Манайхан тав дахь хүрэл медалиа авлаа

Тэднээс сагсан бөмбөгийн тамирчид тоглолтынхоо гуравдугаар үеийг найман онооны зөрүүтэй хожиж явсан ч төгсгөлөө муу хийснээр хоёр дахь ялагдлаа хүлээлээ. Уг нь манай тамирчдын хожих хамгийн магадлал бүхий баг нь Хонгконгчууд байсан. Гэвч манайхан тоглолтыг 6675-ын харьцаагаар ялагдан дуусгав. Өнөөдөр Монголын сагсчдыг Макаогийн баг хүлээж байна. Мөн өчигдрийн тэмцээнд хамгийн их найдвар тавьж байсан хүндийн өргөлтийн хоёр тамирчин хомоол хамлаа. Тэднээс эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд оролцсон П.Ганболд огцом өргөлтөөр 110 кг-ийг өргөж, 140 кг-ийг түлхснээр нийлбэр дүнгээр 250 кг-ийн амжилтаар жиндээ дөрөвдүгээр байрт оржээ. Энэ жинд БНХАУ-ын Чэн Чу Фу 326 кг-ийн амжилтаар тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жингийн тэмцээнд оролцсон манай туйванч огцом өргөлтөөр 58 кг, түлхэлттэй өргөлтөөр 70 кг-ийг өргөж нийлбэр дүнгээр 128 кг ийн амжилтаар тавдугаар байр эзэлж медалиас мултарлаа. Гэвч улсынхаа дээд амжилтыг 58 дахь удаагаа шинэчлээд явсан ОУХМ Н.Баярмаа 58 кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангажээ.
Тэрбээр гурван оролдлогоороо огцом өргөлтөд 62 кг, түлхэлттэй өргөлтөөр 75 кг-ийг захиалсан боловч дийлсэнгүй. Энэ жинд түрүүлсэн БНХАУ-ын туйванч бүсгүй нийлбэр дүнгээр 218 кг-ийн амжилт үзүүлсэн байна. Сонирхуулахад, Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д. Арвин боулингийн ганцаарчилсан төрлийн аваргуудын шагналыг гардуулжээ.
Зүүн Азийн тоглолтын дөрөв дэх өдөр буюу өнөөдрийн тэмцээнд манай софт теннисийн тамирчид ганчаарчилсан төрөлд өрсөлдөнө.

Б.БАДМАА
(өдрийн сонин 2005-11-01 262)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button