Cэтгүүлчид жолооч болж чадсан ч, сэтгүүлч болох нь жолооч нарт хамгийн хэцүү бай

Учир нь тэдгээр мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид буюу сэтгүүлчид авто замаар аялан, эх орныхоо нэгээхэн хэсгээр зорчихдоо мэргэжлийнхээ ажлыг орхиогүй. Энэ талаар болон орон нутгийн сонин хачин, зорьж зочилсон газруудын мэдээ мэдээллийг өгүүлсэн Өдрийн сонин-ы тусгай сурвалжлагч С.Энхтуулын сурвалжлагуудыг эрхэм уншигч та дараагийн дугаараас унших болно.
Тийнхүү сэтгүүлчид аялсан замын сонингоо уудалж, нийслэлд дөнгөж ирэнгүүтээ л өчигдөр 12 цагт мэдээлэл хийв. Анх удаа авто тэмцээний зохион байгуулалтаар онцгой сонин газруудыг сурвалжлахаар зорьсон энэ аялалын талаар сэтгүүлчид нь их л сонирхсон. Замд зохиогдсон тэмцээн уралдаануудын нэг нь, магадгүй хамгийн сонирхолтой нь сэтгүүлч, жолооч нар мэргэжлээ сольсон нь байж. Сэтгүүлчид эхэндээ нэлээд тулгамдсан ч гурав, дөрөв дэх өдрөөс өөрийнхөө багийн тамирчнаас дутахгүй уран чадвартай жолоодож эхэлсэн гэж зохион байгуулагчид бахархсан. Харин жолоочид сэтгүүлчийн хөдөлмөр маш хүнд юм, хичнээн хичээгээд сурья гэсэн ч багагүй цаг зарах хэрэгтэйг ойлгосон гэхчилэн хуучилж байна.
Уг нь Батхүлэг-Сэтгүүлчид 2005 авто аялал 2010 км зам туулах төлөвлөгөөтэй байсан. Замдаа Айвенхоу Майнез компанийн сууринд нэг хоног сурвалжлага хийх ёстой байсан бол хугацааг дахиад нэг өдөр сунгаснаас эхлээд хугацаа алдсанаас болж, туулах замынхаа 1996 км-ыг баржээ. Тэд энэ хугацаанд майханд ч шөнийг өнгөрүүлж. Сэтгүүлч, долоон тамирчин, зохион байгуулагчид нийлээд 38-уулаа бас нэг шөнө машиндаа ч хоножээ. Бусад өдрүүдэд нь жуулчны бааз, зочид буудалд байрлан аялсан гэнэ.
Бүх л замын туршид тамирчид, сэтгүүлчдийн хамгийн их хүлээж байсан зүйл нь тэмцээний эцсийн дүн гарах мөч байсан нь дамжиггүй. Тэмцээнд долоон баг оролцсон. Хэвлэлийн хүрээлэнгийн Чимиддондог болон залуу тамирчин Чинзориг нарын Шонхор баг нэгдүгээр байр эзэлж нэг сая төгрөгийн эзэн болов. Зууны мэдээ сонины гэрэл зурагчин Баттулга, спортын мастер С.Эрдэнэчулуун нар хоёрдугаар байрт шалгарч 800 мянган төгрөг гардсан. 500 мянган төгрөгийн шагнал бүхий гуравдугаар байрт Монголын үндэсний телевизийн Агааноров сэтгүүлч, спортын мастер Жаргалсайхан нарын МNТҮ баг шалгарчээ.
Аялалыг Боса төв, Ноён сүлд компаниуд бүрэн ивээн тэтгэсэн юм билээ. Харин Бодь даатгал компани сэтгүүлч, тамирчдын амь насыг даатгалдаа хамруулан оролцжээ. Энэ байгууллагуудын ч нэрэмжит тэмцээнүүд аялалын дундуур зохиогдож Боса төв л гэхэд түрүүлсэн баг, сэтгүүлч, тамирчдын бүтэн жилийн хэрэгцээг вино, сүүтэй цайгаараа хангах батламж гардуулсан гэсэн.

(өдрийн сонин 2005-11-01 262)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button