О.Магнай Бусад авилгачид Х.Баатарын хэргийн дуулианаар зүгээр өнгөрөх ёсгүй

Авилгатай холбоотой хэргээр ГЕГ-ын даргыг баривчилсантай холбогдуулан Эрүүл нийгэм-Иргэний хөдөнгөөний ерөнхий зохицуулагч О.Магнайтай өчигдөр уулзлаа.

-Болж буй хэрэг явдлын талаар та бүхэн санал бодлоо хэлнэ үү? Мөн энэ хэрэгтэй холбоотой шинэ мэдээлэл та бүхэнд ирж байгаа гэсэн?
-ГЕГ-ын даргыг баривчилсан нь нэг өнцөгөөс харахад сайшаалтай хэрэг. Учир нь тэрээр Монголын авилгын нэг том төлөөлөгч яах аргагүй мөн. Тийм ч учраас манай хөдөлгөөн өнгөрсөн өвөл, хаврын тэмцлүүдээрээ Х.Баатарт хариуцлага тооцохыг шаардаж байсныг олон түмэн мэднэ. Гэхдээ хариуцлага тооцно гэдэг тодорхой ойлголт байх ёстой. Хариуцлага тооцно гэдэг тухайн хүнийг албан тушаалаас огцруулах юмуу эсвэл шүүхээс ял өгөхдөө бус, ингэх нь авилгын гэмт хэргийн хангалттай хариуцлага биш. Гол нь авилгаар авсан тэр хөрөнгийг төр, засаг, буцаан авч үүнийг нь татвараа өгч буй олон нийт шаардах нь гол механизм юм. Ийм байх ёстой. Манай хөдөлгөөн болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Хэдийгээр бидэнд ирж буй зарим мэдээллээр Х.Баатартай холбоотой үйл явдал МАХН доторхи албан тушаалын тэмцэл гэж ойлгогдож байгаа боловч авилгачдад хариуцлага тооцсоноор тэмцлийн эцсийн үр дүн гарч ингэснээр ард түмэн хождог учир бид болж буй үйл явдлыг халуунаар дэмжиж байна.

-Та бүхэнд байгаа болон ирж буй мэдээллээр Х.Баатартай холбоотой авилгын энэ үйл явдал цааш хэрхэн өрнөх янзтай байна вэ?
-Түрүү хэлснээр Х.Баатар бол яах аргагүй авилгач хүн. Тэр хүн өөрийн зүүж яваа зангиагаа ямар мөнгөөр, ямар үнээр авсанаа тайлбарлаж чадахгүй хүн. Гэхдээ тэр Монголд ганцаараа авилгач гэвэл бас үгүй. Өнөөдөр зам барихтай холбоотой аливаа тендер Автозамын газрын дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Р.Будтай, Улаанбаатар хот дахь газар олголтын асуудал нийслэлийн удирдлагуудтай холбоотой явж ирсэн бөгөөд энэ бүхэн Х.Баатарын хэргийн дуулианаар зүгээр өнгөрөх ёсгүй. Цаашлаад авилга гэдэг маань өөрөө их, бага сүлжээтэй, түүний зангилаа бүрт байгаа түшмэдүүдтэй холбоотой байдаг тул тэдэнд мөн бүгдэд нь хариуцлага тооцолгүй өнгөрч болохгүй, ингэж байж авилгын эсрэг тэмцэл бодит үр дүнд хүрнэ. Бидэнд ирж буй мэдээллээр удахгүй шинээр батлах гэж байгаа Авилгын эсрэг хуулиар бий болох гэж буй Авилгатай тэмцэх бие даасан байгууллагад төрийн тэргүүнээсээ аваад янз бүрийн хөдөлгөөн гэх мэт зүйлийг зохиомлоор бий болгож өөрийн төлөөллийн хүнээ оруулж, хяналтаа тогтоох гэж байгаа нь энэ хэрэг явдалтай бас нэг талаар холбоотой гэж байна.

-Тодруулбал үүнийг Х.Баатарын хэрэг дээр дөрөөлөн төрийн өндөрлөгийн зарим хүн хийсэн гэж үзэж болох нь ээ
-Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч аль нэг нам, хүчин, эвслээс хараат бусаар ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй боловч хууль, цагдаа дахь өөрийн нөлөөллийн хүмүүсээр хуучин байсан намынхаа эсрэг хүртэл үйл ажиллагааг явуулж байгааг үгүйсгэхгүй. Энэ бол тус нам тун удахгүй задрахын бодит дохио.

-Х.Баатарын хэрэгт УИХ-ын зарим гишүүний нэр холбогдож гараад байгаа. Нийслэлд барьж эхлэх гэж буй замын материалыг гаалиар татваргүй оруулсан гэж Д.Идэвхтэн, Ч.Улаан нарын нэр ч холбогдож гараад байгаа нь үнэн үү?
-Ч.Улаан Ерөнхий сайд нь болно уу, хэн нь болно бидэнд ямар ч ялгаа байхгүй. Манай улстөрчдийн ихэнх нь авилгач болчихоод байгаа нь үнэн. Наад захаасаа гарч ирж илэрлээ. Төрийн өндөрлөгт байгаа нөхдүүд аль нэг нам гэлгүйгээр хэн нь ч тэр том бага авилгын хэрэгт ямар нэг хэмжээгээр холбогдсон байдаг. Бидэнд ирсэн мэдээллээр барих гэж буй замын материалыг татвараас ямар нэг үндэслэлээр чөлөөлөгдсөн асуудал байгаа. Холбогдсон нэр ч байгаа, гол нь хариуцлага тооцох л ёстойг дахин хэлье.

Ярилцсан Б.Болд
(өдрийн сонин 2005-11-01 262)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button