Бүтэн аягагүй мөртлөө Тоёота мөрөөдөхийг нь яана

улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийг урьж оролцуулдаг Хатуу үг буланд УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханыг урьж хатуу үг сонслоо.

-Та хөдөөнийхөнд илүү хатуурхаад байх шиг. Яагаад хот, хөдөөгиин ард түмнийг ялгаварлаж бухимдах болов?
-Хот, хөдөөгиин ялгаа яах аргагүй байгаа. Улаанбаатар хот сүүлийн 15 жилийн дотор нэг сая, 200 мянган хүнтэй болчихлоо. Үүний 70 орчим хувь нь хөдөөнийхөн. Хотод ирсэн хөдөөний залуучууд хувийн соёл муу, боловсрол тааруу. Юу ч сонирхдоггүй, юу ч уншдаггүй. Хотын соёлыг эзэмшихийн тулд өндөр боловсролтой Волох хэрэгтэй.
Хумүүс усанд орохгүй байна. Энэ таксинуудыг хар. Маш бохир, хүн суухын аргагүй. Ерөөсөө угааж цэвэрлэдэггүй. Дээр нь хотын бохирдлыг хар. Хогоо гаднаа асгаж байна. Энэ хотын соёл биш. Хотод амьдарна, хотын соёл иргэншлийг эзэмшинэ гэдэг чинь хирээ угаахгүй байж, хувцсаа солиод нүүрээ будчихыг хэлдэггүй юм. Үүнтэй маргаад, гомдоод байх ч шаардлагагүй. Бид эхний ээлжинд амьдралаа, улс орноо хөгжүүлье гэж бодож байгаа бол иргэн бүр соёлыг эзэмших хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд замбараагүй байдлыг таслан зогсоож, ядуурлаас гарна.

-Өнөөдөр талхны мөнгөө яаж олно гэж байгаа хүмүүстэй соёлжилт ярих хэрэг байна уу?
-Үгүй ээ. Сэтгүүлчид та нар ч гэсэн сэдвээ өөрчлөөд энэ тал руу хандуулах хэрэгтэй. Хүмүүс өөрсдөө соёлтой болохыг мэрийх хэрэгтэй. Тэгэхгуй бол би очоод нурууг нь угааж өгөх юм уу. Эсвэл Ерөнхий сайд хийх юм уу. Баян байна уу, ядуу байна уу, балга ус олдохгүй байна гэж байхгүй биз дээ. Эх орны II дайны үед япончууд нуувчин дотроо, төмөр малгайн дотроо ус халаагаад усанд орж байсан юм гэсэн шүү.

-Улс орны хөгжил заавал үүнээс эхэлнэ гэдэг Таны бодолтой хэр олон хүн санал нийлэх бол…
-Үүнээс хөгжил дэвшил, хүний амьдрал, бүх юм шалтгаална.
Үүнийг эзэмшиж чадахгүй бол юутай ч болоод нэмэргүй. Тэгэхгүйгээр завхрал, замбараагүй байдлаас гарч чадахгүй шүү дээ.

-Үүнд хувийн бэлтгэл ажлаас гадна хөрөнгө зардал, төрөөс шалтгаалах нөхцөлүүд бий шүү дээ?
-Төрөөс ямар ч шалтгаалах юм байхгүй. Хөр өнөөдор бүх үйлдвэрүүдээ хувьчлаад өгчихсөн. Тэр байтугай бүх мөнгө хөрөнгөөрөө хувийн банк байгуулаад өгчихсөн. Одоо иргэн бүр өөрөө өөрийнхөө төлөө ажиллаж амьдрах тиим нийгэмд орчихоод байна шүү дээ. Төрөөс юу авах гээд байгаа юм бэ. Хаана байгаа юм бэ, тиим авах юм чинь. Төрөөс зөвхөн өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр тэтгэмжийг л авна. Бусдыг нь хүмүүс өөрсдөө бий болгоно.

-Хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдлийн талаар ярья. Зөвхөн хотын соёл руу тэмүүлэхээс гадна амьжиргааны түвшин гол хүчин зүйл биш гэж үү?
-Хотод ороод ирвэл хэдэн машин түрээсээр авч унаад амархан хөлжиж, сайхан амьдарна гэж бодоод байхгүй юу. Хөдөө мал маллаж амьдрах хэцүү гэсэн ойлголттой байдаг юм билээ. Яг үнэн хэрэгтээ энэ худлаа. Монголын мал өглөө босоод өөрөө бэлчээртээ очиж, өвсөө түүж идчихээд орой нь гэрийнхээ гадаа ирээд хэвтчихдэг амьтан шүү дээ.
Европын мал шиг тусгай хоол тэжээл, тариа ногоо хурааж байгаад тэжээдэг тиим мал аж ахуй биш. Малчин малаас гарах ашиг шимийг хүртэх л үүрэгтэй. Хариуцлага тооцохгүй. Хамгийн хялбархан амьдрал. Хотод бол хүн амьдрахад хэцүү. Үйлдвэрт ажиллалаа гэхэд маш их ажиллана, цаг нарийн баримтална. Маш олон төрлийн татвар түрээс төлнө. Хөдөөнийхөн болохоор хотынхон амар хялбар, сайхан амьдраад байна гэж бодоод байна. Тэр буруу. Яваандаа буцаад нүүнэ.

-Танай ажилчдын тодорхой хувийг хөдөөгийн залуус бүрдүүлдэг биш бил үү. Та тэдэнтэй ажиллаад ийм сэтгэгдэлтэй үлдсэн хэрэг үү?
-Манай ажилчдын 99 хувь нь хотын залуучууд. Хөдөөнөөс ажилчин аваагүй. Хөдөөнөөс ажилчид авсан боловч өглөө ажилдаа явж чадахгүй, дотуур байрандаа орон доогуураа ороод нуугдаад унтаж байгаа хүнийг та яахав. Ажилдаа нэг өдөр ирээд, нэг өдөр ирэхгүй. Тэгсээр байгаад өөрсдөө хаяад алга болдог.

-Аймаг сумын төвүүд дээр яагаад соёлжилтын ажлыг хийж болохгүй гэж. Хөдөөнөөс ирсэн хүн бүхнийг соёлгүй гэж болохгүй байх аа?
-Тэрийг бид яахав. Хотынхон очоод соёл байгуулж өгөх үү. Өөрсдөө байгуулахыг нь хэн байг гээд байгаа юм бэ.

-Орон нутагт эдийн засгийг нь төвлөрүүлж, хөгжүүлж чадвал ч амархан л даа. Харин яаж эдийн засгийн чадамжтай болгох вэ?
-Татвараа төлцгөөх хэрэгтэй. Малчид түүхий эдийн ашиг орлогын татвар нийтдээ 350 тэрбум төгрөгийн ашиг орлого олж байна. Тэрнээсээ ядаж 100 тэрбумыг нь татвар болгоод аймгийнхаа төсөвт өг. Тэр мөнгөөрөө аймаг сумдынхаа соёл үйлчилгээ, эмнэлэг сургууль, дотуур байраа өөд нь тат. Тэгэхгүй байж яагаад улсын төсвөөс авна гээд байгаа юм бэ. Татвар төлсөн хүн л тэндээс юм авна уу гэхээс татвар төлөөгүй бол түүнээс юу ч авч болохгүй.

-Сая төсөв хэлэлцэх явцад харж байхад аймгуудын төсөв өсч байна уу, буурч байна уу?
-Нийт аймгийн төсөв 120 гаруй тэрбум төгрөг байгаа шүү дээ. Улаанбаатарт дөнгөж 14 тэрбум ч хүрэхгүй төгрөгийн төсөвтэй. Гэтэл бүх хүн амын чинь 50 хувь нь энд амьдарч байна. Монгол Улсын 700 тэрбум төгрөгийн төсөвт хөдөөнийхөн хэдийг өгч байгаа юм. Бараг л өгөхгүй байгаа шүү дээ.Тиим учраас наашаа нүүж ирээд байгаа. Өөрөөр хэлбэл хөдөөд хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Татварын хуультай болоод, аймаг төсөвтэй болбол орон нутгаа тэр мөнгөөрөө хөгжүүлээд хөдөөгийнхөн наашаа ирэх шаардлагагүй болно.

-Хэдий хэмжээний татвар төлөх бол. Тэр мөнгийг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд зөв зарцуулж чадна гэдэгт Та итгэлтэй байна уу?
-Өндөр татвар биш шүү дээ. 350 тэрбум төгрөгөөс 100 тэрбумыг нь л орон нутагтаа зарцуул. Бусад нь малчдынхаа гарт үлдэнэ биз. Тэр 100 тэрбумыг би авах гээгүй, улсын төсөвт авч хийх гээгүй шүү дээ. Өөрсдөө сайн сайхан амьдрахад нь л тэр мөнгийг нь зар. Аймгийн дарга аваад идчихнэ гэж би бодохгүй байна. Та нар дандаа төр аваад идчихдэг гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Дандаа л төрийг доромжилж байх юм. Тэгвэл аймаггүй болохгүй юу. Итгэж үүрэг хариуцлага хүлээлгэхгүй юм бол Засаг даргаар яах юм бэ.

-Аймгуудаас сонгогдсон гишүүд аймгийнхаа хөгжилд юу хийх вэ. Их л юм амлаж гарсан, хариуцлага хүлээхгүй юу?
-Юу хийх юм бэ. Өөрсдөө юм амлавал чамайг сонгоно гээд хүчээр шахам амлуулж байгаад сонгосон юм чинь хохь нь л биз дээ. УИХ-ын гишүүдийн цалин 140 мянга л юм билээ, хөөрхий. Түүнээсээ юугий нь бүхэл бүтэн аймагт зориулах болж байна. Амьжиргаанд нэмэр болох ганц л хууль бий. Татвараа сайн төл, хариуцлагатай бол, малаа сайн өсгө, ашиг шимийг нь сайн ав. Тэрнээс биш, төр засаг яахлаараа тэдэнд өгөх ёстой юм бэ. Өнөөдөр эмч нар дунджаар 70-80 мянган төгрөг авч байна. Өдөр шөнөгүй хүний эрүүл мэндийн төлөө зүтгэчихээд яахаараа тиим бага цалин авах ёстой гэж. Тэгвэл эмчид үзүүлэхээ больчих. Аймгийн төсөвт өгдөг мөнгөө эмч, багш нарт өгье. Хөдөөд зарцуулдаг мөнгөний дөнгөж хоёр хувьтай тэнцэх мөнгийг хотын төсөвт баталж байгаа юм. Тэд чинь малтайгаа, гэртэйгээ байна. Энд хотын иргэд улаан шороо, унаж туссан модон хашаа, гурав дөрвөн ханатай сиймгэр гэр, эсвэл шавар амбаарт. Ажилгүй. мөнгөгүй хоол байхгүй. Иим байж болох уу. Хотын иргэд яаж ядуурлаас ангижрах вэ.

-Тэгвэл та энэ арга замыг хэлээд өгөөч. Хотын иргэд яаж ядуурлаас гарах вэ?
-Улсын төсвийг 720 тэрбум төгрөгийн хэмжээнд хүргэнэ. Онцгой татваруудыг нэмнэ. Дээр нь хөдөө орон нутагт өгдөг мөнгийг бүгдийг зогсооно. Орон нутаг өөрийн төсвийг орон нутгийнхаа татвараас бүрдүүлдэг болгоно. Тэгвэл энэ мөнгө хангалттай хүрнэ. Эмч, багш, хуульчдын цалинг нэмээд, хотын тохижилт үйлчилгээнд хөрөнгө оруулахад хүрнэ гэсэн үг. Улаанбаатарт зөвхөн миний тойрогт гэхэд л 12 мянган хүн гэрэл цахилгаангүй амьдарч байна. Гэтэл хөдөө суманд аравхан айлын дунд өндэр хүчдлийн шугам татаад байна шүү дээ.

-Хөдөөнөөс шилжиж ирж байгаа хүмүүс амьдралаа дээшлүүлэх гэж ирлээ гэж тайлбарладаг.
-Хөдөөнөөс ирсэн залуучууд юуны түрүүнд мэргэжил эзэмших хэрэгтэй. Тэгж байж ажилтай болно. Хотод амьдарна гэдэг чинь том үйлдвэр, үйлчилгээний газруудад ажиллах гэж л ирж байгаа шүү дээ. Зөвхөн мал маллаж байсан хүн яаж гэнэт үйлдвэрт ажиллах юм бэ. Тэр хүнийг өөрчлөхийн тулд дахиад арав хорин жил хэрэгтэй.

-Хамгийн сүүлд хэзээ хөдөө явав?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүх аймгаар явсан. Мөнгө алга, ажил алга, болж байгаа юм алга. Жаахан найр наадам хийдэг, бараан зах дээр хоног өдөр өнгөрөөдөг, тэгээд архиа уудаг юм шиг байна лээ. Өөр хийх юм алга. Татварын хууль байхгүй, татвар төлдөггүй учраас аймгийн төвүүд дээр мөнгө төвлөрөхгүй байна. Малчин, тариачин, сэхээтэн, ажилчин бүгд яг ижилхэн нэг л татварын хуулийн дор амьдаръя.

-Таны энэ саналыг УИХ-ын гишүүдийн хэчнээн хувь нь дэмжих бол?
-Дийлэнх нь дэмжиж байгаа. Хамгийн гол нь сонгуульд очоод худлаа баахан амлачихсан. Түүндээ бантаад ил гаргаж хэлж зүрхэлдэггүй. Сүүлийн 15 жилд УИХ-ын гишүүд хөдөө орон нутагтаа юу хийсэн юм бэ? Хэчнээн хүний амьдралыг дээшлүүлж, ажил төрөлтэй болгосон юм бэ.

-Ажилчин, малчин, сэхээтнүүд ижил татвар төлөх нь. Харин ажилгүйчүүд яах вэ?
-Монгол Улсын иргэн л бол бүгдээрээ татвар төлнө. Орлоготой байх эсэх нь өөрийнх нь асуудал. Эрүүл мэндийн даатгалыг бүх нийтээр төлнө. Ажилтай байна уу, үгүй юу, падлий байхгүй.
Өнөөдөр Япон, Герман, Америк, Англи, Франц, бүгдээрээ тиик байгаа. Ажилгүй, бүртгэлгүй, ямар ч хариуцлагагүйгээр амьдарч болдог тогтолцоо ганцхан манайд л байгаа юм. Хүн үнэхээр мөнгөтэй, баян бол ажил хийлгүй, тэгсэн мөртлөө татвараа төлөөд л гэртээ хэвтэж байг. Мөнгөгүй бол ажил олж хий л дээ. Ажлын орон тоо байна уу гэвэл байна.
Харин ажилчин авна гэхэд хэчнээн хүн очиж байна. Тун цөөхөн. Шалтгаан нь хариуцлагын тогтолцоо байхгүйгээс. Германд бол эрүүл мэндийн даатгалгүй бол ажил сургуульд авахгүй. Нийгмийн даатгал, ажилгүйдлийн даатгалд сайн дураараа хамрагдаагүй бол ажилгүйдлийн тэтгэмж, өндөр насны тэтгэвэр өгөхгүй. Хохь чинь. Хөгширсөн хойноо зовно.
Тиймээс даатгалыг иргэн бүр өөрсдөө очоод төлдөг болох хэрэгтэй. Ңаж төлөх вэ гэдгээ өөрсдөө бодог. Нөгөө талаар иргэний үнэмлэхээ аваагүй, бүртгэлд хамаарагдаагүй иргэдийг Улаанбаатараас гаргах хэрэгтэй.

-Гэтэл тэтгэврийг тэгшитгэ, өсгө гээд ахмадууд өлсгөлөн зарлахдаа тулаад байгаа. Ийм боломж бий юу?
-Тэтгэврийг тэгшитгэж болохгүй ээ. Хүн хийсэн бүтээснийхээ хэмжээгээр тэтгэвэр авдаг юм. Тэр хэмжээгээрээ нийгмийн даатгал төлж байсан шүү дээ. Тэгж хөгшчүүл сахилгагүйтэж болохгүй. Доод тал нь 30-40 хувийн зөрүү байна. Түүнээс биш 70, 80 хувь байж болохгүй. Хэтэрхий туйлширч, төр засагт айлгаж сүрдүүлээд тэгшитгэж, дээрэмдэж юм авах гэж байгаа бол тэр бүтэхгүй.

-Залуус ямар нэг хэмжээгээр өөрийн гэсэн аж ахуйн нэгж эрхлэхийг эрмэлзэх боллоо. Амьдрал ч үүнийг шаардаж байгаа. Үүнд төрөөс учруулж байгаа татварын дарамт шахалт, хүнд суртал саад болоод байгаад бизнесмэн хүний хувьд, төрийн түшээгийн хувьд ямар байр сууринаас хандах вэ?
-Хөдөлмөрийн насны иргэдийн 70-аад хувь нь татвараас зайлсхийж байна. Төрөөс дарамт үзүүлээд байгаа гэдэг худлаа. Тиймээс ч Солонгос, Хятад гээд гададьнхан ирээд өчнөөн юм нээгээд ажиллуулаад байгаа биз дээ. Адилхан л нэг муу дөрвөлжин байшинг зассан болоод ажиллаж байна. Хэцүү байгаа бол аль нэг үйлдвэрт очоод ажиллахгүй юу. Хаашаа юм бэ. Заавал бүгдээрээ эзэн, бүгдээрээ саятан болох гээд байгаа юм уу. Тиим юм гэж хаа байсан юм. Хувь тавилантайгаа эвлэрэх хэрэгтэй шүү дээ. Зүгээр аль нэг байгууллагад үнэн сэтгэлээсээ зүтгээд сайн ажилла. Тэгвэл тэр байгууллага чинь таны амьдралыг өөд нь татна.
Хүн бүр өөрийнхөө боломжид тулгуурлан ажил хөдөлмөрөө зохион байгуулж амьдрах хэрэгтэй. Боломжгүй юмыг хүсч мөрөөдөөд , амьдраад байдаг улс манайх л байх шиг байна.

-Уучлаарай, Та тэгвэл хувь тавилангаараа л эзэн, бас төрийн түшээ болчихсон, гэхдээ бусад нь зурсан зургаараа яаж явахаа шийдэг гэж байгаа хэрэг үү?
-Магадгүй. Би ч гэсэн хувь тавилангаараа л яваа. Хэн ч надад зүгээр сууж байхад юм өгөөгүй, өгөх ч үгүй. Яасан, намайг Буян компанийн эзэн болохоор барьцаад бүгдээрээ эзэн болъё гээд байгаа юм уу. Тэг, тэг. Хэн хориод байгаа юм бэ. Тухайлбал, нарийн боовны үйлдвэртэй болъё гэхэд тиим их татвар төлөөд байгаа юм алга. Гэртээ нэг тогоо авчих, шуудай гурил, самрын тос, элсэн чихрээ ав.
Боорцгоо хийгээд айл болгоны үүдийг тогшоод захиалга авч, сайхан амттай боорцог хийж өгье гээд явахгүй юу. Ямар хүнд суртал байгаа юм бэ. Жишээ нь, Тоёота үйлдвэрийн эзэн нэг юмуу хоёр хүн л байгаа. Тэгвэл дэлхий даяар тэр үйлдвэр дээр арван сая хүн ажиллаж байна.
Тэд бүгдээрээ Тоёотагийн эзэн болмоор байна гээд ажлаа хийхгүй байна уу. Хүмүүс нэг нь эзэн, нөгөө нь инженер, ажилчин болж амьдардаг. Гэхдээ хүн хийсэн тэр ажлаараа аз жаргалтай амьдарч баигаа. Манайхан хог шүүрдэж чадахгүй мөртлөө захирал болох гээд зүтгээд байна.

-Гэхдээ ямар ч түвшинд хөлсөөр ажилласан амьдралд хүрэлцээтэй биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй?
-Үнэн. Гэхдээ 1945 оны дайны дараа япончууд өдөрт ганцхан жижиг аяга будаа, өчүүхэн загасны сүүл л иддэг байсан гэдэг. Тэгж байж өнөөдрййн Японыг байгуулсан. Буян бол дэлхийтэй харьцуулахад жаахан, Монголдоо Говь-ийн дараа л орно. 70-80 сая ам.долларын хөрөнгөтэй. Үүнийг нэг залуу яаж бий болгох гээд байгаа юм бэ. Боорцог хайрч байж олох гээд байгаа юм уу.
Гэртээ ганц бүтэн аяга ч үгүй мөртлөө Тоёота машин мөрөөдөөд хэвтээд байж болохгүй шүү дээ. Эхлээд аягатай болчих, дараа нь унадаг дугуй мөрөөд, гурван дугуйт, Эксель, Соната мөрөөдөөд, тэгээд Тоёота мөрөөдөх ёстой. Та дэлгүүрт мөнгөгүй ороод энэ хуванцар телевизор, тэр хөргөгч, итали гутлыг авъя гэж хэлдэг үү. Үгүй. Амьдрал ч гэсэн яг л тэр шүү дээ. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй. Амьдрахад мөнгө төлдөг байхгүй юу. Бүр нэг центээс эхэлж төлдөг.

У.ОРГИЛМАА
(өнөөдрийн монгол 2005-11-02 128)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button