Гаалийн талаар албан ёсны мэдээлэл аваагүй байна

Ц.Элбэгдорж өчигдөр энэ уулзалтынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг уулзалтад долоон Засгийн газрын тэргүүн, нэг тэргүүн дэд ерөнхийлөгч, нэг шадар сайд, нэг гадаад хэргийн сайд оролцсон аж. Казахстан, БНХАУ, Тажик, Киргиз, ОХУ, Узбекстан, ШХАБ-ын гишүүн орон бөгөөд Ерөнхий сайд нар нь уг хуралд оролцжээ. Харин ажиглагчийн статустай Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улс оролцсон байна. Энэ удаагийн уулзалтаар ШХАБ-ын өнгөрсөн жилийн уулзалтаас хойш хийсэн ажлаа дүгнэж, шинээр хийх ажлаа ярилцсан байна. Мөн бизнесийн зөвлөл, хөгжлийн сан, банкуудын холбоо зэргийг байгуулж, гамшиг тохиолдсон үед харилцан туслах гэрээнд гарын үсэг зурцгаажээ. Түүнчлэн ирэх 2006 оны төсөв болон хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан байна. Уг уулзалтын үеэр Ерөнхий сайд бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар үг хэлж, Монголын талаар мэдээлэл хийжээ. Нефтийн үнийн өсөлт болон түүний үзүүлж буй эдийн засгийн нөлөөг танилцуулсан аж. Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцогчдыг хүлээн авч уулзан өөрийн орны байр сууриа илэрхийлж, энэ байгууллагын талаар ярилцжээ.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ОХУ-ын Засгийн газрын дарга М.Е.Фрадковтой уулзалт хэлэлцээр хийсэн байна. ОХУ-ын хөрөнгө оруулалтыг авах, Монголд хийн хоолой татах, Монгол Хятадыг холбосон эрчим хүчний сүп-жээ байгуулах зэрэг асуудлыг ярилцжээ. Мөн хамтарсан үйлдвэрүүдийн талаар ярилцаж цаашид Монросцветмет, УБТЗ-ыг Эрдэнэт-тэй адил аль аль талдаа ногдол ашиг өгдөг хамтарсан компани оолгох талаар санал солилцсон байна. Түүнчлэн ОХУ, Хятад, Монгол гурван орны тээврийн хэрэгслийн хэлэлцээрийг шинэчлэх, визийг чөлөөлөх зэрэг асуудлыг хөнджээ. Ирантай нефтийн тал дээр хамтран ажиллах, боловсон хүчин сургах талаар ярилцсан бол Казахстантай манайхаас авсан зэсийн баяжмалд төлөх өрийн асуудлыг хэрхэн барагдуулах асуудлаар ярилцжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар болон тус улсаас авах 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлаар ярилцсан байна.
ШХАБ-ын уулзалтад Ерөнхий сайдын хамт оролцсон Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү нэлээд олз омогтой иржээ. Тэрээр ОХУ-аас нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүнии үнийг тогтвортой байлгах, олон шат дамжлага хийлгүйгээр шууд нийлүүлж байх зэрэг нааштай яриа хэлцэл хийсэн аж. Мөн 1949 оны УБТЗ-ын гэрээг шинэчлэн өөрчлөх, Монголын нутаг дээгүүр дамжин өнгөрч буй транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг 20 хувиар бууруулсан байна. Энэ нь манайд орж ирэх мөнгө 20 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ нефть, мод, төмөр зэрэгт үйлчлэх юм байна. Монгол дээгүүр нэвтрэх агаарын нэг гарцыг нэмэгдүулэх асуудлыг ОХУ тавихад тэд шинэ гарц нээхийг дэмжсэн аж. Уг асуудлаар удахгүй Хятадын талтай уулзаж ярилцах гэнэ.
Хэрвээ дахин шинэ гарц нээвэл манай дээгүүр өнгөрөх онгоцны тоо олширч, тэр хэмжээгээр улсын төсөвт орох мөнгө нэмэгдэх аж.
Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүүгийн хувьд хамгийн гол асуудал нь баруун бүсэд нийлүүлэх эрчим хүчний гэрээ байж. Баруун гурван аймагт эрчим хүч нийлүүлж байсан компанийн гэрээ энэ жил дуусч ирэх жилд шинэ компанитай гэрээ байгуулах аж. Гэрээлэгч өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор шинэ гэрээний нөхцөл яригджээ. Манай талаас нэг кВ/цаг цахилгаан эрчим хүчинд төлж буй 3.5 центийг буулгах санал тавихад Оросын талаас 3.3 цент дээр буулгах хариугөгсөн аж. Мөн Оросын талаас цахилгааны төлбөрийг урьдчилж авах асуудал яригдсан байна. Т.Очирхүү сайд тэдний энэ саналыг өшөө буулгах бодолтой байгаагаа хэлж, энэ сарын дундуур тэд өөрийн саналтайгаа Монголд ирж гэрээ хэлцэл үргэлжилнэ гэж бэйлаа.
Мэдээллийн дараа Ерөнхий сайдаас сэтгүүлчид сонирхсон зүйлээ асуув. Тэдний гол асуулт Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатартай холбоотой байсан.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж -Гаальтай холбоотой асуудлаар албан ёсоор мэдээлэл аваагүй байна. Албан ёсны мэдээлэл орж ирэхлээр ямар түвшинд юу болсныг тодруулж үзье гэж бодож байна. Авилгалтай тэмцэх тэмцэл манай нийгэмд нийтээр хийгдэж буй ажил. УИХ-аас НҮБ-ын авилгалын эсрэг конвенцид нэгдэн орох асуудлыг баталсан. Үүнтэй холбоотойгоор 20 гаруй хуульд өөрчлөлт орно. Би Ерөнхий сайд. Цагдаагийн дарга, ерөнхий прокурор, мөрдөн байцаагч биш. Засгийн газрын үүрэг бол авилгалтай тэмцэх улс төрийн зоримог, шийдмэг байдалтай байгаагаа бид олон удаа илэрхийлсэн. Энэ асуудлыг арилгахын тулд бүгдээрээ хамтран тэмцье, тодорхой алхам хийе гэж хэлсэн. Хуулийн хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа, хууль ёсны хүрээнд явагдаж байгаа ажлыг дэмжин ажиллана. Хууль ёсыг завхруулах чиглэлд ажиллаж байгаа ажлыг шийдвэртэй арга хэмжээ авч зогсоох чиглэлд ажиллана. Энэ бол миний тодорхой байр суурь.
-ТЕГ-ын даргыг ажлаас өөрчлөх тухай яриа гарснаас энэ үйл явц өрнөсөн гэдэг үнэн үү. Хууль зүйн сайдын асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Билэгтийн талаар тиим яриа ер байхгүй. Ор үндэегуй зүйл. Ажлаа хийгээд явж байгаа хүнийг ажлэас нь өөрчлөнө гээд яриад явдаг асуудал байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуудлыг хурдан шийдэх, хүнээ оруулж ирэхийг Шадар сайд болон МАХН-ын дарга М.Энхболдтой ярилцсан.

М.БААТАР
(өдрийн сонин 2005-11-01 262)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button