Хэвлэлийг шинэ төвөөс борлуулна

Энэ талаар тус газрын захирал Жа.Баяржаргалаас тодрууллаа.
-Энэ явдалд хэвлэлийн биржийн хуучин удирдлагууд нэлээд гомдоллож, хэл амтай байгаа гэсэн?
-Манай үйл ажиллагааг сонирхсон газруудад буруу ухуулга хийхээс эхлээд багагүй үймүүлж байгаа шүү. Гэхдээ гэрээ хийж байгаа, хийх хэвлэл мэдээллийн байгуулагын борлуулалтын менежерүүдэд зөв тайлбарлаж ойлгуулаад байгаа.
-Бүр заналхийлсэн гэсэн шүү дээ?
-Энэ талаар юм яримааргүй байна. Ер нь хуучин бирж хаагдаж байгаа юм биш. Зах зээлийн өрсөлдөөнийхөө хуулиар л явж байна шүү дээ.
-Энэ төвийн онцлогоос танилцуулахгүй юу?
-Алтаргана гэдэг нэртэй. Энэ ургамал шиг монгол орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа өргөжин түгээнэ гэж ингэж нэрлэсэн. Өргөн тархацыг бэлгэдэж. Засгийн газрын ордны хойд талын арктай байрны дунд шинээр баригдсан долоон давхар шар байрны нэгдүгээр давхарт байрлаж байгаа. Тэнд ажиллах хүмүүсийн эрүүл ахуйн шаардлага,тохь тухыг бүрэн хангасан. Мэргэжлийн хяналтын байгууллага, дүүргийн холбогдох хяналтын байгууллагуудын хяналт дор үйл ажиллагаа явуулна. Бүр хоногийн 24 цагт хамгаалалтын албаныхан ажиллана. Дохиолол хамгаалалтын систем ч байрлуулсан. Хуучин дандаа сонин зарж байсан бол одоо сэтгүүлийн редакциуд бас ирж ажиллана. Монголын сонины холбоо, Голден ийгл хаус компаниас бирж байгуулж, тус компанийн байранд өнөөдөр нээлтээ хийнэ.
-Гол нь хүмүүс түрээслэхдээ хуучин биржийн үнээс их байж магадгүй гэсэн хандлага байх шиг санагдсан?
-Ер нь зай талбайнаасаа шалтгаалж үнээ төлнө л дөө. Одоогоор арав гаруй сонин, дөврөн сэтгүүлийн редакци гэрээ хийгээд байгаа. Боломжийн үнэтэй гэж, хүлээн зөвшөөрч сэтгэлд ханамжтайгаар хамтран ажиллахаа батлаад явсан.

Б.ХАШ
(өдрийн сонин 2005-10-31 261)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button