Хятадын мөнгөний ханш дайвалзахад манайх дагаад гуйвж байна

ХЯТАДЫН YНДЭСНИЙ ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ МАНАЙД МЭДРЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Чухам юу гэж бичиж байв аа? Манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ-ын үндэсний валютын ханш чангарах нь тодорхой болоод байлаа. Уг нь юанийн ханшийг Хятадын эрх баригчид сүүлийн есөн жилийн турш тогтмол барьж ирсэн. Гэтэл олон улсын санхүүгийн байгууллага, эдийн засгийн төлвийг тодорхойлогч улс орнуудын зүгээс юанийн ханшийг чангаруулах зайлшгүй шаардлагыг Хятадад тулгах болсоа билээ.

АНУ гэхэд л юанийн ам.доллартай харьцах ханш зах зээлийн журмаар байх ёстой хэмжээнээсээ хамаагүй сул, түүнийг ийнхүү хиймлээр бага түвшинд барьж байгаа нь шударга бус хэрэг хэмээн буруушаасан. Ингэх шалтгаан хийгээд шалтаг АНУ-д байсан юм.

Юу гэвэл юанийн ханш сул түвшинд тогтвортой байх нь Хятадын экспорт Америкийн хэрэглэгчдэд хямдхан тусаж, харин Америкийн Хятад руу гаргах экспорт илүү үнэтэй тусах нөхцлийг бүрдүүлж өгч байлаа. Зөвхөн энэ учир холбогдлоос болж, өмнөх оны арванхоёрдугаар сард нь 9.9 тэрбум ам.доллар байсан АНУ-ын гадаад худалдааны алдагдал дараагийн жилийн эхний сард 11.5 тэрбум ам.доллар болоң өсч байсан ажээ.

Ингээд л Хятадын эрх •баригчид юанийн ханшийг чангаруулахад хүрсэн хэрэг. Харин уг ханшийн чангаралт нь буурай эдийн засагтай Монгол орныг хөөрхөөн шоглох эд байсан нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, Хятадын үндэсний валютын хоёр хувийн чангаралт тухайн улсын бөөрөнд наалдсан дэлүү шиг явж ирсэн Монголын эдийн засагт том буулга болох нь тодорхой байсан юм.

Манай улсын экспортын бараг тал хувь, импортын гуравны нэг нь Хятад улсад хамааралтай байдаг. Албан бус секторынхны их хэмжээгээр хийдэг ганзаганы гадаад худалдаа дээрх тооцоонд багтаагүй гэдгийг бас бодолцвол юанийн ханшийн өөрчлөлт Хятадтай хийх монголчуудын өгөө аваанд яажшуухан нөлөөлөхийг төсөөлөхөд хэцүү биш.

Ганцхан Хятадтай хийх өгөө аваанд ч гэлтгүй, бусад улстай хийх гадаад худалдаанд ч нөлөөлнө. Учир юу вэ гэхээр урд хөршийн маань мөнгөний ханш чангарснаар манай зүгээс юаниар хийх худалдаа улам бүр багасаж, долларын гүйлгээ рүү шилжих ойрын төлөв харагдаж буй. Энэ тохиолдолд дотоодод долларын эрэлт нэмэгдэж, түүний эерэг төгрөгийн ханш сулрах магадлалтай. Нөгөөтэйгүүр, Хятад улсад доллараа зарж, манайд импортлох бараа бүтээгдэхүүнээ юаниар байршуулах хүлээлт ихээр үүсч, бидэнд зөвхөн ханш нь чангарсан юаниас өөр сонголт үлдэхгүй ч байж мэднэ. Үүнийг аргагүй хүчинд автах хэмээн томъёолж болох.

Юаний ханшийн өөрчлөлт нь хэдийгээр манай экспортыг урамшуулж, хэмжээг нь нэмэгдүүлэх мэтийн сайн үр дагаврыг авчирч байна л даа. Экспорт нэмэгдсэнээр гаднаас орж ирэх долларын нийлүүлэлт нэмэгдэнэ. Тэр байтугай, Хятадаас орж ирэх шууд хөрөнгө оруулалтыг урамшуулж болно гэж тооцож байсан. Гэвч өнөөдрийг хүрэхэд Хятадаас овойж оцойгоод ороод ирчихсэн хөрөнгө оруулалт алга. Хэтдээ юу юм гэхээс.

Юанийн ханш чангарсны горыг монголчууд сайнаар гэхээсээ саараар хүртэх нь анхнаасаа тодорхой байсан. Монголын үндэсний статистикийн газрын Статистикийн төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга А.Дэмбэрэл юанийн ханш чангараад байсан үед Одоохондоо үнийн өөрчлөлт ажиглагдахгүй ээ. Харин дараа саруудад болон оны сүүлчээр Хятадаас импорторлодог бүхий л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь гарцаагүй гэж хэлж байсан билээ. Үнэхээр ч хувцас, будаа, элсэн чихэр, жимс, ногоо зэрэг зайлшгүй импортолдог бүх барааны дотоодын үнэ өснө гэснээр өслөө.

Мөн хэлж байснаар дотоодын орлуулах бүтээгдэхүүний хувьд эрэлт ихэсч, ялангуяа дотоодын төмс, ногооны үнэ өсч болзошгүй гэсэн нь ч биеллээ олов. Хүнсний ногооны үнэ есдугээр сараас эхлэн огцом нэмэгдсэний нууц нь ердөө л энэ. Тариа ногоо хураалтын үед хунсний ногооны үнэ тэгж галзуурч байсан түүх урьд өмнө нь гараагүй дэг.

Юанийн чангаралтаас шалтгаалан Хятадаас импортолдог барилгын бүтээгдэхүүний үнэ өсөх тул барилгын үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнээр шинэ барилга, орон сууцны үнэ өсөх тухай мөн үед бас л ярьж байсан. Намрын улиралд орон сууцандаа засвар их хийдэг тул тухайн засварын материалын үнэ өсөх нь дамжиггүй гээд л.

Өнөөдөр Улаанбаатарт зарагдаж байгаа барилгын гол нэрийн материалын дундаж үнэ нэмэгдчихээд байна. 2004 оны арванхоёрдугаар сарын ханшийг энэ оны есдүгээр сарынхтай харьцуулахад барилгын материалын үнэ суга өсчээ. Эх орны үйлдвэрийн бетон зуурмагийн үнэ 33.7, улаан тоосго 8.3, цемент 3.7, элс / шигшээгүй/ 4.8 хувь нэмэгдсэн байхад шалны банз гурав дахин, палк хоёр дахин үнэд орсон байна.

Хятадаас импортолдог шаазан суултуур, цонхны шил, хадаас, хар цаас, ханын цаас 16.7-2 хувь нэмэгджээ. Бас Хятадын гадна өнгөлгөөний эмуль хоёр дахин, олиф 46.4, хадаасны үнэ 30 хувь нэмэгдсэн байгаа аж.

Ийнхүү шууд импортолдог болон дотоодын орлуулах бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөх тухай хэдхэн сарын өмнөх яриа үнэн болох нь харагдлаа. Түүгээр ч зогсохгүй, юанийн ханшийн чангаралт нь эцсийн дүндээ инфляцийг өсгөнө гэдэг нь хүртэл биелэв.

Инфляфи өсөхөөр мэдээж хүү өсч, мөнгөний нийлүүлэлт буурна, эдийн засгийн өсөлт багасна, ажилгүйдэл ихэсч, үйлдвэрлэл багассанаар орлого буурна. Энэ мэтээр юанийн ханшийн өөрчлөлтөөс урган гарах үр дагавруудын прогнозийг цааш үргэлжлүүлж болох нь.

Тэгвэл хоёрхон хувийн өөрчлөлтөд ийм мэдрэмжтэй хандаж буй Монголын эдийн засагт цаашид үүнээс ч давж гарсан аюул нуүрлэхгүй гэх баталгаа байна уу? Тодорхой хэлбэл, юанийн ханш дахин чангарахгүй гэдэгт найдах ирээдүй монголчуудад тодорхой байгаа юу? Маш таагүй мэдээ хэлэхэд юанийн ханш цаашид чангарахгүй гэсэн бат нот төлөв харагдахгүй л байна.
Хэдий Хятад улс банкны сектортоо дорвитой реформ хийхгүйгээр ханшийн тогтолцоог өөрчилж болохгүй гэж үзэж байгаа ч гэсэн шүү дээ. Тус улсын банкны секторын чанаргүй зээлийн хэмжээ 60 хувьд хүрсэн нь Хятадын эрх баригчдыг юанийнхаа ханшийг чангаруулахгүй барихад өдөөж байсан. Гэтэл санхүүгийн сектортоо шинэчлэлт хийгээд эхэлчихсэн өнөөдрийн нөхцөлд чөлөөтэй хөвөгн ханшийн тогтолцоонд шилжих нь тиим ч алсын хэрэг биш болсон мэт.

Уг нь олон улсын санхүүгийн Меррил Линч компанийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн прогнозоор бол Хятад улс юанийн ханшаа дор хаяж 10 хувиар чангаруулах байсан. Өөрөөр хэлбэл, 10 хувиар өөрчилсөн тохиолдолд 8.28 орчим юаньтай тэнцэж байсан нэг ам.доллар 7.4 орчим юаньтай тэнцэх байсан гэсэн үг. Хэрвээ одоогийн хийгдээд буй хоёр хувийн чангаралт дээр өгүүлснээр 10 хувь байсан бол Монгол Улс хаашаа харж…

Хятадын төв банкны дэд ерөнхийлөгч Ли Руогу Юанийн ханшийг барих нь ганц Хятад улсад биш дэлхий нийтэд ашигтай зүйл гэж мэдэгдэж байсан нь хуумгай үг биш бололтой.

Д.ДАМДИНЖАВ
(өнөөдрийн монгол 2005-11-01 127)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button