ОУ-ын жишигт нийцсэн сургууль баригдах гэж байна.
нар нь хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбогдож нэгэн боловсролын цогцолбор барихаар болсон байна. Сүрүга Монгол ХХК нь 10 сарын 31-ний өдөр ОУС-тай барилга барих тухай гэрээг байгуулснаа өнөөдөр мэдэгдлээ. Сургууль бариснаар манай улсын хувьд ч цаашилаад дэлхий нийтийн жишиг болохуйц сургууль болох бөгөөд чанартай боловсон хүчинг сайн нөхцөлд бэлтгэн гаргахад чиглэгдэж байгаа юм байна. Тус сургуулийн Japan town-нй зүүн тал барих бөгөөд цэвэр тунгалаг агаартай спорт заал, биеийн тамирийн заал, хөл бөмбөгийн талбай нь дээд зэргийн боловсрол тавигдах ёстой шаардлагад хүрсэн байх юм байна. Түүнчлэн монголд ажиллаж амьдарч буй гадаад иргэдийн хувьд ч хүүхдүүдэд нь дээд зэргийн боловсрол олгох сургалтын цогцолбор байгаа нь маш чухал зүйлийн нэг болж буй бөгөөд үүнээс улбаалан гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэж, тэдгээр хөрөнгө оруулагч нар Монголд удаан хугацаагаар ажиллаж амьдрах бас нэгэн чухал нөхцөл болж байгаа юм. Энэхүү сургуулийн нийт эзлэх талбай 19,223 м2 бөгөөд 2006 оны 4 сараас эхэлж баригдах гэж буй бөгөөд эхний ээлжинд 2 давхар 1,118м2 талбайтай биеийн тамирын байгууламж, хоёр дугаар ээлжинд 2 давхар 5,577м2 талбайтай сургалтын байгууламжууд баригдах юм байна. Цаашдын нэмэлт төлөвлөгөөнд 2 давхар сургалтын байгууламжийн өргөтгөл 1,990м2 дараа нь усан бассейн 565 м2 нийт 9,250м2 байгууламжийг 2007 оны 8 сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинэ хичээлийн жилээс сурагч нараа хүлээн авах юм байна.
Т.Оргил /olloo mn/