Шарын шашны хутагт хувилгаад тодруулах ёсон ба геополитикийн интервенц

уг чуулганд мөн Ойрад болон Халх Монгол дахь Далай ламын элч төлөөлөгч болох Манзушри хутагт, Цагаан номын хан нар оролцжээ. Шарын шашны том зүтгэлтэн төдийгүй нэр алдар нь ихэд түгсэн эрдэмтэн лам Зая Бандид Намхайжамц /1599-1662/ Баруун Монголоос мөн залран ирсэн байлаа. Баруун Монголын нөлөө бүхий Баавхан ноёны хүү Намхайжамц нь Төвдийн шарын шашны дацан хийдэд хориод жил шавилан сууж, бурхны номонд нэвтэрхий боловсроод номч мэргэн хэмээгдсэн нэгэн байлаа.

Хаад ноёд дээрхи чуулганд оролцохдоо шарын шашны мяндагтан лам нарын нэгэн адилаар мөн нэг талаар эрх мэдлээ нэмэгдүүлэх, сүр хүчээ тэлэх завшаан хайж байлаа. Уг чуулганд Монголын ноёд Манжийн эсрэг нэгдсэн холбоо байгуулахыг эн тэргүүнээ зорьж байх чухам энэ үед лам нар харин геополитикийн гэж бараг хэлж болохуйц сонирхлоо хэрэгжүүлэх тухай л бодож байв. Манжийн хаад шарын шашинд анхнаасаа л ээлтэй хандаж байсны учир лам нарын хувьд бараг аюултай биш байсан болов уу. Харин ч Халх Монголд шарын шашныг улам хүчтэй дэлгэрүүлэх таатай боломжийг лам нар олж харсан бөгөөд Тарвагатайн нутагт хуралдсан ноёдын чуулган нэгэн сонирхолтой хандлагыг бий болгосон. Тухайлбал даяар монголчууд бүгдээрээ заавал дагаж мөрдөх ёстой цаазын бичгийг хэлэлцэн гаргахаар чармайлт тавьж байсан нь лам нарт тун дөхөмтэй байлаа. Зөвхөн лам нар бичиг номын хүмүүс байсныхаа хувьд уг чуулганы үеэр хууль цаазын бичгийг найруулан бичихэд гол нөлөөг үзүүлж чадсан юм. Бүх монголчууд бултаараа зайлшгүй дагах ёстой цаазын бичиг нь шарын шашны үзэл сургаалыг монголчуудын амьдралд гүн бат оруулж өгөх хамгийн таатай нөхцлийг бий болгосон юм.

Зая Бандид уг чуулганы дараа Засагт ханы заллагаар Халх Монголд морилон саатсан бөгөөд тэрээр Монголын энэ чухал нутагт шарын шашныг дэлгэрүүлэн мандуулах үйлс зогсонги байдалд ороод байсныг дахин сэргээх хүсэл давхар өвөрлөж байв. Далай лам 1614 онд төвдийн эрдэмтэн лам Mайдар хутагтыг шарын шашныг дэлгэрүүл хэмээн Халх Монгол уруу явуулсан байна. Тэрээр Халх Монголд 1634 /1635?/ онд таалал төгсөх хүртлээ тэнд олон жил суужээ.

Зая Бандидыг залран ирэхэд Халх Монголын хамгийн том ноёд болох Түшээт хан, Сэцэн хан нар түүнийг хүлээн авсан. Эдгээр хаадыг их улс гэрийг нэгэнтээ үүсгэн байгуулж асан Чингис хааны /1162-1227/ удмын онцгой нөлөө бүхий хаад хэмээн үздэг байлаа. Иймд эртний монгол хаадын ордон харш сүндэрлэн байсан Хархорумын туурь балгас бүхий нутгийг захиран суусан Түшээт ханы нугун үр л 1640 онд Mайдар хутагтын залгамжлагч болон Халх Монголын шашны тэргүүнээр /?/ өргөмжлөгдсөн нь санамсаргүй явдал байж боломгүй мэт.

Дээр өгүүлсэн түүх улс төрийн далд санаа агуулагдаагүй гэх аргагүй тул зарим нэг тайлбар хийх шаардлагатай юм. Улс төрийн овсгоо сайтай Сэцэн хан бээр Занабазарыг мэндлэхийн өмнө Түшээт ханыд айлчилжээ. Тэрээр айлчлах үедээ хэлсэн нь Тэнгэр язгуурт Чингис хааны алтан ургийн хөвгүүн, бид бүгдийн эзэн болох нэгэн сайн хүү Халхын хан, ван, ноёдын эртний сайн ерөөлийн хүчээр танайд мэндлэх юм байна гэж миний санаанд байнга буух боллоо. Сэцэн ханы зөгнөн хэлсний дараахан буюу 1635 онд Занабазар мэндэлж, гурван наснаасаа тарнийн ном унших болсон гэх агаад тоглохдоо ч хүртэл буян номын газар болох дуган хийдийн /Эрдэнэ Зуу хийд байж магадгүй/ ойролцоох газрыг сонгодог байсан тухай түүхэн шастир бичигт дурдсан байдаг. Түүнд 1638 онд Увш сахил хүртээж, 1640 онд Зая Бандидыг Халх Монголд саатах тэр үед Халх Монголын хамаг ноёдыг цуглуулан тийн гарсан (равжүн)-ы сахил хүртээж, Дамбийжанцан /буюу Лувсандамбийжалцан/ хэмээх сахилын нэрийг хайрлажээ. Гэвч тэрээр судар шастирт Өндөр Гэгээн Занабазар гэдэг нэрээрээ алдаршсан юм. Дээрхи сахил хүртээх ёслолд Халх Монголын хамаг ноёд хүрэлцэн ирсэн нь уг ёслолын ажиллагаа зохион байгуулалттай байсныг харуулж байна. Занабазар 1649 онд Төвд орноо морилж очоод, 1650 онд Банчин ламаас гэцэл сахил хүртсэн бөгөөд мөн тэр үед 5-р Далай лам түүнийг Дарнад-Жавзандамбын хувилгаан дүр болохыг тодруулжээ. Халх Монголын Жавзандамба ингэхэд ер нь чухам хэний хувилгаан дүр байв гэдгийг ойлгоход бэрх хэмээн английн эрдэмтэн Бауден тун зүйтэй үзжээ. Учир нь Жавзандамбын удаахь дүрүүд өөрийгөө Майдар хутагт хэмээсэн нь 4-р Далай ламын Монголд элч төлөөлөгчөө болгон явуулсан 1-р Майдар хутагтын хойд дүр гэж түүнийг таамаглан үздэгтэй илүү дөхүү юм. Гэсэн хэдий ч энэ нь түүхэн баримт сурвалжаар бараг нотлогдоогүй зүйл билээ.

Сэцэн хан, Түшээт хан нар олон ноёдыг урьж Халх Монголын шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө цаанаа ямар бодлыг агуулж байв? Тэд шарын шашны сүсэгтэн нар бараг байгаагүй, гэвч тэдэнд Зая Бандидын нэр нөлөө, шашны сүр хүч магадгүй ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн байх. Урд зүгт Манж гүрэн хүчирхэгжин буйн улмаас халх монголчууд юу хийх шаардлагатай болов? Тэд үндэс угсаа, овог аймгаа нэгтгэх хэрэгтэй байсан, хэдийгээр ханыхаа өмнө ноёд алба хүлээдэг байсан ч ноёд харьцангуй бие даасан байдалтай болсны улмаас тэднийг ингэж нэгтгэнэ гэдэг боломжгүй зүйл байлаа. Харин нэгэн шашнаар зангидан нэгтгэх нь хавьгүй илүү боломжтой байв. Халх монголчуудыг шарын шашнаар холбон нэгтгэхэд Чингис хааны алтан ургийн-хан их улсыг удирдах тавилангаа анхнаас нь зөв ашиглахаас л энэ асуудлын хувь заяа шийдэгдэх байлаа. Чингис хаан монголчуудын хувьд үлгэр дууриал болсон Их Хаан байснаас гадна бурхны номыг дэмжин тэтгэгч, ивээн хамгаалагч хэмээгддэг байсан нь тухайн нөхцөл байдалд дөхөм болох байлаа. Дарнат Жавзандамбын хувилгаан дүрээр ханы хүү тодорсноор Чингисийн удмынхны их улсыг удирдах тавилан хаа нэгтээ ямар нэг аргаар хутагт хувилгаадын дунд орж ирсэн. Жавзандамба хутагтыг ихэс ноёд анхнаасаа л туйлын ихээр дэмжиж хүлээн зөвшөөрсөн юм. Ноёд түүнд албат иргэд, адуу мал өргөж байсан бөгөөд энэ нь Жавзандамба хутагтын хожмын зартай их хөрөнгө сангийн уг үндэс нь болсон юм.

Удо Б. Баркманн
МУИС-ийн Монгол Судлалын Төвийн зочин профессор

Yргэлжлэлийг Улстөрийн сонин-ы дугаар 004-өөс уншина уу

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button