Программчлалын олимпиад амжилттай болж өнгөрлөө
Энэхүү олимпиадын зорилго нь мэдээлэл, холбооны технологи өндөр хурдтай хөгжиж буй өнөө үед мэдээллийн технологийн нийгмийн хэрэгцээ, түүний өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулах ирээдүйн үндэсний боловсон хүчний мэдлэг чадварыг дэлхийн түвшинд хүргэхэд томоохон хөшүүрэг болох юм. Энэ удаагийн олимпиадад Ерөнхий боловсролын 20 сургуулийн 70 сурагчид өрсөлдснөөс Шинэ үе дунд сургуулийн сурагч Б.Батбаатар түрүүлж иж бүрэн өндөр үзүүлэлт бүхий компьютер ээр шагнууллаа. Харин 17 их дээд сургуулиудын мэргэжлийн ангийн I-III курсын 114 оюутан оюун ухаанаа шавхан уралдснаас ШУТИС-КТМС-ийн оюутан Д.Барбаяр түрүүлж БНЭУ-д мэдээлэл холбооны технологийн чиглэлээр суралцах эрхээр шагнууллаа.
Монгол улсын Засгийн газар, Мэдээлэл Харилцаа Холбоо, Технологийн Газраас хэрэгжүүлж буй Цахим Монгол хөтөлбөр, Бүх нийтэд мэдээллийн технологийн боловсрол олгох, ирээдүйн мэдээлэл холбооны хөгжлийг тодорхойлох оюутан сурагчид, хүүхэд залуучуудын мэдээллийн технологийн боловсролыг хөгжүүлэх ажилд жинтэй хувь нэмэр оруулж буй арга хэмжээ гэжээ. Мобиком корпораци Программчлалын олимпиадыг ивээн тэтгэсэн бөгөөд Монгол улсын хөгжлийн төлөө хийх олон алхамуудын нэг нь гэж дүгнэжээ. Уг программчлалын олимпиадын цар хүрээ, өгөөж жилээс жилд өргөжиж Улаанбаатар хоттөдийгүй орон нутгаас ч ON-LINE горимоор олимпиадын арга хэмжээнд оролцлоо.
/Olloo.mn/