Сайн дурын төр засаг

Эрх баригчид мөнөөх л төрөлх араншингаараа үндэсний эв нэгдэл, төр засгийн тогтвортой байдал зэрэг хоосон үгсээр олон нийтийг ховсддог зангаа тавихгүй л байна. Гагцхүү энэхүү уран үгсийн хур жирийн иргэдийн амьдралд атга гурил, үмх мах нэмэрлэхгүй нь мэдээж. Чингэхэд үнэхээр энэ нийгэм, төр засаг юу болоод байгаа юм бэ? Амьдрал ахуй өчүүхэн ч гэсэн сайжрах горьдлого байна уу? Хэн ч итгэхээ больсон намууд цаашид ямар гай чирэх бол? зэрэг асуулт захын хүний галын өрөөний улс төржилтөөс урган гарна. Зузаан боть ном туурвиж, эрдмийн цол зэрэг нь хавтсандаа багтахаа больсон ухаантнууд ч хэтийг таамаглаж чадахгүй болсон нийгэм, улс төрийн нөхцөл байдал үүсээд байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Ямар ч зүй тогтол, хувьсал хөгжлийн логикт үл захирагдах монголын улс төрийг холион бантан болж гүйцээд байна гэж хэлэхээс өөр яахав. Хувь хүмүүсийн найрсаг болон сөргөлдсөн харилцаа, түүнээс үүдэх тогтвортой, тогтворгүй бүлэглэлүүдийн үйл хөдлөлөөс улс төрийн, цаашилбал засаглалын үйл ажиллагаа шууд хамаарч байгаа нь монголд нэгэн хэлбэрийн волюнтаризм эрх мэдэлтэн дураар дургих ноёрхсоныг гэрчилж буй бус уу.

Ерөнхийлөгч Итгэл, үл итгэлийн заагт

Монголчууд шинэ цагийн түүхэндээ дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийг бүх нийтээр сонгоод удаагүй байна. Нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу сонгогдсон болохоор хувийн хандлагаас үл хамааран түүнийг Ерөнхийлөгч мөн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бүх зүйл сайн сайхан, монголын иргэд тэр чигээрээ төрийн тэргүүнээ сайшаан биширч байна гэвэл эндүүрэл болно. Өнгөрсөн дөрвөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиудыг харьцуулбал ноён Н.Энхбаяр хамгийн бага ирцээр, хамгийн бага саналаар сонгогдсон нь бодит баримт юм. Өөрөөр хэлбэл, өмнөх Ерөнхийлөгч нартай харьцуулахад түүнд олгосон ард түмний итгэлийн зээл хавьгүй бага түвшинд байгаа. Эл байдал нэг талаас түүнийг энэхүү итгэлийн түвшнийг дээшлүүлэхийн төлөө ажиллахыг шахан шаардаж буй нөхцөлийг бүрдүүлж байгаа боловч нөгөө талаар нэгэнт сонгогдсон юм чинь яасан ч яадаг юм гэсэн хэвшмэл сэтгэлгээгээр хандаж, дураар авирлах хөрсийг ч бий болгож болно.
Н.Энхбаярыг сонгосон сонгуулийн бас нэг онцлог нь нийгмийн туйлшрал даамжирсан уур амьсгал. Энхбаяр МАХН хоёр ихэр юм гэсэн хөөрүү сэтгэлтэнгүүд нэг талд байхад, шинэ дарангуйлал бий болохыг эвлэршгүй эсэргүүцэгчид фронтын нөгөө талд байх жишээтэй. Ийм орчинд олж авсан ялалт нэг их сайн үр дагаварт хүргэдэггүй. Ялсан тал ялагдсанаа эцэслэн нухчин дарахыг яаравчилдагийг түүх гэрчилнэ. Н.Энхбаяр, түүний тэргүүлж буй улс төрийн хүчин хүссэн хүсээгүй бүхий л эрч хүчээ шавхан олж авсан ялалтаа чулуу болгохыг хүснэ. Эл санаа нь ч эдүгээ цухалзаад байгаа.
Хуучраагүй байгаа Ерөнхийлөгчийн бас нэгэн онцлог бол тодорхой улс төрийн хүчин, бүлэглэлтэй олон жимээр нягт холбоотой байдал. Цагийн сайханд ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди нарыг намаасаа хөндийрсөн, урвагч шарвагчаар нь дуудан цоллох нь холгүй байсан. Тодорхой хүрээнд ч тэднийг бишгүй муулж, цээрлүүлэх төлөвлөгөө хүртэл боловсруулж байсан. Харин эдүгээ бид нэг туйлаас эсрэг туйл руу чигээр жийдэг зангаараа хэтэрхий улс төржсөн ерөнхийлөгчтөй болсон буйзаа. Ноён Энхбаяр өнөөгийн МАХН-ын ерөнхий архитектор, тус намын 2004 оны сонгуулийн баримтын болон ёс зүйн ялагдлыг ялалт болгон хувиргаж чадсан шидтэн төдийгүй нам дамнасан улс төр-бизнесийн эрх мэдэл бүхий бүлэглэлийн загалмайлсан эцэг яах аргагүй мөн. Ардчилсан намын дампуурлаар төгссөн МАХН-Алтан гадас-ын хуйвалдааны эх үндсийг тавилцсан хүн гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Харин эдүгээ засгийн эрх барьж байгаа МАХН, Ардчилсан намын нэр баригчдад ерөнхийлөгч хуулийн дагуу намын харъяаллаас түдгэлздэг байдал харин ч ашигтай.
Өнгөн дээр намууд өрсөлдөж байгаа мэт харагдаад, үнэн хэрэгтээ монголын эрх мэдлийн тавцан дээр Ерөнхийлөгчийн нам ба бусад гэсэн хуваарилалт л оршиж байна. Бусад гэсэн ангилалд багтагчид нэгдмэл ашиг сонирхолгүй, хүч муутай, тархай бутархай байгаа нь шинэ дарангуйллын айдасыг цаашид улам ч үнэмшилтэй болгож байгаа юм. Төр засгийг бантагнуулагчид, завшигчдыг ерөнхийлөгч хөшигний араас өөгшүүлж байгаа нь түүнд итгэгчдийг олшруулахгүй л болов уу. Харин ч төр засгийн тодорхойгүй байдал цаашид нийгмийн хямралыг даамжруулж, итгэл, үл итгэлийн дээсэн дөрөөн дээр байгаа ерөнхийлөгч хамгийн хар мөртэй гэсэн тодотголтой болж болзошгүй юм.

УИХ Сул гишүүдийн сул парламент

Бас нэгэн сөрөг рекорд гаргах тал дээр УИХ-ч дутаад байхгүй. 1990 оноос хойш сонгогдож байсан УИХ-уудаас анх удаа жил гаруй хугацаанд дутуу бүрэлдэхүүнтэй ажилласан, анх удаа нэг намын гишүүд өөр намын бүлэгт нэгдсэн, дараа нь салсан гэх мэтчилэнгээр тоочвол онигооны түүвэрт багтахуйц зүйлс олон гарна. Одоо юу болоод байгаа нь үнэхээр ойлгоход бэрх. УИХ-ын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Їндсэн хуулийг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсны дараа ганц МАХН-ын бүлэгтэй, 38 сул гишүүнтэй утга агуулга нь устсан парламент болж хувирсан. Уг нь УИХ-ын гишүүн нь нэр дэвшүүлсэн нам, сонгосон сонгогчдынхоо төлөөллийг хосолж байж бүрэн эрх нь утга учиртай болмоорсанж.
Одоогийн байдлаар сул хэмээн цоллуулсан гишүүд улс төрийн агуулгаар хэнийг төлөөлөх нь ойлгомжгүй болсон. Хуулийн үг үсгээр нь авч үзвэл парламентад суудалтай нам гэсэн ангилалд багтаж байгаа боловч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг эс тооцвол чингэснээр ямар эрх үүрэг хүлээж буй нь тодорхойгүй. Хууль тогтоох байгууллага нь улс төрийн чиг баримжаагаар зохион байгуулалтад орох боломжгүй байна гэдэг нь мөнөөх л төр засгийн бантанг улам өтгөрүүлж, бүлгэрхэх, дураараа дургих үзэгдлийг дэвэргэх хүчин зүйл болно гэдэг нь эргэлзээгүй. Нэгэнт тодорхой дүрэм журам, дэг жаяганд захирагддаг намын бүлэггүй нөхцөлд сул тэнүүчилж байгаа гишүүд бизнес мөнгөний эрх ашигт хөтлөгдөн ямар ч албан бус, сайн дурын хоршил, нэгдэлд хамарч, хөшигний ард дурын тоглолт хийх өргөн бололцоог нээж өгч байна гэсэн үг. Тэр тусмаа сав л хийвэл бусдын өвөрт давхиад орчихдог, энгэр султай Ардчтлсан намын удирдлагын хувьд намынхаа дүрэм журам, гишүүдийн хүсэл эрмэлзлийг үл харгалзан хувийн ашиг хонжоогоо гүйцэлдүүлэх орчин бүрэлдсэн гэж хэлж болно.
Энэ бүх хошин үзэгдлийн эмгэнэлт талыг жирийн сонгогчид амсаж байна. 2004 онд хийсэн сонголтын утга учир бүрмөсөн алдагдаж, дөрвөн жил дангаар засаг барьсан МАХН-аас ард түмэн хариуцлага өчсөн биш, харин ч УИХ-д ноёрхож буй цорын ганц нам болж хувирсан илбийн үзүүлбэрийг алдарт Копперфильд ч давтаж чадахгүй биз. Монголын хууль тогтоох байгууллага гэж дангаараа олонх болж чадахгүй МАХН-ын бүлэг, парламентад суудалтай намын гишүүд, бие даагчид, хаашаа ч холбироход бэлэн сул гишүүдээс бүрдэж байна. Иймэрхүү сонгогчдын ч биш, улс төрийн үзэл бодол тээгч намын ч биш, үндсэндээ сайн дурын маягийн парламент бий болоод байгаа нь улс оронд сайныг авчрахгүй л болов уу.

Үргэлжлэлийг Улстөрийн сонин-ы дугаар 004-өөс уншина уу

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button