Анхны медалийг үшүгийн тамирчид авлаа

Монголын багийн 101 тамирчин Хонг Конгын дараа цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ. Макао 2005 наадмын тугчийн үүргийг шинэхэн гавъяат тамирчин О.Гүндэгмаа гүйцэтгэлээ. Манай багийн зохион байгуулах хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогт, багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Арвин нар ажиллаж байна. Тамирчдын жагсаал зохион байгуулагч Макаогийн багаар өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд зүүн бүсийн бүх орнууд оролцсон бол хоёр Солонгос солонгосын хойгийн далбаан дор хамтран жагссан юм. Солонгосын баг тамирчид урьд нь олимпийн болон тивийн наадмын нээлтийн ёслолд нэгдэн жагсаж байсан билээ. Тамирчдын жагсаал дууссаны дараа Зүүн Азийн наадмын болон БНХАУ, Макаогийн төрийн далбааг мандууллаа.
Наадмыг нээж Зүүн Азийн наадмын нийгэмлэгийн Ерөнхийлөгч ноён Эдди Лаам Ва Иенг, IҮ наадмыг зохион байгуулах хорооны дарга ноён Мануэл Силверио нар үг хэллээ.
Аливаа наадмын нээлтийн ёслолын хамгийн сэтгэл догдлуулсан мөч болох наадмын бамбар асаах ёслол эхлэхэд Зүүн Азийн наадмын галыг гурван тамирчин буухиалан залсаар цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ. Наадмын галыг үшүгийн од Хан Жин хүлээн авч өргөгч цамхагаар цэнгэлдэх хүрээлэнгийн дээр байрлах бамбарт очиж асаалаа. Ийнхүү Макаогийн тэнгэрт 9 хоногийн турш бадамлах наадмын гал ёслол төгөлдөр ассан юм.
Наадамд оролцогч шүүгчид, тамирчдын төлөөлөгчид шударга өрсөлдөхөө андгайлсны дараа Сингапурын дуучин эмэгтэй Стефание Сан ая дуугаа өргөснөөр наадмын нээлтийн ёслолын албан ёсны хэсэг өндөрлөж Зүүн Азийн гэрэл- Макаогийн хөгжмийн яруу найраг сэдэвт таван хэсгээс бүрдсэн шоу тоглолт явагдсанаар нээлтийн ажиллагаа дууссан.
Харин наадмын эхний өдөр луут завь, хөлбөмбөг, сагсан бөмбөг үшүгийн төрлийн эхний тоглолтууд явагдлаа. Үшүгийн баг тулааны төрөлд тоглож Монголын багийн тэмцээний салхийг хагалав. Тэд тулааны төрөлд Хятад, Тайванийн багт ялагдсан ч хоёр дахь өдрөө амжилттай оролцож 65кг-ийн жинд М.Батжаргал, 56кг ийн жинд И.Саруул-Од, эмэгтэйчүүдийн 48 кгийн жинд Д.Мөнхтуяа нар хүрэл медаль хүртлээ гэж манай тусгай сурвалжлагч Б.Ганчимэг Макаогоос мэдээллээ.
Наадмын мөн өдөр софт теннисний багийн тэмцээн эхэллээ. Тэмцээнд БНХАУ, Монгол, БНСУ, Япон, Тайваны таван баг оролцож байгаа юм. Манай теннисчид эхний тойрогтоо БНХАУ-ын багтай тоглохоор сугалаа таарсан юм. Эмэгтэй баг 03, эрэгтэй баг 12 харьцаатай хожигдсон. Хэрэв ялсан бол дараагийн тойрогт Японы багтай тоглох байлаа. Тэмцээний хагас шигшээд БНХАУ-Япон, БНСУ-Тайваны багууд тоглоно. Софт теннисний ганцаарчилсан тэмцээн маргааш эхэлнэ.
Харин манай сагсан бөмбөгчид эхний тоглолтод БНСУ-ын багтай тааран 8657 харьцаагаар хожигдсон байна. Тэд өнөөдөр Хонгконгийн багтай хүч үзнэ. Мөн манай теннисчид болон Бээжинд бэлтгэлээ хийсэн боулингийн тамирчдын тоглолт өнөөдөр эхэлнэ.
Зүүн Азийн наадмыг 12 алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар БНХАУ-ын тамирчид тэргүүлж байгаа юм. Тэдний араас зохион байгуулагч орны тамирчид дөрвөн алт, зургаа мөнгө, гурван хүрлээр удаалж явна. Харин Монголын баг гурван хүрэл медалиар есөн орноос зургадугаар байрт бичигджээ.

Б.БАДМАА
(өдрийн сонин 2005-10-31 261)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button