МЭДЭГДЭЛ

даруй дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна. Ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагаа энэ хугацаанд бүх талаар легитим шинж чанартай байж төр, Засгийн газрын бүх шатны хийгээд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, иргэний нийгэм, төрийн бус болон бизнесийн байгууллагууд, нийт иргэдийнхээ дэмжлэгийг авч амжилттай хэрэгжсээр байна.
Гэвч зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг мушгин гуйвуулж түүнийг элдвээр гүтгэхдээ нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагаанд хууль бусаар хутгалдан орж байгаа, хоёрдугаарт, МАХН-ын бодлого шийдвэрт нөлөөлсөөр байгаа гэсэн агуулгатай үг, өгүүлбэр бүхий материалыг үргэлжлүүлэн хэвлэн нийтэлсээр байна. Їнэн бодит баримтад тулгуурлаагүй сэжиг тааврын шинжтэй тэдгээр гүтгэлгийн материалуудаараа нэр төр нь халдашгүй байхыг Їндсэн хуулиар баталгаажуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч рүү дайрч буй нь хүний мөс, төрт ёс, ардчилсан дэглэмийг дээдэлдэг манай ард түмний үнэт зүйлс эрхэмлэлд харш үйлдэл мөн.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр өмнө нь МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг нам, улс төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд түүний нэр хүндийг гутаан, үйл ажиллагааг нь гуйвуулах гэсэн иймэрхүү оролдлого бүхий мэдээ, нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг бус удаа гарч байжээ. Энэхүү бусармаг үйл явц Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлын үед тодорхой зорилго агуулсан зохион байгуулалттай хэлбэрт шилжин нэр дэвшигчийг эрээ цээргүй дайран доромжилж байв. Гэвч худал хуурмаг мэдээ мэдээллүүдийг ард түмэн мэргэн оюун, саруул ухаанаараа шүүн тунгааж өөрсдийн сонголтоо хийсэн билээ. Эдүгээ Ерөнхийлөгч Н.Энхбаяр Улсын Их Хурал, нийт ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд тэрээр өөрийн бүрэн эрхэд үл хамаарах ямар ч асуудлаар Засгийн газрын үйл ажиллагаанд хутгалдан ороогүй, хуулийн дагуу улс төрийн намын харъяаллаас түдгэлзэх албан тушаал эрхэлж эхэлмэгцээ ямар ч намын дотоод үйл ажиллагаанд оролцоогүй гэдгийг түүний албан шийдвэр, баримт бичгийг байнга эрхэлж байдгийн хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газар нотлож байна.
Їүнийг ч албан ёсны баримт бичиг, бодит баримттай нь жишиж ойлгодог манай хариуцлагатай уншигчид, иргэд үнэн зөвөөр ойлгож, эдгээр худал хуурмаг мэдээ гүтгэлгэд автахгүй байгаа гэдэгт итгэж байна.
Нэр бүхий сонинуудад нийтлэгдсэн гүтгэлэгүүдийн цаад зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг түүний удирдаж байсан, гишүүнээр нь 20 гаруй жил явсан МАХН-тай сөргөлдүүлэх гэсэн явуургүй оролдлого хэмээн үзэж байна.
Монгол Улсын Төрийн тэргүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улс төрийн аль ч нам, Засгийн газрын аливаа байгууллагын ажил байдалтай танилцах, үүрэг чиглэл өгөх эрхтэй билээ. Гэтэл энэхүү бүрэн эрхэд нь халдах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь саад учруулах гэсэн үүднээс дээрх нийтлэл, материалыг бэлтгэсэн нь илт байна.
Төрийн тэргүүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан нийтлэл гүтгэлэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба хууль зөрчиж буй нэр бүхий сонинуудад удаа дараа мэдэгдэл хүргүүлж уучлал хүсэхийг шаардаж ирлээ. Энэхүү мэдэгдлүүдэд хариу өгөхгүй, уучлал эс гуйваас зохих хууль, хяналтын байгууллагуудаар шалгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа үүгээр мэдэгдье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд нээлттэй, ил тод явагдаж байгаа бөгөөд хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн сонирхсон ямар ч асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газар үнэн зөв хариулт өгч, хамтран ажиллах бүрэн боломжтойг мэдэгдэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button