Нийслэлийн засаг дарга 800 метр зам тавих гэж наяад айлыг ядуурал руу түлхэж байна

Гэвч суурьшсан газраасаа хөдөлж ихээхэн хохирол амсаж байгаа айлуудын хохирлыг бүрэн барагдуулж чадахгүй байгаа тул тэд нүүхээс татгалзжээ.
Гэвч эдгээр айлуудыг зөвшөөрөөгүй байхад дур зоргоороо аашилж тохижож суурьшсан гэр орныг нь гэрэл цахилгаан ч байхгүй Бэлхийн ам, тоосгоны үйлдвэрийн орчимд нутаг заан, албадан газрыг нь сольж, нүүгээгүй айлуудын хашааг хүчээр түрж эхлээд байгаа ажээ. Нийслэлийн газрын албанаас газрыг нь газраар сольж өгч байгаа болохоор газрын үнэ өгөхгүй, хашаа байшин, нүүдлийн зардлыг бодож өгнө гэжээ. Хотын төв, байран суурин болсон газраа хаа холын хотын захын газраар солих, нүүдэл суудал, дахин байшин барих зардал гээд л өчнөөн их хохирлыг үл тоон ная орчим айлыг шууд ядуурал руу чирч оруулсан хэрэг болж байна.

-Болсон явдлыг эхнээс нь товчхон танилцуулахгүй юу?
-Бид Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэд. Манай хэсэг айлуудад 2004 оны 5-р сард, танай байгаа энэ газраар асфальтан зам тавих боллоо.Та нар 14 хоногийн дотор нүү гэсэн бичиг ирсэн. Бид учрыг нь сайн ойлгоогүй, хэн нэг нь ирж учрыг нь гаргаж өгөх байлгүй гээд хүлээгээд байтал таг чиг байсаар нэг жил өнгөрсөн. Бид ч больсон юм байлгүй гээд л хашаа хороогоо янзлах нь янзлаад л байж байтал гэнэтхэн 2005 оны 6-р сарын хорьдоор дахиад л нүү гэсэн бичиг ирлээ. Бид ямар учиртай болохыг нь мэдэх гэж дүүрэг рүүгаа очиж холбогдох хүмүүстэй нь уулзацгаасан.
Тэгтэл засгийн газар, Нийслэлийн газрын албанаас МУИС-ийн гудамжны төгсгөлөөс 32-ын тойрог хүртэл 800 м газар хар зам тавих болсон. Тэр замд танайхан орж байгаа тул даруйхан нүүж Бэлхийн аманд заасан газар буух шаардлагатай гэсэн. Бид нүүдэл суудлын зардал, байшин амбаарны үнэ хөлс өгвөл нүүе гэж хэлсэн. Тэгтэл Өмчийн харилцааны газраас бидний амьдардаг хашаа байшингийн маань зургийг энд тэндээс нь дутуу гацуу авсан болоод үнэ тогтоочихсон байсан. Тэр үнэ нь одоогийн зах зээлийн үнээс хэд дахин доогуур, бүр тэр байтугай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс ч хэд дахин доогуур үнэлгээ байсан.

Ямархуу үнэ тогтоосон байсан бэ?
Бүгд хувьчлагдсан, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн газрууд шүү дээ. Жишээлэхэд газарт орох гээд байгаа Хулангийн хашаа л гэхэд 18х25-ын харьцаатай. Тэр хашаанд эхлээд 600,000 төг өгнө гэсэн. 600,000 төгрөгний хашаа гэж Нийслэл хотод байхгүй болсон шүү дээ. Тэгээд хотын төвийн А зэрэглэлийн газар.
Тэр хашаанд ноднинхон хоёр хужаа дагуулсан нэг монгол хүүхэн 35,0 сая төгрөг өгье хашаагаа зарчих гээд л явж байсан. Тэр үед өгөөгүй хашаагаа, байшинтайгаа яаж 600,000 төгрөгөөр өгөх вэ дээ. Ямар байшинг гэр шиг эвхэж аваачаад эвлүүлчихэж болох биш дээ. өгч байгаа мөнгө нь л гэхэд хашааны үнэ биш, нүүдлийн зардал ч хүрэхгүй шүү дээ. Бид дүүргийн газрын албанд гомдол гаргатал за яахав нэг нэг сая төгрөг нэмж өгье гэсэн. Бид хүлээн зөвшөөрөөгүй. Тэгтэл одоо 2 сая төгрөг өгье. Тэрнээс илүүг чадахгүй гэж байгаа юм. Энэ чинь дүүргийн хэдхэн хүний мэдэлд байдаг мөнгө юм уу? Засгийн газраас уг найман зуун метр замд нэг тэрбум төгрөг гаргасан гэж Ерөнхий сайд зурагтаар ярьж байсан. Тэр мөнгийг хэн зарцуулж байна вэ?
Биднийг 25-35 сая төгрөгөөр зараач гээд л хятадууд ирдэг байсан. Нэг метр квадратыг нь 250,000-300,000 –аар авъя гэдэг л байсан. Манайхны энэ газар бол хотын төвийн А зэрэглэлийн газар шүү дээ.

2003 оны 103-р тогтоолоор батлагдсан Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал-д хотын төвийн А зэрэглэлийн газрыг 1м2-ыг нь 44,000 төгрөгөөр үнэлсэн байх юм.Энэ үнэлгээгээр та нар бодуулчихаж болохгүй байгаа юм уу?
Бид тэрнийг чинь л хүсэж байна. Тэрнээс биш зах зээлийн үнэлгээгээр хорь гучин сая төгрөг нэхээгүй, хар зам тавихад нь саад тотгор болж хэдэн төгрөг салгаад авъя гэсэн бодол ч алга. Бидэнд ерөөсөө л үл хөдлөхөөр үнэлсэн үнэлгээгээр 1м2-ыг нь 44,000 төгрөгөөр бодоод л өгчих. Тэгвэл л бид нүүлээ гэж байгаа юм.

Хашаанаас гадна байшин, гараж гээд өчнөөн хөрөнгө харагдаж байна. Тэднийгээ үнэлүүлэх талаар ярьсан уу?
Тэрэнтэй бүр ярих юм байхгүй. Байшин л гэхэд материалын нь үнэ ч хүрэхээргүй тийм л хямдхан үнэлж байгаа юм. Ерөөсөө л доод талын айлын бүх юмыг 40,000-аар, дээд талын айлын эд хөрөнгийг 2,000,000-аар үнэлж байгаа юм. Энэ чинь арай хэтэрхий байгаа биз дээ. Тэр мөнгөөр чинь Бэлхийн ам руу нүүхэд унааны зардлаа ч нөхөж чадахгүй шүү дээ. Тэгээд дээр нь хотоос зайдуу, гэрэл цахилгаан байхгүй, хүүхэд багачуудын ажил хичээлээс холдохоос өгсүүлээд л өвлийн хүйтэн болж байхад нэг хөлдүү газар гэр барих нь бариад л гэргүй нэг нь хэмхэрхий байшингийнхаа тоосгон дотор л өвөлж гэж байгаа юм байлгүй.

-Манайхан чинь зөвшөөрөлгүй газар бууж төвхнөчихөөд л сүүлд нь хөөхөөр бөөн юм болоод байдаг шүү дээ. Арай танайхан зөвшөөрөлгүй газар байдаг юм биш биз?
-Бид энэ газар дээр 1977 оноос хойш амьдарч байгаа. Хуулийн дагуу өмчлөөд авчихсан. Бидний хувийн өмч.
Мэргэжлийн Хяналтын Газар өргөдөл өгсөн. Удахгүй хариу нь гарах байх.

-Та нар хэдийнээс ингэж нэгдэж явсан бэ? Одоо хаана хаана хандаад байна вэ? Хотын захирагчид хандсан уу?
-Бид 6 сараас л явцгааж байна. М.Энхболд даргыг хотын дарга байхад нь уулзах гэж их хөөцөлдсөн. Иргэдийг тоохгүй, хүлээж авахгүй болохоор нь өргөдөл өгсөн. Тэгтэл хэд хоногын дараа өргөдлийнхөө хариуг авах гээд иртэл тийм өргөдөл манайд өгөөгүй байна гээд нарийн бичиг нь хайгаад олоогүй. Өргөдлийг маань хүртэл тийм л хайхрамжгүй авч байгаа юм шүү дээ. өөртэй нь уулзах гээд Эмээлтэд наадам дээр явж байна гэх сургаар хотоос такси хүртэл бариад л очсон боловч биднийг огтхон ч тоож үзээгүй. Туслах нь ч ойртуулахгүй юм билээ. Одоо энэ шинэ даргад нь өргөдлөө өгөх гээд л бариад явж байна. Яаж хандахыг нь харъя
Дүүргийн албан газарт ажилладаг хүмүүс шиг л дүүрэг дээр өглөөд очицгоодог. Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга Амарсайхан гэдэг хүн дээшээ хэлж өгнөө гээд л өдий хүртэл худлаа хэлээд явдаг.

Гэнэт орох газаргүй болж байгаа иргэд газрын тухай, нөхөн олговрын тухай гээд холбогдох бүх хууль тогтоомжийг судалж бараг л энэ чиглэлийн мэргэжилтнүүд болох шахжээ. Тэд үүнийхээ хажуугаар Монголд хууль хэрэгжихээ больсныг бас олж мэдсэн байна.
Хуульд зааснаар хоёр тал харилцан зөвшөөрч гарын үсэг зурсны дараа үйл ажиллагаагаа эхлэх ёстой байтал албаны хүмүүс аль хэдийн хашааг нь түрж нураагаад ажлаа эхэлсэн байна.
Газар дээр нь мөн л хятадууд ажиллаж байгаа харагдлаа. Тэр хавийн цахилгааныг нь хотын ерөнхий менежер н.Мөнхбаяр өөрийн биеэр хоёр цагдаа дагуулж очоод таслаад явжээ.
Асуудлыг тодруулахаар Улаанбаатар хотын захиргаагаар ороход энэ талаар хариулт хэлэх хүн олдсонгүй. Сүхбаатар дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч Мөнгөнцэцэгийг эрэн сурвалжлаад олдсонгүй.

Улстөрийн сонин
Ц.Ганчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button