Улаан чулуутынхан хог түүдэг гэж хэлүүлэх дургүй

Тэдэн дээр өдөртөө ирж хог түүхээр 200-300 хүн нэмэгдэнэ. Мөн Хогийн цэгийг түшин олсон төмөр, цаас, өнгөт металл, хуванцар авдаг ченжүүд ажиллана. Ингээд бодохоор нийслэлийн 1000-аад өрхийн амжиргааг Улаан чулуутын хог залгуулж байна. 1990-ээд оноос зах зээлийн шуурганд ниргүүлээд амьдрах аргаа барсан цөөн хэдэн хүн улаан чулуутад ирж сууршин өдөр хоногоо өнгөрөөдөг байсан бол өнөөдөр урцан овоохой хүрээгээ тэлж түүхий эдийн бизнес эрхлэгчдийн гайгүй сайн ашиг олчихдог газар болжээ.
Энд хогийн машины тэвшинд хамгийн сайн үсэрч гарч, өдөр шөнө ялгалгүй ажиллаж чадсан нь ашиг орлого ихтэй байдаг гэнэ. Олз ашгийн төлөө хүүхэд залуучууд нь хогийн машиныг. барааны газраас зам тосон гүйж сурмаг гэгч нь авиран гарна. Дээр нь гарч чадсан нь хогийн цэгт хүрэхээс өмнө авч болох бүхнийг нь амжиж цуглуулдаг гэхээр ямар хурдан шаламгай болох нь харагдах биз ээ. Хогийн машинд түрүүлж гарсан нэгнийхээ араас авирна гэж байхгүй дараагийн машиныг хүлээнэ.
Хэрвээ энэ бичигдээгүй хуулийг зөрчвөл дахин Улаан ЧУЛУУТ РУУ зүглэх эрх, ажлын байргүй болно. Тэдний хувьд хог бол алт. Хог түүж олсон ашгаа цуглуулсаар байгаад гэр оронтой болж өөрийн гэсэн бизнес эрхлэдэг болсон нэлээд хэдэн хүн байдаг аж. Ингэж хэл дээрээ боссон зарим нэг нь цагаан сараар ирж хоол хүнс тараан буян үйлддэг болжээ. Тиймдээ ч хог түугчид тэднийгээ бурхан мэт тахин, хогоо алт гэж шүтдэг болжээ.

АЖИЛДАА ДЭНДҮҮ УЛАЙРЧЭЭ
Улаан чулуут хүрэх хатуу хучилтгүй шороон замаар задгай тэвштэй машинууд хогоо цалигуулсаар хүрнэ. Зам дагуух Их нарангийн айлууд замын тоос, ганц хоёрхон минутын зайтай өнгөрөх машины хийсгэсэн хогонд дарагдаад хогийн цэгээсээ ялгарахаа больжээ. Хогийн цэгийн хашаагаар ороход хөгшин залуу, хүүхэд багачууд нуруугаа тэнийлгэх завгүй ажиллаж байгаа.
Баруун хойд овоон дээр нь төмөр, цаас, өнгөт металл, хуванцар авдаг ченжүүд жин хэмжүүр туухайгаа эгнүүлж тавин сууж байв. Хог түүж буй хүмүүс гадны хүнийг хайхрах нь бүү хэл хог түрдэг тракторын шанаганд өртөх нь холгүй олзны төлөө улайран зүтгэнэ. Хог түүгчдийн олонхи нь хүүхэд. Тэдний өмссөн хувцас гутал, өмд цамц гэхийн аргагүй зүгээр л оронцог. Нүүр гар нь олон жил, сар угаагүйгээс хайрсжиж хэр баргийн шилний хагархай, төмөр утсанд зүсэгдэхээргүй болжээ. Эр эм гэлтгүй үс гэзэг нь шороо тоос, хирэндээ зууралдан даахирч самны шүд ч багтаж орохооргүй ширэлджээ. Бага насны хүүхдүүдийнх нь нус нь гоожиж тоос шороотой зууралдан өтгөрөөд хамартай нь барьцалдан хатаж хамар дээр нь хамар ургасан гэлтэй харагдана.
Хүүхдүүдийн хамрынх нь нүх шороогоор дүүрч, нүүр нь халтайсан ч гэлээ нүд нь гялалзан хаана ямар хэрэгтэй зүйл байгааг алдахгүй олж харна. Залуухан бүсгүйчүүд нь толгойгоо алчуураар боож, гартаа бээлий өмссөн ч нүүр нь халтайж, нүд нь байнга газар ширтэнэ. Амьдралын эрхээр хог түүж сургуульд сураагүй ч гэлээ өнөөгийн залуусын өмсдөг хувцас, дуулдаг дуу, бүжиглэдэг бүжгийг андахгүй шүү гэж байлаа.
Бүр сүүлийн үед ямар шинэ кино гарсан, ямар дуу хит болж байгааг ч андахгүй юм билээ. Хогийн цэгийн хашаагаар ороход л Болдын Хайрын хүч цомгийн дуунууд хаа сайгүй цуурайтаж бүгд л дор бүрнээ дуу аялна. Зарим нэгтэй нь уулзаж юм асуувал яах гэж байгаа юм. Илүү дутуу юм ярьж байж алуулав гэж сүрдүүлэх нь энүүхэнд. Ая эвийг нь харж байж нэг хүүтэй уулзлаа гэвч нэрээ үнэнээр нь хэлэлгүй олон янзын нэр хэлээд байсан юм.

-Чи явж байгаа хогийн машин руу авирч байгаад унаж гэмтвэл яана?
-Гэмтэнэ гэж байхгүй. 10 гаруй жил ингэж үсэрч гараад сурчихсан. Хогийн машин тосч усэрч гарч чадвал овоо юм олж гайгүй ашиг хийнэ шүү дээ.

-Чи хэдэн настай вэ?
-16-тай.

-Сургуульд явдаг уу?
-Үгүй. 10 гаруй жил хог түүж байгаа хүн хэзээ нь сурах юм бэ.

-16 нас хүрсэн юм чинь хог түүлгүй ажил хийж болдоггүй юм уу?
-Би өөр ажил хийхгүй. Та бодол доо. Би өнгөт металл цуглуулдаг. Олз муутай өдөр гэхэд л дор хаяж 5000 төгрөг олдог. Ашиг сайтай өдөр нь 20-30 мянган төгрөг олдог хүн шүү дээ. Ийм их мөнгө олдог байж юу боллоо гэж сарын хэдхэн төгрөгийн төлөө явах юм бэ.

-Орлого сайтай л юм байна. Олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Өөртөө хувцас авна. Гэртээ хоол унд гээд явчихна. Манайх Ханын материалд байдаг. Өнгөрсөн зун ундаг дугуй авч явган явахаа больсон.

ОЛСОН МӨНГӨӨ АРХИ, ХҮҮХЭНД ӨГӨӨД ДУУСГАДАГ
Улаан чулуутад хог түүж буй хүмүүс цаас, өнгөт металл, хуванцар, төмөр, түүхий эд гээд өөр өөрийн гэсэн чиглэлээр олзоо цуглуулна. Өглөө долоон цагт ажилдаа гараад оройн найман цагт буун уулын орой дээр суугаа ченжүүдэд тушааж мөнгөө аваад шөнөжингөө найрлаж алжаалаа тайлна. Энд хууль үйлчилнэ гэж үгүй. Олсон хэдийгээ найрка болгоод архидан согтуурч нэгийгээ хутгалах, зодож гэмтээх юу ч биш. Өдөр нь хог түүж байсан эмэгтэйчүүд нь орой нь эрчүүддээ биеэ үнэлж олсон хэдэн төгрөгийг нь сэгсэрнэ. Хогийн цэгтэй хаяа нийлэн суугаа айлууд хятад спирт найруулан зараад орой бүр гайгүй ашиг унагачихдаг ажээ.
Хог түүгээд олсон мөнгөө хоол хүнсэнд өгөх шаардлага бараг байхгүй. Хог дээрээсээ хооллож, шинэ хувцас авч өмсөөд байх шаардлагагүй учраас архинд мөнгөө үрэхээс өөр юу хийх билээ. Эдэнд хатуу ширүүн үг хэлж болохгүй. Жаахан эвгүй харьцвал барьж аваад зодно. Хог түрдэг хоёр тракторыг минь эвдэнэ. Байхгүй хойгуур түлшийг нь асгаад ус хийж орхино. Хог түүдэг гэж хэлүүлэх их дургүй. Тэгж хэлвэл уурлаад яаж ч мэднэ гэж Улаан чулуутын хогийн цэгийн талбайн инженер хэлж байлаа. Дэлгүүр, цайны газрын хог асгахаар тэд ёстой л гэдэс гарч авдаг гэж байлаа.
Гэхдээ бүгд хогоор хооллодог гэвэл үгүй. Төмөр, өнгөт металл цуглуулдаг хэсэг нь ашиг орлого сайтай болохоор ойр орчмын айлуудад хоол захиалж хийлгэж иддэг юм билээ.

УДАХГҮЙ ШИНЭ ХҮНТЭЙ БОЛНО
Хог асгадаг цэгийн хойд зах, уулын энгэрт нэлээд хэдэн урц байна. Эдгээр айлууд хөршийн холбоо сайтай болохоор дундаа нэг галтай. Олон жил нэг дор хог түүгээд хамтдаа байдаг болохоор хоорондоо гэрлэдэг аж. Тэр бүрт нэг урц нэмэгдэнэ. Урц босгож болох юм болгоныг ашиглан оромжоо босгожээ.
Мөн хойд жалганд мод, цаасан хайрцагаар босгосон жижигхэн оромжнууд харагдана. Ажлын цаг болохоор ихэнх оромжууд эзгүй. Ингэж явтал нэг оромжноос нэлээд том гэдэстэй жирэмсэн эмэгтэй гарч ирлээ. Сүрэн гэж өөрийгөө танилцууллаад төрөх дөхсөн болохоор ажилдаа гарч чадахгүй болсон гэж байлаа.

-Хэзээ төрөх вэ?
-12 сар гаргаад төрнө.

-Эмчид үзүүлсэн үү. Төрөх бэлтгэлээ хийсэн үү?
-Гэрээ сайн дулаалж байгаад эндээ төрнө дөө. Гайгүй байх гэж бодож байна. Нөхрийн маань бие муу байгаа болохоор хэцүү байна.

-Нөхөр чинь яасан юм бэ. Эмчид үзүүлсэн үү?
-Согтуу байхдаа хүнтэй зодолдоод хутгалуулсан юм. Гэмтлийн эмнэлэгт хэвтээд нэг бөөрөө авахуулсан. Хагалгаа хийлгээд дөрөвхөн хонуулаад мөнгө нэхээд байхаар нь гаргачихсан. Одоо өдөр шөнөгүй халуураад хэвтэж байна.

-Ингэж байгаад бие нь муудаад үхвэл яана?
-Арай ч үхэхгүй байлгүй.
Энэ айлын оромж гэж нар сар гэрэлтсэн босч суух зай муутай нялх хүүхэд бүү хэл том хүн ч тогтож суухад бэрх юм билээ. Зарим нэг овсгоотой нь газар нүхлэн зоорь шиг ухаж доторлоод арай тухтай өвөлждөг болжээ. Энэ хүмүүст тохи тух, сайхан муухай хамаагүй зөвхөн өдрийн хоолтой, хөлдөөд үхчихгүй байх гэсэн бодол толгойд нь эргэнэ.

ХОГ ТҮҮДЭГ Ч САЙН СУРДАГ
Улаан чулуутын хогийн цэг Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд харъяалагддаг. Хорооны Цагдаагийн хэсгийнхэн хог түүдэг хүмүүсийг бүртгэж байнга тоолж хяналт тавьдаг байна. Тэгэхгүй бол архидан согтуураад нэгийгээ хөнөөчихөж магадгүй гэнэ. Тус хорооны Цагдаагийн хэегийн төлөөлөгч, цагдаа хоёр зүгээр нэг хяналт тавиад тоолоод суугаад байлгүй хүүхдүүдийнх нь ирээдүйд хэрэгтэй зүйлийг хийж байгаа аж. Хог түүдэг хүүхдүүдтэй уулзаж ярилцаад уншиж бичих сонирхолтой хүүхдүүдэд хичээл зааж эхэлжээ. Өдөр бүр оройн есөн цагаас хүүхдүүдэд бичиг үсэг заадаг. Бүгдээрээ сайн сурч байгаа. Зарим нь бүр уншиж сурчихаад өөрийн уншсан зүйлээ ярьж өгдөг болсон гэж хэсгийн цагдаа Х.Батдорж ярьсан юм. Мөн тэднийг ганц цагдаа гэгээрүүлдэггүй.
Энд тэндэхийн христийн сүмийнхэн ирж хувцас тараан элдэв сургаал, уншлага уншиж өгдөг. Хөгшин залуу гэлтгүй шашиныханд итгэж үгэнд нь оромтгой байдаг гэж байсан юм.

Бэлтгэсэн. Ц.УРГАМАЛ Н.ГАН-ЯЛАЛТ
(өнөөдрийн монгол 2005-10-31 126)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button