Ц.Нямдорж Би вакцины үйлдвэртэй болгоно

Сайдын мэдээлэлд дурьдснаар манай улс 29.7 сая малыг 224 мянган малчин өвөлжүүлэх гэнэ. Өнгөрдөг зун нийт нутгийн 70 орчим хувь нь гантай байсан боловч намрын орсон бороо газрын гарцанд сайнаар нөлөөлж гантай газрын хувь буурч 40 болжээ. 1999-2002 онуудад болсон ган зуданд олон айл амжиргаанаасаа салж малгүй болсон гашуун сургамж дээр тулгуурлан өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх нийтийн анхаарлын төвд байлгаж, бэлтгэл ажлыг үүнд чиглүүлж ирсэн тухайгаа ХХААЯ мэдээлж байна. Ирэх өвөл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Баянхутаг, Галшар, Дархан сумдад зургаан аймгийн 306.2 мянган малыг, Дундговь аймгаас Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Эрдэнэсант сумын нутагт 130.0 мянган бог мал, Заамар, Цээл, Жаргалант, Угтаалцайдам сумдын нутагт 18 мянган адууг тус тус отроор өвөлжүүлэх гэрээ хийгдээд байгаа аж. Орон нутагт хадлан тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор төслүүдийн хөрөнгөөр жижиг оврын трактор 100 шахамыг дагалдах иж бүрдлийн хамт импортлон хөнгөлттэй нөхцөлөөр малчид болон иргэд аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Усжуулахад зориулж улсын төсвөөс 600 сая төгрөг зарж 14 аймгийн 60 сумын 190-ээд худгийг сэргээн засварлаж, найман аймгийн 21 суманд 29 худгийг шинээр гаргасан байна. Энэ бүгд инженерийн хийцтэй худаг аж. Энэ жилийн бэлтгэсэн хадлан нийтдээ энэ сарын 1-ний байдлаар 738.9 мянган тн өвс, 18.5 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Өвөл ямар болох талаар товчхон танилцуулхад 10-11 дүгээр сард төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хойд хэсгээр, арванхоёрдугаар сард баруун ба зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, ирэх оны эхний хоёр сард төвийн зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байхаас гадна ихэнх нутгаар 2005 оны 11-12 дугаар сард , 2006 оны 2-3 дугаар сард ахиу цас орох төлөвтэй байгаа аж. Газар тариалангийн талаар товч танилцуулахад 2005 онд улсын хэмжээгээр 159 мянган га талбайд үр тариа, 9.6 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 11.7 мянган га-д тосны ургамал тариалсан аж. Энэ жил 113 мянган тонн үр тариа, 141.4 мянган тн төмс хүнсний ногоо хураан авна гэсэн урьдчилсан дүн гарсан ч хураалтын үеийн алдагдал их байгаагаас ургац багасаж магадгүй байна. Уриншийн боловсруулалт 133.4 хувь байгаа гэнэ. Ургац муу байгаагаас гурилын хомсдол хоёроос наймдугаар саруудад бий болж болзошгүй байгаа учир хандивлагч орнуудаас үрийн будаа хөнгөлөлттэй үнээр авах асуудлыг УИХ, Засгийн газар холбогдох газарт нь эртхэнээс тавьж байхад гэмгүй гэлээ. Цаг үеийн ажил товчхондоо ийм байгаа бөгөөд доорхи гол асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулан УИХ, Засгийн газарт оруулах саналтай байна гээд үүнд, хадлан муу, үр тарианы ургац тааруу, гантай байгаагаас мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир улсын нөөцийн өвс, тэжээлийг нэмэгдүүлэх байршлыг зуншлага өвөлжилтийн байдалтай нь холбон өөрчлөх, импортоор авах хүнсний болон үрийн зориулалттай буудай дотоодын махны үйлдвэрүүдийн бэлтгэсэн махыг НӨАТ- аас чөлөөлөх эрх зүйн нөхцөлийг бий болгоход УИХ-аас дэмжлэг үзүүлэх, мөн элдэв гоц халдварт өвчний вакцин зэрэг тусгагдаагүй төсвүүд хүндрэл учруулдаг зэргийг гишүүд анхаарч төсөвтөө тусгахыг зөвлөв. Ер нь вакцин өөрсдөө үйлдвэрлэдэг болмоор байна гэж сайд хэлээд боловсон хүчин болон техник, технологийн талаасаа энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа бөгөөд гагцхүү хөрөнгө мөнгө л дутагдалтай байдаг гэж хэллээ.
Сайдын мэдээлэл хийсний дараа гишүүд олон асуулт тавилаа. Ихэнх гишүүний тойрог хөдөө орон нутаг байдаг учраас аргагүй биз.
З.Энхболд
-Жижиг оврын трактор яаж авдаг юм бэ? Гадаадаас техник, технолог аваад л байх юм, түүний оронд үйлдвэр авчихаж болохгүй юу?
-Манайх аймгуудад хуваарилаад аймаг нь цааш хуваарилдаг. Усалгааны системийн үйлдвэрийг цааш нь судлая.
О.Энхсайхан
-Малжуулах төсөл юу болж байгаа вэ? Би тойргийнхоо сум болгонд дөч дөчин үхэр өгч байгаа. Үүнд тусламж дэмжлэг болох арга байна уу? Мөн Могойт голын уурхайн нүүрс их чанартай, түүнийг нүүрсний цахилгаан станцад ашиглах боломж байна уу?
-Малын хувьд энэ жилдээ ямар ч арга байхгүй. Харин Могойт голын уурхайн нүүрсээр тэр хавьд нь дунд чадлын нүүрсний цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байгаа.
(Ер нь гишүүдийн гол сонирхож байсан зүйл бол малчдын гэрэлтүүлэг, нарны зай, жижиг оврын трактор, усжуулагч гэх мэт хөдөөгийн ард иргэдийн амин хэрэгцээт зүйлсийг асууж байлаа)
Н.Энхболд
-Усжуулахын системүүдийг засах болж байна уу? Жижиг трактор хэзээ ирэх вэ?
-Санхүүжилт нь шийдэгдэж байгаа. Мөн тракторыг ирэх оны тавдугаар сараас оруулж ирээд лизингээр худалдаална
УИХ-ын дарга Ц.Нямдорж
-Вакцины үйлдвэр оруулж ирвэл вакцин үйлдвэрлээгүй үедээ өөр эм тан ч юм уу, вакцинаас өөр юм хийгээд байх боломж бий юү?
-Өөр юм үйлдвэрлэх боломжтой юм билээ. Харин ч ашигтай байхаар мэдээлэл бидэнд байна гэхэд Ц.Нямдорж Юуны төлөө энэ улсын төсвийг барьж байгаа билээ. Нэг вакцины үйлдвэртэй болгоно оо гэж УИХ-ын даргын суудал дээрээс мэдэгдэв. Төр, засгийнхны дээрхи ярианаас ямар ч байсан хэдэн малчид маань дахиж аль наймдугаар сард мал нь шүлхийтэж үхээд, өөрсдөө аравдугаар сард, зуны гэрийнхээ хаяанд навсайтал сууж байхгүй болох нь шиг байна.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-10-31 261)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button