Тэтгэвэр нэмэхгүй бол засгийн газар огцор

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УМХ-ын гишүүд гэсэн төрийн гурван өндөрлөгөөс албан ёсны хариу авахаар ийнхүү тэмцэлийн арга сонгожээ.
УИХ-ын гишүүд бага тэтгэврийг 11 дүгээр сарын 01-нээс нэм гэж цагаан даавуун дээр бичсэн лоозонгоо өргэн жагсаж буй буурлууд зоримог байлаа.
Энэ улс орон ахмад настнуудын хөлс, цусан дээр хөгжиж дэвшсэн гэдгийг төр засаг мартах ёсгүй. Ид ирмүүн залуу сайхан насандаа бүтээн байгуулалтад гар хөлөө хумхилгүйгээр зүтгэсэн хүмүүсийг үл тоомсорлодог төр засгийг шүүмжлэхгүй, эсэргүүцэхгүй байж чадахгүй гэж тайлбарлаж байна.
Манай улсад тэтгэвэр авдаг 280 гаруй мянган настнуудын 60 хувь нь 30 гаруйхан мянган төгрөгөөр хоногийнхоо хоолыг залгуулдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч доллар, юанийн ханш чангарч байгаа үед ийм мөнгөөр яаж амьдрах вэ гэж нэгэн буурлын нүдэнд гомдлын нулимс цийлэлзэж байлаа.
Улсдаа 30 жил ажиллаад эрүү өвдөг нийлээд ирэхийн цагт ийм ядуу, цайныхаа сүүг ч авч чадахгүй болно гэж зүүдэлж явсангүй. Төрөө дээдлээд, хүлээгээд, хараад, суугаад байсан ч нааштай шийдвэр гарахгүй, улс орны байдал улам доройтсоор байна. Одоо бид зүгээр хүлцэнгүй, дуулгавартай байхгүй гэдгийг заавал дамжуулаарай гэж захиж байв.
2006 оны төсвийн төсөлд тэтгэврийг 12.5 тэрбум төгрөгөөр өегөнө гэж тусгасан ч ирэх оны долоон сараас олгож эхэлнэ гэж ярьж байна. Энэ мөнгийг нэмэгдэхийг хүлээн суугаа хөгшдөөс найман сарын дотор хэд нь хорвоог орхихыг хэлж мэдэхгүй. Үрэгдэж хоргодохыг нь хүлээгээд дараа жилийн зуныг хүргэх гээд байгаа юм уу гэж ахмадууд ихэд бухимдаж байлаа. Бид өтөлсөн ч хүний тооноос хасагдаагүй.
Иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй, шийдвэр гаргахгүй байвал цаашид эсэргүүцэж тэмцсээр байх болно.
Саарал ордноос гарч ирсэн ганган бүсгүй биднийг хэдэн балай юмнууд гадаа цугларч орж, гарахад тээг болж байна гэж утсаар нэгэндээ мэдэгдэж байгааг сонсоод үнэхээр сэтгэл өвдлөө гэж төрийн ордны баруун хаалган дээр зогсож байсан ахмадууд ярьж байв. Эхний ээлжинд хамгийн бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх цаг болсныг төрийн түшээд мэдрэх ёстой. Тэтгэврийг нэмэхгүй, эдийн засгийн дорвитой шинэчлэлт хийж чадахгүй бол үлгэн салган ажиллаж буй засгийн газар огцор гэж нэгэн буурал ярив.

Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан Т.БАДАМСҮРЭН
-Энэ оронд хууль буе зүйл газар авлаа. Төрийн ордны өмнө хятадуудад газар өгч, хүүхдийн тоглоомын талбайг. хөрөнгө мөнгөтэй нэг нь хүч түрэмгийлэн булааж байна. Сонгууль болохоор эрхэм дарга нар уриалгахан болж олон сайхан зүйл амладаг. Төрийн энэ хүндтэй сэнтийд залрахаараа амласнаа мартах юм. Манай тойргоос сонгогдсон Б.Жаргалсайхан гишүүн өөрсдөө ногоогоо тарьж амьдрал ахуйгаа өөд татах талаар дэмжинэ. Алийн болгон хятадын хүнсний ногоо хэрэглэх билээ гээд сайхан зүйл их ярьсан. Гэтэл өнөөдөр тойрогтоо очиж бидэнтэй уулзахгүй байна. Би энэ хүнийг их зүйл хийнэ гэж итгэж дэмждэг байсан юм.

Дорнод аймгийн иргэн, өндөр настан М.ТУУЛ
-Би хотод эмчлүүлэх гэж ирсэн. Хээл хахууль, хүнд суртал газар авлаа. Хотод мөнгөгүй бол юу ч бүтэхгуй юм байна. Таньдаг хүнгүй бол эмнэлэгт хэвтэж чадахгүй. Бүгд л гар хараад суржээ. Ахмадуудыгаа 32000 төгрөгөөр өлбөрч үхэхгүй шиг хоног өдрийг өнгөрөөж бай гэж байна шүү дээ энэ төр засаг.

Д.ПАГМА
(өнөөдрийн монгол 2005-11-01 127)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button