Жигүүр байгуулахыг шаардав

МАХН өчигдөр хурлаар дараастай өнжлөө гэхэд болно. Тус намын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбооны III их хурал Соёлын төв өргөөнд болсон бол намынх нь цагаан ордонд МАХН-ын жигүүр болон намын Удирдах зөвлөл хуралдаж хөл хөдөлгөөн ихтэй байв. Жигүүр болон Удирдах зөвлөлийн хурлуудын нэг гол хэлэлцсэн асуудал нь нам дахь жигүүрийг албан ёсны болгох тухай байлаа.
Олон жилийн настай МАХН-д жигүүр бий болоод нэг жил болж байгаа ч заримдаа Монголын унтаа улс төрийн амьдралд цочироо өгсөөр ирсэн билээ. Энэ утгаараа тус жигүүр нам дотроо гишүүд, дэмжигчид болон нийгэмд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж ардчилал, шударга ёсны төлөө тэмцэлд нэр нүүр олоод байгаа билээ. Ийм байхад харин намынх нь удирдлага жигүүрээ өнөөг хүртэл албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ирсэн. Тэр ч байтугай нам дотор жигүүр фракц байгуулах босгыг бүх гишүүдийн 50+1-ийн саналаар шийдэж байна гэж өнгөрсөн зун хуралдсан намын Их хурлаараа намын дүрмэндээ шинэчлэн оруулж өндөрсгөж өгсөн нь үнэндээ амьдралд биелэгдэхгүй аливаа эвлэлдэн нэгдэх, санал бодлоо хэлэхийг хорьсон шийдвэр болж намын гишүүд нь үүнийг шүүмжпээд байгаа билээ.
Өчигдөр хуралдсан жигүүрийнхэн дээрх өндөр босгыг цуцалж хуучнаар нь болгож жигүүрийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх талаар намын шинэ дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр нарт хандаж энэ талаар намын удирдлагатай уулзахыг жигүүрийн ахлагч Ө.Энхтүвшинд даалгасан байна. Намын удирдлага нь жигүүр байгуулах буюу жигүүр байгуулахтай холбоотой намын дүрмээ өөрчлөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар Ө.Энхтүвшинтэй тохиролцсон бололтой байна. Нөгөө талаар жигүүрийн ахлагч Ө.Энхтүвшин намын дарга нартайгаа уулзах нь ганц жигүүрийн асуудлыг тавихдаа ч бус өнөө хүртэл тодроогүй байгаа нийслэлийн МАХН-ын хорооны даргын асуудлаар мөн ярьж хэлэлцэх зорилготой аж. Учир энэ албан тушаалд Ө.Энхтүвшингийн нэр яригдсаар багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэгэхээр жигүүрийнхэн эцсийн бүлэгтээ намынхаа удирдлага дээрээ хоёр ч асуудалтай орж байгаа аж. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг. Намын удирдлага жигүүрийг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр нөгөө асуудлыг орхигдуулах уу, эсвэл эхнийхийг нь орхиод жигүүрийнхний бас гол хүсэж шаардаж байгаа Нийслэлийн намын хорооны даргад Ө.Энхтүвшинг тавих талаар ярьж тохиролцож болох нь. Энэ талаарх яриа хэлэлцээ дуусаагүй байгаа тул одоогоор мэдээлэлгүй байна.
Ямартай ч энэ долоо хоногт МАХН-ын нийслэлийн намын хорооны даргын асуудал шийдэгдэх аж. Үүнээс өмнө амжиж жигүүрийнхэн асуудлаа тавилаа.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-11-01 262)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button