Х.Баатарын хэргээс болж төрийн ажил зогсов уу?

Үүнээс хойш Төрийн ажил зогссон гэхэд хилсдэхгүй болжээ. Гаалийнхны авилгалын сүлжээг илрүүлж, эхнээс баривчилж эхэлсэн төдийгүй тэдэнтэй зарим УИХ-ын гишүүн холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр тарав. Энэ мэдээлэл улстөрчдийн хувьд аянга мэт сонсогдож байгаа бололтой. Өнгөрсөн бямба гаригаас хойш МАХН-ынхан зай засваргүй, энд тэндгуй хуралдлаа. Уржигдар тус намын УИХ дахь бүлэг нь Удирдах зөвлөлтэйгөө хамтарч намынхаа байранд хуралдаж өнгөрөөсөн бол өнөөдөр Төрийн ордонд дангаараа хуралдаж өнжив. Ярилцаж буй сэдэв нь төсөв хэмээх боловч үнэн хэрэгтээ Х.Баатарын хэргийн талаар гэнэ. Энэ хэргийг яахав, цаашид ямар аргаар уснаас хуурай гарах вэ гээд тэдэнд ярилцаж тохирох зүйл олон бий. Уг хэрэгт нэр холбогдож, бииигдчих вий гэхээс тус намын гишүүд үнэхээр айцгааж байна. Үнэхээр энэ хэрэгт холбогдолгүй, ямарваа нэгэн авилга хээл хахууль болон хууль бус үйлдэлд орооцолдоогүй бол ингэж айцгаах юун. Нэг авилгач баригдлаа гээд төр засаг нь ажлаа зогсоож байгаа нь зөвхөн манайд тохиолдож буй. Хуваарь ёсоор өчигдөр УИХ-ын байнгын хороод хуралдах ёстой байсан ч МАХН-ын бүлэг хаалттайгаар хуралдсаар өдрийг барав. Үнэхээр тэд ирэх оны Монгол улсын төсвийг ярилцав уу. Хэрвээ тиим бол бусдаас нуун хааж хуралдах шаардлага юунд байгаа юм бол. Тэд энэ хэргийн улмаас Х.Баатарын дараагаар хэн нь баригдах бол хэмээн санаа зовниж байна уу. Эсвэл энэ хэргийг гаалийн хэдийг золиослоод эцэс болгохоор хуралдаад байна уу гэсэн олон асуулт өчигдөр Төрийн ордноор түгэж байлаа. Түүнчлэн УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаар дамжуулан сонин хэвлэлээр нэр дурдагдсан гишүүд энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгийг яаравчлан гаргуулахаар хөөцөлдөж байв. Гэхдээ нэр дурдагдсан бүх гишүүдийн нэрийг цэвэрлэхийг бодоогүй бололтой. Тэднээс УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн, гишүүн Т.Бадамжунай нарын нэрийг цэвэрлэхээр тэмцэж байгаа нь илт мэдрэгдэж байсан. Үүнийгээ нэр дурдагдсан эрхэм гишүүд энз хэрэгт ямар ч холбогдолгүй гэдгийг цагдаагийнхнаар хэлүүлж, УИХ-ын Тамгын газраас тэдгээрийн эрхийг түдгэлзүүлэх тухай бичиг цагдаагаас ирээгүй гэсэн сүртэй мэдэгдлийг хийлгэсэн. УИХ-ын эрхэм гишүүн Т.Бадамжунай сүүлийн хэдэн долоо хоногт УИХ, Засгийн газрын гишүүд болон хууль цагдаагийн байгууллагад хандан гаалийн авилгалын хэргийг шуурхай шийдэх талаар идэвхийлэн хөөцөлдөж байсан гэнэ. Энэ нь сайндаа бус намын даргыг огцруулах операци хүчтэй явагдсантай холбоотой гэх. Намын бага хурлаар цөөхөн санал луйвардаж намын дарга болсон М.Энхболдыг авч хаяад өөрөө намын дарга болох улмаар Ерөнхий сайд болох гэсэн санаархлаа Ч.Улаан хэрэгжүүлж эхэлсний эсрэг авч буй арга хэмжээ гэнэ. Ийм учраас Ч.Улааны талын гэгдзх Х.Баатарын авилгалын хэргийг яаравчлуулсан гэсэн мэдээлэл тархаад байна.
Хэд хоногийн өмнө Төрийн ордонд Авилгалтай тэмцэх нь сэдэвт хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгч Хэрэв Монгол Улс авилгалтай тэмцэх ажлаа хийхгүй юм бол Мянганы сорилын сангаас олгох тусламжаа зогсооно гэдгээ хатуухан анхааруулж билээ. Мөн ч их хөлс хүч урсгаж байж бид уг сангаас дэмжлэг авах эрхтэй болсон биш билүү. Монголын хамгийн том авилгач Х.Баатар болон гаалиас авилгалтай тэмцэх тэмцлээ эхэлж байгаа нь зөв шийдвэр хэмээн талархагчид олон байна. Харин энэ хэрэг өмнөх дуулиан шуугиан болж байсан хэргүүд шиг тэгсхийгээд л замхарчих вий гэсэн болгоомжлол олны дунд явсаар. Х.Баатарын цаана байгаа олон авилгач, албан тушаалаа ашиглагчдыг ил гаргаж, хариуцлага тооцно гэдэгт ард түмэн хууль хяналтын байгууллагадаа найдан хүлээх л үлджээ. Ямартай ч авилгалчидтай тэмцэх Төрийн машин ажиллаж эхэллээ.

Б.СҮЛД
(өдрийн сонин 2005-11-02 263)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button