Манайхан медалийнхаа тоогоор наймд явна

Цэц мэргэнээ сорих бүх тамирчин нэгдсэн журмаар өчигдөр бэлтгэл хийсэн байна. Энэ үеэр гавьяат тамирчин О.Гүндэгмаа хийн гар бууны 10 м-ийн дасгалд бүх сумаа яг голд нь буюу 10-т оножээ. Энэ төрөлд Хятадын мэргэн бууч олимп, дэлхийн аварга дэлхийн дээд амжилтын эзэн Луна Тао зэрэг олон шилдэг тамирчин өрсөлдөх гэнэ. Сонирхуулахад өнөө жилээс олон улсын буудлага спортын холбоо хувцсанд стандарт тогтоожээ. Чийглэг уур амьсгалтай Макаод хувцас нь хатуураад шаардлага хангахгүй байж болзошгүй аж.
Манай урт буучид эхлэн сумаа тавих бөгөөд гар бууны тамирчид маргааш цэц мэргээ сорино. Дашрамд дурдахад буудлагын спорт анх удаа Зүүн азийн наадмын хөтөлбөрт багтжээ.
Зүүн Азийн наадмын дөрөв дэх тоглолтод оролцож буй манай боулингийн тамирчид өчигдөр хос төрөлд хүчээ сорилоо. Б.Зоригт, С.Жамцын хос1940 оноогоор /949+991/ 22-р байрт оров. Энэ нь аваргаас даруй 894 оноогоор дутуу үзүүлэлт юм. Харин М.Түвшинсанаа, В.Эрдэнэбаяр нарын хос 1844 оноогоор 23-р байрт оржээ. Тэдний өрсөлдсөн төрөлд БНСУ-ын Чой Жон Гин, Кан Хи Вон нарын хос алтан медалийн болзол хангажээ.
Наадмын соёлын хөтөлбөрийн хүрээнд MACAU CULTUREL NIGHT хэмээх арга хэмжээ зохиогдох ажээ. Үүнд оролцогч бүх орнууд өөрсдийн үндэсний урлагийн гайхамшигаас сонирхуулах бөгөөд Монголын уран нугаралт, морин хуурын аялгуу олны сэтгэлд хүрэх биз ээ.
Мөн манай талбайн теннисчид эхний тоглолтоо хийлээ. Тайпа аралд орших Котай олон улсын спорт цогцолборын теннисний академид эхэлсэн талбайн теннисний тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог хосын эхний даваа явагдсан юм. Эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцсон Б.Оюунбат эхний даваанд Макаогийн Эдгар Вонтой тоглов. Эхний үед 15 харьцаагаар эзэн тамирчин хошуучлав. Энэ үеийн дундуур ОУОХ-ны гишүүн Ш.Магван тэргүүтэй Монголын төлөөлөгчид талбайд ирсэн нь манай тамирчинд нөлөөлөв үү гэлтэй тоглолт нь илт сэргэж зургаан оноо дараалан авч 61-ээр ялав. Хоёрдугаар үед ч давамгай байдлаа хадгалсаар 62 -оор ялж нийлбэр дүнгээр 20 харьцаагаар хожлоо. Гэвч тэрбээр дараагийн тойрогт Японы тамирчин Мацуе Тошихидед хоёр 16, 06-ын харьцаагаар дараалан хожигдож тэмцээнээ дуусгалаа. Харин эмэгтэй хос тоглолтын нэгийн даваанд Г.Алтанзул, Н.Жигжидсүрэн нар Макаогийн Чион Лэйлэй, Ио Иокфон нарын хосыг цаг гаруйханы хугацаанд 62, 62 оноогоор 20 харьцаагаар буулган авлаа. Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтонд Г.Алтанзул Хятадын Жи Чун Мэйд 06, 06 Н.Жигжидсүрэн Японы Морита Аюумид 06, 16 аар ялагдсан бол эрэгтэй төрөд Б.Оюунболд Хонгконгийн Ю Хуитунд 16, 06, эрэгтэй хос ах дүү Б.Оюунболд, Б.Оюунбат нар Тайванийн Шиэ Ванчэн, Яан Хуа Иен нарын хосод 06, 16 аар хожигдлоо. Холимог хосын төрөлд Б.Оюунболд, Г.Алтанзул нар Японы Ямамото Маюуми, Такекучи Кенто нарт 26, 26, Б.Оюунбат, Н.Жигжидсүрэн нар Ёнемура Томоко, Сугита Юичи нарт 16, 06 оноогоор хожигдов.
Мөн нутагтаа хамгийн их дэмжигчтэй байгаа манай сагсчид өчигдөр 15 цагт гурав дахь тоглолтоо Хятадын багтай хийлээ. Эл тоглолтонд манай баг 54 оноо /14,8, 14,18/ өрсөлдөгч нь 81 оноо /20, 22, 19,20/ авч Монголчуудыг буулган авлаа. Ийнхүү манай сагсчид гурав дахь хожигдлоо хүлээгээд байна. Уг тоглолтонд манай багаас Ц.Мэргэн 25, Ц.Шаравжамц 12, Ш.Сэдбазар 10 оноо авч хамгийн өндөр амжилт үзүүлсэн гэнэ. Тэдний дөрөв дэх тоглолт өнөөдөр 11 цагт Макаогийн багтай болно.
Зүүн Азийн IҮ наадам эхлээд талдаа орлоо. Тэмцээнийг өчигдрийн байдлаар хүчирхэг Хятадын баг 44 алтан медалиар тэргүүлж явна. Тэдний араас зохион байгуулагч Макаочууд долоон алттайгаар нэхэж байна. Харин манай шигшээ үшүгийн дөрөв, хүндийн өргөлтийн нэг хүрэл медаль авсан амжилтаар есөн орноос наймдугаар байрт бичигджээ.

Бэлтгэсэн Б.Бадмаа
(өдрийн сонин 2005-11-02 263)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button