Хувьсгалыг яг одоо эхлэх тохироо бүрдээд байна

Энэ бол ардчиллыг жинхэнэ ёсоор нь хөгжүүлэн бэхжүүлэх, 16 жилийн өмнөх хувьсгалыг туйлд хүргэх дахин хувьсгал байх болно. Дэлхий дахинд ийм үйл явц өрнөж байна. Нийгмийн гажуудлыг сонгуулиар засах боломж нэгэнт алдагдсан тул дахин хувьсгалаар бүхнийг засахаас өөр боломж үлдээгүй юм. Коммунист дарангуйллаас салаад авторитари дэглэм уруу гулсан орсон улс орон бүхэн тэрхүү шинэ дарангуйллыг, дарангуйлагчдыг түлхэн унагахын тулд хувьсгал хийж байгаа билээ.

Дахин хувьсгал хийхээс өөр боломж байна уу?
Энэ хувьсгалын зорилго нь шинэ нийгмийг байгуулахад бус харин өнөөдөр төрийн эрхийг барьж буй шинэ дарангуйлагчдыг түлхэн унагах шинэтгэлийг эхлүүлж, ардчиллыг зөв замд нь оруулах тайван хувьсгал байх болно. Ардчилсан хувьсгалыг гажуудуулж шинэ дарангуйлал тогтоосон ардчиллаас урвагчид болон нийгмийг сорон мөлжигч олигополь хөрөнгөтнүүдтэй хатуу хариуцлага тооцох цаг болсон. Хувьсгал гэхээр цус урсгасан үйл явц гэж ойлгогчид Монголд олон бий. Иргэншиж соёлжсон энэ зууныг босгыг алхаж коммунизмын зууны хаалгыг хаахдаа бид цуст эргэлтийг булшилсан билээ. Өнөөгийн нийгмийн гажуудлыг сонгуулиар засах боломж нэгэнт алдагдсан тул дахин хувьсгал хийхээс өөр боломж үлдсэнгүй.
Монгол Улс дахин хувьсгалын босгонд тулж ирлээ. Коммунист дэглэмээс салаад ердөө 16 жил болсон Монгол улсад ардчилал бүрэн бэхжиж амжаагүй байхад хагас дэглэмийн сүүдэр тусчээ. Энэ сүүдрийг хөөн зайлуулах салхи дэгдэж байна. Улс төрчдийн үүсгэсэн муу зүгийн салхи эргэж, өөрсдийг нь хөөж туух шуурга болон эргэлээ.
Їүний буруутан нь ердөө улс төрчид. Тэд хязгааргүй эрх мэдэлдээ дулдуйдан хувааж болох бүхнийг хуваан залгиж байна. Тэдний гар урт, шунал хязгааргүйн дээр ёс суртахуунаа тавиад туучихжээ.
МАХН парламентад үнэмлэхүй олонхи болсон дөрөвхөн жилийн хугацаанд бүх эрх мэдэл ганц гарт төвлөрч, түүнийг тойрон хүрээлэгчид дураар дургиж байснаас энэ гажуудал үүссэн юм.

Ард түмний хөрөнгийг ард түмнээс харамлаж байна
Нийгмийн баялгийн үнэмлэхүй ихэнхийг тэд завшиж байна. Цагаан захтнуудын бий болгосон далд эдийн засгийн хэмжээ нь манай улсын эдийн засгийн 50-60 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн 50-60 хувийг 2000 орчим баячууд, түүний дотор 200 орчим дээд шатны улс төрчид хянаж байна. Дундад Азийн авторитари дэглэмтэй орнуудад л далд эдийн засгийн хэмжээ 60-80 хувьтай байдаг. Гэтэл энэ үзэгдэл багасан буурах нь бүү хэл улам тэлэн өргөжиж байгаа бөгөөд Засгийн газар юу ч хийлгүй өөгшүүлэн дэмжиж байна. Болохгүй бүтэхгүй байгаа бүхнээ эрх баригчид ард түмнээсээ, хандивлагчдаасаа нууж байна.
Энэ нь нэгдүгээрт нийгмийг өөрчлөн шинэчлэхийг хүсэхгүй байгаатай, хоёрдугаарт ерөөсөө үүнийг засч залруулах чадамжгүй болсонтой холбоотой. Бүхэл бүтэн улс орон, ард түмэн улс төр-эдийн засгийн бүлэглэлийн өмнө сөхрөн унаж байна. Засаглалын чадамж нь эргэж буцаад 1990-ээд оны эхэн үеийн түвшинд хүрсэн бөгөөд өнөөгийн төр үүсээд байгаа нөхцөл байдлыг хянаж, засч залруулах ямар ч чадалгүй болсныг илтгэж байна.
Зах зээлийг улс төрчдийн дэмжлэгээр эзэгнэсэн олигархууд төрийн эрх мэдлийг далдуур атгаж, улам бүр баяжихын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ. Ард түмэнд нийгмийн нийт баялгийн ердөө 7.5 хувь л оногдож байна. Нийгмийн баялгийн үлдсэн 30 гаруй хувийг авлигажсан хүнд сурталт төрийн түшмэлүүд завшин амьдарч байна. Тэдний тоо 50 мянгад хүрээд байна. Їүнд төсвийн өчүүхэн мөнгөөр амьдралаа залгуулах гэж яваа жирийн багш, эмч нар, доод тушаалын эрх мэдэлгүй албан хаагчид орохгүй.
Эрх баригчид өөрсдийн идэж уусныг нуухын тулд нийгмийн халамжийг тэргүүн зорилгоо болгож байна гэж сурталдаж байгаа боловч үнэндээ тэд ард түмэндээ өгөхийн тулд хуруугаа ч хөдөлгөхийг хүсэхгүй байна.
Нийгмийн халамжид улсын нийт төсвийн орлогын дөрөвхөн хувийг зарцуулж байгаа бөгөөд түүнийг нь Монголын хүн амын 28 хувь хувааж хүртэж байна. Ирэх жилийн төсвийг анхааралтай харвал төсвийн нийт зарлагын тавхан хувийг Монголын хүн амын 42 хувьд хүртээнэ гэнэ. Їүнийгээ тэд нийгмийн хамгааллыг сайжруулж байгаагийн илрэл гэж сурталдаж байна. Гэтэл 2000 гаруй хүн нийгмийн баялгийн 50-60 хувийг, дээр нь нийт төсвийн 95 хувийг дураараа зарцуулах эрхтэйгээр ноёрхож байгаа билээ. Тэд ард түмнээс авсанаа ард түмнээс харамлан татганаж байна.

А.Баатархуяг

Yргэлжлэлийг Улстөрийн сонин-ы дугаар 004-өөс уншина уу

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button