ын Удирдах зөвлөлд мэдэгдсэн. Тэд ч хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлж байна. Мөн шадар сайд Ч.Улааны зөвлөх, УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүүгийнд үзлэг шалгалт хийхэд их хэмжээний бэлэн мөнгө гарсан гэнэ. Харин Б.Өвгөнхүү бүх буруугаа хүлээсэн учир хорьж саатуулалгүй орхисон гэх. Мөн гаалиас төрсөн тэрбумтан гэгдэх Д.Адьшааг баривчлах гэтэл тэрээр олдохгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Цаашдаа Х.Баатарын эргэн тойрондох уйл явдлыг лавшруулан шалгасан тохиолдолд эдүгээгийн УИХ-ын гишүүдээс ч нэр бүхий нөхөд татагдаж магадгүй бололтой. Тэдний нэрсийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Р.Буд магнайлж, Т.Бадамжунай, Н.Энхболд, Барилга хот байгуулалтын дэд сайд С.Дашдорж нар тэргүүлж байгаа гэдэг. Харин цагдаа, тагнуулын байгууллагын энэ үйл ажиллагаа нь МАХН-ыг авилгачдаас салах боломжийг нээв. Хэрэв энэхүү хэргийг цааш нь үргэлжпүүлэн шалгах цагдаа, тагнуулын байгууллага тэднийг суллаваас энэ зам хаагдах болно. Тэгээд ч урьд нь Х.Баатартай холбоотой олон авилгын шинжтэй үйлдлүүд цагдаагийн байгууллага дээр хаагдаж байсан гэдгийг олон нийт мартаагүй. Мөнгөтэй хүн хэрэг хүлээдэггүй гажиг жишиг 2000-2004 онд тогтсон юм. Энэ үүднээс авч үзвэл Х.Баатар бас хэрэг хүлээхгүй мултрах магадлал өндөртэй. Гэвч өнөөдөр засгийн эрхийг МАХН дангаараа бариагүй. Ардчилсан намтай хамтарч засгийн эрхийг барьж байгаа. Энэ нь Х.Баатарыг суллаад явуулчихгүй болов уу гэсэн итгэлийг ард түмэнд төрүүлж байна. Гаалийн авилгын сүлжээ задарна гэдэг нь ард түмэн авилгаас ангижрах эхний зам болно.

З.ЯДАМ
(өдрийн сонин 2005-10-31 261)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button